Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт болж байна

23204 2017/02/10 0

 
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ өнөөдөр /2017.02.10/ Дархан-уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт эхэллээ.

Бизнес эрхлэх зорилго өвөрлөсөн 15-34 насны 70 гаруй залуус хамрагдаж буй тус сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч  А.Түвшинбат, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга А.Амгалан нар оролцож, залууст амжилт хүслээ. 

Сургалт 2017 оны 2 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний зорилго нь:

  • Гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч мэдлэг, мэдээлэл өгөх
  • Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах
  • Шилдэг бизнес санаануудыг шалгаруулах, шилдэг бизнес эрхлэгч шалгаруулах, шагнал урамшуулал буюу дэмжлэг үзүүлэх, санхүүжилт олгох юм.

 

Уг хөтөлбөрийг Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийсний үндсэн дээр орон нутаг болон дүүрэгт гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймаг, дүүргийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох зорилгоор гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?