Хоёр байртай ч сэтгэл нь ханаагүй Засаг дарга

21138 2017/01/24 6

 

Архангай аймгийн 2017 оны төсвийн тодотголын төсөл олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Уг нь тус аймаг шийдчихмээр, хөрөнгө мөнгө зарлагадаад хийчихмээр ажил их л баймаар. Гэтэл төсвийн тодотголоор аймгийн Засаг дарга, цагдаагийн газрын дарга, шүүхийн дарга зэрэг албан тушаалтнуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, иргэдийн төлөөлөгчдөд урамшуулал олгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.


Бараг л түрээсийн байранд амьдардаг учраас л Г.Батжаргал гэгч аймгийнхаа төсөвт суулган байж орон сууцтай болж байгаа юм уу гэж ойлгосон. Гэтэл эрхэм Засаг дарга авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёр орон сууцтай гээд дурдсан байх юм.

 

Илүү тодруулбал, жилийн орлого 18.5 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 8.2 сая төгрөг, орон сууцны тоо 2, үйлдвэрлэл үйлчилгээ 1, 11 сая төгрөгийн үнэ бүхий СонатаV, 4,5 сая төгрөгийн үнэ бүхий малтай, 2 сая төгрөгийн үнэ бүхий газартай, 9.3 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 13.5 сая төгрөгийн авлагатай, Хасбанк-д 7.7 сая төгрөгийн өртэй, Их Богд ХХК-ийн 72 хувийг эзэмшдэг бөгөөд 34.8 сая төгрөг гэж мэдүүлжээ.

 

Ер нь бол аймгаасаа орон сууц гаргуулаад байхааргүй боломжийн амьдралтай нэгэн гээд ойлгочихож болохоор. Гэвч аймагтаа дорвитой ажил хийж амжаагүй байж өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхээр ийнхүү улайрч байгааг "шунал” л гэж тайлбарлахаас өөр арга олдсонгүй. Нэг биед хоёр байр хангалтгүй санагдаад гуравдагчийг авах гэж байгаа нь энэ байх. Засаг дарга хүн л нэг биеийг гурав хувааж, гурван байранд амьдарч чаддаг байх л даа. Жирийн бид бол нэг өрөө байрандаа гэр бүлээрээ багтаад л амьдарч болоод л байна.  

 

Шар хүү

Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/01/25 12:13
Архангай Засаг дарга биш байна. Архангайнх хөөрхөн, халзан ... Энэ чинь шавар арслан байна.
  • Үнэн
  • 2017/01/26 22:24
Энэ ч зэвүүн царайтай нөхөр байна. Шунал нь ихдээд нүүр нь зөвүүнболжээ. П.Очирбат ерөнхийлөгч бас шунал нь ихдээд хамар нь зэвүүн болчихсон гэсэн.
  • номуун
  • 2017/01/31 16:39
Наад хүний зураг чинь Баянхонгор аймгийн Засаг дарга Батжаргалын зураг байна. Өмнө нь 2008-2012 онд мөн Засаг дарга байсан юм. Архангай аймгийн засаг даргын Мөнхсайхан гэдэг юм. 2016 оноос Засаг дарга хийж байгаа. Хүний нэр төр гутаахаасаа өмнө мэдээллийн үнэн зөвөө шалгаач Шархүү гуай
  • нараа
  • 2017/02/03 11:03
архангайн засаг дарга Мөнхнасангийн зураг биш байна шүү дээ. зөв бичээчээ
  • zochin
  • 2017/02/10 19:22
hongorin shuuhin arhichin avgai nar xeden darga nartai niilj tatvarinhni mungiig iddegee bolimoor yum umnuh zasag darga jargalsaihan shuugch avgai arhichin narangereltei niilj ulsad ajillaagui jilee ajillasan bolgoj bichej bsan iim novchnuud budni munguur shoudaj bna
  • jagaa
  • 2017/02/11 14:37
baynhongort minii medeh narangerel shuugch hiideg dee arai ugui bailgui

ner hugarahaar ys hugaraa gej ingej ch baih gej shuuhinhen jinhene shouchin shuhin tamgin darga maitsetseg bas hugshin avgai nar ineedtei arail bishee
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?