Трамп ба Монгол

12959 2017/01/24 15

 


 

"Глобал Удирдагч" дээд сургуулийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, АНУ-ын Харвардын их сургуулийн төгсөгч Б.Отгонбат АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трампыг  Монголын улс төрчидтэй харьцуулсан нийтлэл бичжээ. Түүний нийтлэлийг  бүрэн эхээр нь хүргэе.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Ж. Трампын тангарагын илтгэлийг сонсож суугаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Энэхүү илтгэлийн ерөнхий агуулгыг Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралтай харьцуулж үзэхэд бидэнд суралцах зүйлс их байгааг олж харлаа.

Тэгш бус байдал: Трампыг гарч ирэхэд нөлөөлсөн гол мэссэж бол орлогын тэгш бус байдал, Америкийн дундаж иргэдийн амьдрал улам дордож байгаа тухай асуудал юм. Вашингтон дахь цөөн хэдэн улс төрчид, тэдгээрийг дагасан корпорациуд баяжиж ард түмэн ядуурсан. "Өнөөдөр Вашингтоны эрх мэдлийг ард түмэнд нь буцааж өгсөн өдөр байх болно" гэж тэрээр хэллээ. Ардчилсан хувьсгал ялснаас хойших 27 жилд Монгол улсын ихэнх баялаг 300 гэр бүлийн гарт орсон. Банкан дахь нийт хадгаламжийн 95 хувь эдгээр хүмүүсийн мөнгө болохыг судалгаагаар гаргасан байдаг. Бидэнд өнөөдөр Трамп шиг зоригтой ард түмэндээ эрх мэдлийг нь буцааж өгч чадах улс төрч төрөхгүй байгаа нь харамсалтай. Улс төрчдөд итгэх итгэл улам буурч байгааг, улс төрөөс гарахгүй үхэн хатан гүйж байгаа хүмүүсээс ард түмэн залхаж байгаа учир цаашдын Монголын улс төрд Трампын үзэгдэл удахгүй үүсэх магадлал өндөр юм.

 

Мартагдсан Хүмүүс: Америкийн хөдөө амьдарч буй олон сая энгийн иргэдийн амьдрал улам дордож "мартагдсан", Америкийн үйлдвэрүүд хаалгаа хааж, компаниуд нь гадаад орон луу нүүсэн, өөрсдөө хил хязгаараа хамгаалж чадахгүй байж гадаад орны хилийг хамгаалахад хэдэн триллион долларыг зарцуулж байна. Бусад орныг баяжуулж өөрсдөө ядуу амьдарч байгаа бас нэг орон бол манай Монгол улс мөн. Өнгөрсөн 27 жилд бид Хятадын Эрээн хотыг баяжуулж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсангүй. Цөөн хэдэн үйлдвэр нь улс төрчдийн гарч орсноор энгийн иргэд бизнес эрхэлж сайхан амьдрах боломжгүй байсаар байна. Өнөөдөр улсын ерөнхийлөгч нь утаа үүсгэж байгаа гэр хорооллын ядуу иргэдээ хохь чинь ухааны юм ярьж суух. Бид ер нь ямар нийгмийг байгуулаад хаашаа явж байгааг хэлж чадах улс төрч өнөөдөр алга. Монголын төр Монголын ард түмнээ мартаад удаж байна.

"America First": Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэлээ. Гадаад худалдаа, татвар, цагаачлал, гадаад харилцаа бүгд Америкийн эрх ашгийг эхэнд тавьж шийднэ гэв. Монголынхоо эрх ашгийг эхэнд тавьж шийдвэр гаргасан хэдэн улс төрч байна? Эх оронч болж жүжиглэж байгаа олон улс төрчдийн оффшор данс илэрч хувийн сонирхол, эрх ашгийн төлөө явдаг, хуурамч дүр исгэгчид болох нь улам бүр тодрон гарч ирж байна. Өөрөө баялаг бүтээж үзээгүй, санхүүгийн асуудлаа шийдээгүй хүмүүсээр төрөө удаан бариулж хулгайчдыг төрүүлсэн бидний буруу байх. Трамп шиг нэг тэрбумтан гарч ирээд цавчаасай!

