Дархан-Уул аймгийн хараа голын гүүр нурахад ойрхон байна

23344 2017/01/30 0

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай танилцаж, Замын цагдаагийн алба, МХҮГ-ын холбогдох албаныхантай ажилласан билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ.

Энэ хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрийн нөхцөл байдлыг танилцуулав. Сайд Д.Ганбат тус гүүрний нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай, аюултай нөхцөл байдалд хүрсэн байгааг хэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагууд тус гүүрэнд 2014 оноос хойш удаа дараа шалгалт хийж, гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтад хагарал үүсч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон талаар дүгнэлт гаргаж байжээ.

 

Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын төвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан зэрэг зөрчлүүд илрээд байгаа аж. Иймд энэхүү гүүрийн нөхцөл байдлын хүрээнд яаралтай арга хэмжээ авч, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?