УИХ-ын дарга М.Энхболд Ховд аймагт ажиллав

5423 2017/02/16 2

 

 

Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд Ховд аймагт  хүрэлцэн ирлээ. Түүнийг Ард аюушийн талбайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын жагсаал жагсаж, хүндэтгэн хүлээн авав. Үүний дараагаар УИХ-ын дарга М.Энхболдын Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт ХДТ-т боллоо. Уулзалтанд УИХ-ын дарга М.Энхболдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яваа УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ХХАА-н дэд сайд Ж.Сауле, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, ХНХҮЕГазрын дарга Б.Нямдаваа, ЗТЯ-ны зөвлөх н.Доржханд, ЭХЯ-ны газрын дарга Ц.Баярбаатар, ХНХЯ-ны ТЗУГ-ын дарга н.Эрдэнэбаяр нар оролцов.

Мөн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нарын аймгийн удирдлагууд, Ховд аймгаас сонгогдсон төрийн түшээд болох УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцлоо.

 

 


Уулзалтын эхэнд Монгол улсын их хурлын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол, гаргасан шийдвэр, тэдгээрийн зорилго, ач холбогдол, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагаа улсын эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт татах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, банк санхүү, татвар, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулсан гэдгийг онцоллоо. Дараа нь иргэд сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо илэрхийллээ. Иргэдийн асуултанд Монгол улсын их хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүд, салбарын сайд, дэд сайд нар хариулт өглөө. Ховд аймгийн иргэд хөдөлмөрчид УИХ-ын даргын уулзалтанд бусад аймгуудаас илүү идэвхитэй, өргөнөөр оролцсоныг ажлын хэсгийн бүрэлдэхүүн онцолж байсан юм.


 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд: Эв нэгдлийг эрхэмлэж, улс төржилтийг хойш тавих, иргэдийн бүтээлч сэтгэлгээ, аймаг, улс орноо гэсэн сэтгэл, санаачилгыг дэмжих, ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол ажил, орлоготой байлгахад анхаарах, сахилга хариуцлагыг эрхэмлэж, хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагад баримтлах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

 

 

 

 

 

khovd.gov.mn

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Болдоо
  • 2017/02/16 11:13
Аль ч нам Засаг барьж байгаа үедээ ард түмнээс оноо авах гэж орон нутагаар баахан дагуулж дагуулан олон машин тэрэг хөлөглөн явж дайлуулж цайлуулна. Тэднийг угтаж орон нутгийн удирдлагууд мөн л олуулаа дагаж далдагнан улсын мөнгийг харин ч үрж өгөх юм. Улс оронд болох болохгүй юм юу байгааг тухайн орон нутгийн удирдлага, сэтгүүлчдийн сурвалжлага, цахим мэдээг зэргээс хангалттай л авч байгаа. Ядахдаа бүгд бүгдээрээ цувралдаад бие биенийхээ араас явж мөн ч их зарлага гаргах юмдаа. Тэгээд болоогүй нөгөө тосож авч байгаа төрийн байгууллагын хурган дарга нар чинь долгинохыг үзүүлж өгнө. Энэ даргад мөнгөн аяга, бэлэг дурсгал өгнө гэж байгууллагынхаа ажилчдаас мөнгө татна. Өгөхгүй бол янз бүрээр дарамтлах байх гэж айгаад дуугүй өг гэсэн мөнгийг өгнө. Уг нь өөрсдөө зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа яана даа.
  • zochin
  • 2017/02/20 11:54
toriin tusheed ulsuud eh oron hyzgaar hutagaa egrej toirolgui yadagiin toriim terguunee hundetgej uzeh n MONGOLchuudiin ec TA nartaa Ajiliin AMJILT huse er n ene sotsioloor hooson uls torjih gutgen doromjlon gutaah setguulch nertei erliiz hytad bicheechid herees heter ch bina jisee n ene dorhi bold gedeg ene komentiig shalga ygaad iim humuus tor zasagruu duraar buduulegeer dairch bina ugtaa ene hun mongolchuudiig bas doromjilson bina ene yun hun be shalga

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?