Buy American, Hire American: "Америкийн барааг ав, Америк хүнийг ажилд ав" гэдэг зарчим барина гэв. "Америк хүн ажилтай болж Америкийн үйлдвэрлэл дахин сэргэх цаг ирлээ" гэж хэлэв. Бид мөн адил "Монгол барааг ав, Монгол хүнийг ажилд ав" гээд явбал мөн ч ихийг бүтээж болохоор байна. Монголчууд бид нэгдэж хамтран ажиллахдаа жаахан муу юм шиг санагддаг. Магадгүй бидний нүүдэлчин соёл нөлөөлдөг байх гэхдээ бид нэгдвэл хэнд ч дийлдэхгүй байх боломжтой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспортод суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгох нь Монголоо дахин сэргээх цорын ганц гарц гэдэгт би итгэдэг. Make America Great Again биш ээ, Make Mongolia Great Again ш дээ!

Хуурамч улс төрчдөд итгэлээ дахин дахин өгөхөө больж өөрсдийн ирээдүйг өөрсдийн гараараа бүтээцгээе! Том мөрөөдье! Томоор сэтгэе! Бид нэгдвэл, Монголчуудыг хэн ч зогсоож чадахгүй! Хамтдаа Монголоо дахин сэргээж хүчтэй болгоё!

Хүндэтгэсэн:

Бархүүгийн Отгонбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Дорж
  • 2017/01/24 20:40
Үнэн үг хэлжээ. Дэмжиж байна.
  • unen
  • 2017/01/25 16:11
enenii tsanaa khuchirkhegjij baigaa gurnii manlaid neg khuchirkheg udirdagch baij baij uragshlana
Mongol shig jijigken uls khet parlamentjsan 76 tolgoitoi iddeg mangas(UIKHural)baikad khezee ch khugjiljgui
  • ахмад
  • 2017/01/25 18:11
Үнэхээр маш сонирхолтой харьцуулалт хийсэн байна. Харамсалтай нь манай төрийн тогтолцоо ийм олхиогүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна. Хэрэв ийм байх юм бол Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг ард түмэн шаардах магадлалтай. Харин тэр лидер хэн бэ гэдэг нь хүнд асуудал болох бий. Ямарч байсан 76+ хичнээнч хүн төрийн өмчийг , ард түмний нэртэй байгалийн баялагийг идэж ууж байдаг юм тийм тодорхой судалгаа алга. Тэгвэл нэг хүн хагарталаа идэг яг Назарбаев, Путин шиг. Харин улс орноо хөгжил өөд, ард олноо амьдралыг дээшлүүлж байвал болох нь тэр.
  • зөв
  • 2017/01/27 17:32
Маш сайхан харьцуулалт хийжээ. Дэлхий даяараа ийм бодлого, ийм удирдагчийг хүсэмжлэх болсон байна. Ялангуяа манай Монголд арай....... дэндэж байна. Хүчирхэг, зөв удирдагч гарч ирж зөв бодлогоор удирдахгүй юм бол эмх замбараагүй байдал хэрээс хэтэрч байна.
  • zochin
  • 2017/01/28 08:51
Ene hun harward togsson gehed itgehgui bn humuustei ih muuhai haritsdag teneg hun bn lee shd yarij bga shigee bish hun bn lee
  • zochin
  • 2017/01/31 14:43
manaid l zoriulagdsan ug bna daa.
  • Зочин
  • 2017/02/01 12:24
Ойрын байдлаар Трамп шиг гарчихаар хүн Тонголд алгаа, бодвол одоо 10жилийн дунд сурч байгаа юм болов уу тэгвэл Монгол улс сүйрлээ дээ.

