Таван толгойн 49 хувийг зарахын цаана юу нуугдана вэ

8941 2017/01/24 0

"Хөдөө тал маань малаар дүүрэн

 

Хөрсөн дороо эрдэнээр арвин …”  хэмээн яруу найрагчдын маань шүлэглэн магтсан эх орны баялаг  маань хааш урсахаар болж байна вэ.

Өвөг дээдсийн холч мэргэн ухаанаар  дамжин үр хойч бидэнд өвлөгдөн ирсэн байгалийн баялагаа өнөө цагт бид гадныханд "найр тавин” өгөх нь юуны учир вэ.

7.0 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэх Таван толгойн орд Монголчууд бидэнд бий. Өнөөдийн ханшаар 1 тонн түүхий нүүрс 80 ам.доллар байна. Хамгийн бага  ханшаар  буюу 1 тонн нүүрсийг 60 ам.доллараар тооцоход Монголчууд бид 7  тэрбум  нүүрнээсээ бид 42.0 тэрбум ам.доллар олох боломжтой. Гэхдээ үүний тулд цаг хугацаа, дэд бүтэц, тоног төхөөрөмж, зам харгуй,  төрийн зөв бодлого  шаардлагатай нь мэдээж. Бид нүүрсээ өөрсдөө ухаад авчихаж чадна. Нүүрс олборлох тээвэрлэхэд нарийн технологи төдийлөн шаардагдахгүй  гэдгийг Таван толгойгоос олборлолт, тээвэрлэлт явуулж байгаа дотоодын  компаниудын жишээ  бэлхнээ хэлээд өгнө.

Гэтэл яагаад бид заавал үүнийг гадныханд хэд дахин бага үнээр өгөх ёстой гэж…

Ер нь бол нөөц нь тогтоогдсон ашиглаагүй ордыг Олон улсын жишгээр бусдад худалдах, шилжүүлэхэд тухайн ордны нөөцийн 10 хувиар тооцдог журам байдаг. Энэ үүднээс бодоод үзвэл 4.2 тэрбум ам.доллараар /1 тонн нүүрс 60$ х 7 тэрбум = 42.0 тэрбум $, үүний 10 хувь 4.2 тэрбум $/  тооцож худалдах боломжтой.

Харин Монголын төр БНХАУ-ын "ЧАЛКО” компанид өрөө дарах,  дээр нь мөнгө нэмж авах нэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын "Энержи ресурс”, Хятадын "Шинхуа”,  Японы "Сумитома” гэх гурвалсан нэгдэлтэй хэлэлцээ хийж, Таван толгойн 49 хувийг 400 сая хүрэхгүй ам доллараар  тэдэнд шилжүүлэх, худалдах ажлыг эхлүүлсэн байна. 400 сая доллараас Чалкод төлөх ёстой өрийн үлдэгдэл 85 сая долларыг  хасуулж тооцоход үндсэндээ  300  сая  хүрэхтэй үгүйтэй доллараар Таван толгойн 49 хувийг бид урд хөршийнхөндөө  тавиад туух гэж байна.

Дээр нь Таван толгойн 49 хувийг авахад оролцох саналаа илэрхийлсэн "Энержи ресурс” 1.6 тэрбум төгрөгийн өртэй, хасах бланстай компани  юм билээ. Мөн Монголын томоохон улстөрчид энэ компаниас хувь эзэмшдэг гэдэг.

Монголчууд бид өнөөдрийн уушигаас маргаашийн өөх дээр гэж ярьдаг. Гэтэл өнөө маргаашаа бодож байгаа улс төрчдийн  гаргахаар төлөвлөж байгаа үйлдэл, шийдвэр хэрээс хэтэрлээ. Хэрвээ Таван толгойн 49 хувийг гадныханд 300 гаруй сая ам.доллараар өгөхийн оронд үүнийгээ Монголын компаниудын нэгдэлд өгчихөж болмоор.

Харамсалтай нь эрх баригчид ямар ч аргаар хамаагүй Таван толгойн ордыг өмнөд  хөршийнхөнд өгөхөөр улайрах нь юуны учир вэ? Магадгүй үүний цаана  эх орны баялаг үнэгүйдэж, эрх мэдэлтнүүдийн халаас түнтийж, иргэд олон нийтэд ашиг тусгүй хэрэг болох юм биш биз гэсэн хардлага төрж байна.

Улс төрчдийн эх оронч гэж ярих, цээжээ дэлдэн харуусах байдлын жинхэнэ дүр төрх одоо л харагдана. Монголын баялагыг гадныханд найр тавин  өгөхийг зөвшөөрөн кноп дарах улс төрчид Монголын ирээдүйн өмнө том "нүгэл” үйлдэнэ гэж олон нийт харж байна. Эс бөгөөс бид эдийн засгийн хувьд  урд хөршөөс хараат байдалд шууд шилжих боллоо.

Монголчууд баялагтаа эзэн нь байцгаая…

Ц.Мөнх

Эх сурвалж: Ugluu.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?