Ховд аймгийн МХГ-ын хамт олон шинэ байранд ажиллахаар болов

19375 2017/01/16 2

 

Ховд аймгийн МХГ-аас иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэх хариуцлагатай ажлаа мэргэжлийн удирдлагатай хослуулан гүйцэтгэж, төрийн албан хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, тохилог шинэ орчинд ажиллах боломж бүрдэж байна. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай "ББММ3Т” ХХК-ны барилгачид 3 жилийн хугацаанд барьж, ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгч, ийнхүү нээлтийн туузыг хайчиллаа.

Мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны нээлтэнд  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын чиг үүргээ төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ амжилт гарган ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Энэ үеэр  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас МХГ-ын хамт олонд 500 мянган төгрөг гардуулан өгч, баяр хүргэв. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс 1 лаборторитой нийт 62 орон тоотой ажиллаж байна. Шинэ байртай болсоноор стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, улсын байцаагчид нь түмний төлөөх төрийн хяналтаа хуулийн дагуу явуулж нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

 

 

khovd.gov.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ouatan
  • 2017/01/17 18:20
Aimgiin.hurliin darga.ni ekhwlj baakhuu zasag darga ekhelj baikuu alibaa zuild.
  • иргэн
  • 2017/02/09 13:04
Энэ аймгийн Засаг дарга Галсандондог гэгч намын нэрээр гарч ирчихээд төрийн албаны туршлагагүй баахан хүмүүсийг төрийн албаны удирдлагад томилоод намын нэр хүндийг уландаа гишгэж байна. Зөвхөн томилсон 2 орлогч даргын харахад л тодорхой байгаа юм.Тэгээд цааш нь аймгийн ЗДТГ-ын дарга гэдэг газрын наймаачин залуу, хөгжлийн бодлогын хэлтсийн туршлага жоохон хүүхэд, худалндан авах ажиллагааны хэлтсийн авилгалч залуу жишээ татаж ярья. Үүнээс цааш олон зүйлийг ярьж болно. Намын нөхдүүддээ хандан хэлэхэд энэ хүнийг эртхэн өөрчлөх бодлого барихгүй бол хэцүүдэнэ дээ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?