76 хүн идснээс 1 хүнд идүүлсэн дээр байхаа.
  • зочин
  • 2017/02/02 12:20
Альч нам засаг төрийг аваад чимээгүй болчих юм. Хачин имижгүй цохиулсан үхэр шиг муухай царайтай хүмүүсээр удирдуулж карманд нь мөнгө хийж өгөөд өөрсдөө хоосон суудаг дадал бидэнд шүглэжээ:.
  • зочин
  • 2017/02/02 21:45
ОНИГОО: С.Баярцогт том албан тушаал авахдаа "Би монголын улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах болно" гэж тангараглав.
  • Зочин
  • 2017/02/06 11:15
Агуу америкийг гуйлгачин монголтой бүү зүйрлэ. Америк бол хүчирхэг агуу гүрэн, маш хурдан хугацаанд улс орноо хүндрэлээс гаргачихаж чавна. хоёр том хөршийнхөө бөгсийг долоосон юм үзэж нүд тайлаагүй гуйлгачин мэдлэггүй муусайн монголчууд мянга хичээгээд ч улсаа хөгжүүлж чадахгүй юм чинь.
  • Зочин
  • 2017/02/07 18:04
Монголд монгол толгойтой дарга гэж үгүй болжээ юм л бол манай гадаад мэднэ гадаадаас асууна гадаад зөвшөөрөхгүй байна гадаад ингэнэ тэгнэ гадаадгүй юм үгүй болсон ямар ч пүүс компани 45.с дээш настай хүнийг ажилд авахгүй нэг мөсөн тэтгэвэрээ 45.с өгмөөр юм
  • МОНГОЛ УЛС МОНГОЛ ХҮН-ТЭРГҮҮҮН ЗАРЧИМ
  • 2017/02/09 13:44
МОНГОЛЫН ЭРХ АШИГ БОЛ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД БАЙХ ЁСТОЙ. ДАРАА НЬ ТӨРӨӨ, ТЭГЭЭД ХҮНЭЭ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ. ЭНЭ ЗАРЧМААС ХЭН Ч УХРАХ ЁСГҮЙ.
УХАРСАН БҮХНИЙГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ. ЕР НЬ БИДЭНД ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ ХҮЧИН ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХЭДИЙГ БОЛТОЛ 2 НАМ ДАГАСАН НОВШНУУДЫГ ТЭВЧИХ ЁСТОЙ ГЭЖ. МОНГОЛ ХҮНЭЭ ХАЙРЛА. МОНГОЛ УЛСАА ХАЙРЛА. ИНГЭЭД Л БОЛОО. БУСАД БҮХ АСУУДАЛ ЭНЭ ХОЁРЫГ ТОЙРОН ЭРГЭЛДЭХ ЁСТОЙ ШҮҮ. ҮҮНИЙГ ХЭН Ч МАРТАХ ЁСГҮЙ.
  • ард
  • 2017/03/18 13:02
элдвийн юм бичээд л хараагаад л байхуу одоо л харж байгаа юмуу яг гарч ирээд шаардах зоригтой аавын хүү байна уу үхээнц амьтадаа
  • ender nastan
  • 2017/03/31 09:52
Mash zev sanaa gargasabn bna. Bayrlalaa odoo chinii ueiinkhnii tsag shuu dee. Ta nar khelekheesee iluu khiikh tsag bolson shuu
  • зочин
  • 2017/03/31 23:55
Монгол маань яагаад ийм муу байгаа нь сонгууль өгсөн хүмүүс нь хүнээ сайн таньж мэдэж гаргаж чадаагүйн гай. Нөгөө талд нь сонгуульд саналаа өгөөгүй тэнэг хүмүүсээс болж монгол улс маань нурж байгаа юм даа. Хөөрхий зайлуул тархи нь угаагдсан ард түмэн минь дээ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?