Мөнхийн залуу 61 настай модель бүсгүй гоо сайхны нууцаа дэлгэлээ

2869 2017/01/17 0

 

Дотуур хувцасны сурталчилгаанд залуу моделиудыг тоглуулж хэтэрхий тачаангуй дүр төрх бүрдүүлсэн байх нь элбэг. Тэгвэл мөнхийн залуу гэгддэг Язэмээна Росси усны хувцсыг зөвхөн залуу, секси бүсгүйчүүд сурталчлах албагүйг баталжээ.
Росси бол модель төдийгүй зураач, хөрөг гэрэл зурагчин юм. Тэрбээр эмэгтэй хүний гоо сайхныг өөр өнцгөөс харуулж чаджээ. Та түүнийг хараад 61 настай гэж итгэхгүй л болов уу.
Эдгээр зургууд нь "Dreslyn” цахим дэлгүүр, "Land of Women” дотуур хувцасны брэндийн бүтээгдэхүүний сурталчилгааны нэг хэсэг юм.
"Dreslyn”-ий захирал Брүүк Тайлор Корсиа зах зээлд ноёлж буй хэт секси дүр төрх, төсөөллөөс татгалзахыг хүсчээ. Тиймээс сурталчилгаандаа Россиг сонгосон аж.
Түүний хэлснээр Росси нь "Эрүүл мэнд, зөв амьдрах ухааныг түгээн дэлгэрүүлж байгаа нэгэн. Тэрбээр өөрийгөө сайн тордож чаддаг нэгэн төдийгүй урлагийн хүн. Энэ нь л түүнийг ухаалаг, өөртөө итгэлтэй, үргэлж гэрэлтэж чаддаг нэгэн гэдгийг харуулж байна”.
Түүнийг 61 настай гэхэд итгэх хэцүү байна уу? Росси 1955 онд Францад төрж, Корсикагийн аралд өсчээ.Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Малибуд амьдардаг.
Росси 61 насандаа хэрхэн ийм үзэсгэлэнтэй, залуу харагддаг гээч?
Үүний нууц нь их энгийн. Түүний эрүүл мэнд, гоо сайхнаа мөнхийн залуугаар нь хадгалдаг гол арга нь органик хоол хүнс гэнэ.Эрүүл хооллолт трэнд болохоос ч өмнө тэрбээр үүнийг амьдралынхаа нэг хэсэг болгочихсон байжээ.Тэрбээр нүүр, биеийн арьс, үсэндээ зөвхөн цэвэр тос түрхдэг гэнэ. Рапсын тосыг үсэндээ түрхэнэ. Долоо хоногт нэг удаа оливын тос, сайн чанарын элсэн чихрээр арьсаа гуужуулдаг аж. Хоол хүнсэндээ органик загас, мах хэрэглэж өдөр бүр нэг ширхэг авокадо иддэг.
Түүний гоо сайхан байх нууцаас бүсгүй та сураад аваарай.

 

 

 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж cekc.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?