Цагаан сар: Битүүлэх үү, Битүүрэх үү?

8940 2017/02/20 1

Цагаан сарын үеэр "би битүүрэх гэж явна”, "сайхан битүүрээрэй”, "сайхан битүүрэв үү" гэх яриа сонсогддог. Бас "Цагаан сараар манай монголчууд битүүртлээ иддэг заншилтай гээд чи наад гадаадын хүндээ орчуулаад өгөөдөх” гэж дахин дахин шалж, нүүр улайлгана. Тэгвэл "битүүрэх” гэж юу гэсэн үг вэ? Бас цагаан сарын "битүүн” гэдэг нь ямар учиртай үг вэ? Энэ нийтлэл нь эдгээр үгсийн утгыг мөшгих зорилготой, харин одон орон хийгээд зурхайг судлахыг зориогүй юм.

Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар тольд” "битүүрэх” гэдгийг "бөглөрөх, битүү болох” гэж тайлбарласан байна. Харин "битүүлэх” гэдгийг уг тольд "билгийн улирлын 12-р сарын битүүний оройн цаг, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн цагаан сарын шинийн нэгнийг угтах ёс гүйцэтгэх” хэмээн тайлбарласан байна. Мөнөөх тольд "битүүн” гэдгийг "билгийн улирлын сар тутмын гучны өдөр” гэсэн байна.

Эндээс үзвэл цагаан сарыг угтах үдшийг тэмдэглэхийг "битүүлэх” гэдэг юм байна. Харин "битүүрэх” гэж огт хэлдэггүй байх нь. Тэр тусмаа "битүүрэх, битүүртлээ идэх” гэсэн ойлголт огт байхгүй аж. Мөн "битүүн” гэж цагаан сарын өмнөх төдийгүй ер нь сар бүрийн төгсгөлийн хоногийг хэлдэг юм байна.

Тэгэхээр "битүүн”, "битүүлэх” гэдэг маань огторгуйн үзэгдлийн нэр болохоос, идсэн хоолондоо битүүрэхтэй ямар ч хамаагүй юм байна.

Бид хэдийг хүртэл буруу ярьж, зөв ойлгодог хэмээн өөрсдийгөө өмөөрөх вэ. Монгол хэл, Монгол соёлоо хайрлаж хүндэтгэж, буруу үгээр ярихаа болих цаг үе нь ирээд байна.  "Битүүрэх” гэсэн даажигнал шиг этгээд яриагаа орхиод "битүүлэх”, "сайхан битүүлсэн үү” гэхчилэн зөв ярьж хэвших нь Монгол хэл, соёлоо хайрлаж, хүндэтгэхийн нэгэн жишээ болох болов уу? Та бүхэн сайхан шинэлээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Баагий
  • 2017/02/20 15:18
бүгд зөв л дөө,сар бүрийн сүүлчийн хоногийг битүүн гэдэг нь сар хүрээлэн битүүлэгдэж үзэгдэхгүй болж байгаа үзэгдлийг нэрлэсэн хэрэг ба тухайн өдрийг энэхүү үзэгдлийн нэрээр нэрлэсэн л хэрэг,гэхдээ сар шинийн хувьд бол өөр л дөө энэ битүүн чинь оны эцсийн өдөр буюу 12.31-ний адил л баярын өдөр мэдээж монгол заншлаар баяр нь найр наадам хоёроос бүрдэнэ,наадам нь морь бөх гээд явдаг бол найр нь цайллага идээлэг будаалга болж таарна,энэ найрыг битүүн тэмдэглэж байгаа найр буюу битүүлэг гэж нэрлэх нь бараг мэдээжийн хэрэг нүүдэлчдийн нэгдэж хийж байгаа найрнаас гэдэс дундуур гарах нь мэдээж онцгүй үзэгдэл,наадмын сайхан нь хоолны элбэгт байдаг гэж зүгээр ч нэг хэлчихсэн үг биш байх шүү,тэгэхээр энэ бүгд цогц байдлаар нийлэхээр битүүн үдэх буюу битүүн хагалах найр нь битүүртлээ идэх зорилгыг агуулахад болохгүй газаргүй,он удаан жил тогтсон зорилго ёс заншил болж хадгалагдахад гайхах зүйлгүй л хэрэг,яадгын цаг цагт нэг цагаан сараар нэг......алив цаад тавагтай буузаа наашаа ойртуулаарай.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?