Бөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу?

13459 2017/02/20 12

Саяхан христчин гэж өөрийгөө нэрлэсэн, Монгол хэлэнд бол загалмайн шашинтан гэж нэрлэгддэг нэгэн хүнтэй хэдэн хором ярилцсан юм. Би түүнээс "Таны итгэдэг номонд бурхан Адам гэж эрэгтэй хүн бүтээжээ. Дараа нь түүний нэг хавиргыг авч Ева гэхэмэгтэй болгон хувиргаад, Адам тэр яс махныхаа тасархайтайгаа (өөрийнх нь хавирга тул) нөхцөөд 5 хүүхэд төрүүлээд төрсөн ах,дүүс хоорондоо ханьсан энэ дэлхийн хүн ам бараг 7 тэрбум болтлоо өссөн гэдэгт итгэдэг үү? гэж асуухад тэрээр их л бардам байдлаар "итгэдэг” гэж хариулсан юм.


Дараа нь надаас "харин таны итгэдэг "Нууц товчоон" дээр чинь Монголчууд Чоно, Марал гөрөөс хоёроос үүссэн гэж байдаг. Амьтнаас хүн төрөх үү? Та итгэдэг гэж үү? гэж асуулаа.

Ганцхан энэ хүн ингэж асуусан бол тэр хүн түүхээ уншаагүй л юм байгаа биз гэж бодох байлаа. Харин загалмайтнууд бүгд ингэж асуудаг. Тэгээд би түүнд Бөртө чоно, Гоо марал домгийн амьтан уу? Хүн байсан уу? гэж урт түүх ярихаас өөр аргагүй болсон юм. Тиймээ Монголын Нууц Товчоонд дурдсанаар "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Гоомарал ажээ. Тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ гэж гардаг бөлгөө. Энэ өгүүлбэрт гурван чухал зүйл байна.


1. Бөртө чоно, Гоо марал гэж хэн байв?

2. Тэнгис далайг гатлан ирээд гэж хаанаас ирэв?

3. Тэнгэр заяат гэж юун тухай өгүүлэв?


Үүнийг тайлбарлахаас өмнө бас сануулах юм байна.

 

а. Бөртө чоно , Гоо марал бүх Монголчуудын өвөг биш. Хиад Боржгон овогийн Тэмүүжингийн дээд өвөг болохыг

б. Энэ үйл явдлаас 1200 жилийн өмнө бидний язгуур дээд өвөг Хүннү гүрэн хүчирхэгжиж байсныг

в.Баянхонгор аймгийн Нарийн голын саваас олдсон чулуун зэвсгүүд 800,000 жилийн настай болохыг, Алтайн нуруунаас хүн гаршуулсан дэлхийн хамгийн эртний нохойны араг яс 33 мянган жилийн өмнөх, Увс аймгийн Сагил сумын Моожоо хадан дахь сүг зурагт нохой дүрсэлсэн байсан нь 12 мянган жилийн өмнөх болохыг

г. Алтайн нуруунд нутаглаж байсан овог аймгууд нүүдэллэн одоогийн төв Америкд очсон индианчууд гэдгийг. АНУ-ын Пенсильвани мужид археологчид 19 мянган жилийн өмнөх үеийн чулуун зэвсэг, мөн Америк, Оросын эрдэмтэд Алеутийн арал дээр хамтран хийсэн археологийн малталтаар Алеутийн арлаас олдсон чулуун зэвсэг зэрэг нь манай Монголын говиос олдсон чулуун зэвсэгтэй ижил болохыг. Мөн Алеутийн долоон арлын тав нь Атака-Адаг, Атка-Атга, Ikanud- Их нүд, Ikanutag-Эх нутаг , Ushka-Уушиг гэх зэрэг монгол нэртэй хэвээр байгааг. ДНК-ийн судалгаагаар Америкийн индианчууд Монгол гаралтай нь тогтоогдсоныг тус тус санах хэрэгтэй.


1. Бөртө чоно , Гоо маралыг эрдэмтэд МЭ VIII-IX зуунд Бурхан Халдунд ирж нутагласан гэж үздэг. Тэгвэл тэднийг амьдарч байх ахуй үеэс өмнө.

-800 000 жилийн өмнө Монгол нутаг дээр бидний өвөг ан хийгээд явж байж.
-30 мянган жилийн өмнө нохой гаршуулан тэжээж байж.
-үүнээс ч өмнө уран зураг сонирхон зурж байж.

Дашрамд хэлэхэд загалмайтнууд хүн үүсээд 14000 жил болсон гэж боддог. Тэгвэл тэдний анхны хүн Адам өөрийнхөө охин үртэйгээ нөхцөхөөс өмнө бүр бурхан нь өөрийг нь бүтээхээс ч өмнө 800000 жилийн тэртээд Монгол газар дээр хүн оршин байж.


Тэгэхээр Бөрт чоно, Гоо Марал амьтан биш юм байна. Ийм л нэртэй бодит хүмүүс байсан байж таарах нь. Тэр үед хүүхдүүдээ золбоолог эсвэл гоо үзэсгэлэнтэй гэдэг утгаар ийм нэр өгдөг байсан хэрэг. Монголчууд 1750-1940-д он хүртэл түвд нэр, 1940 оноос хүүхдүүдээ баахан Орос нэр, 1960-д оноос хойш нар, сар, од, гариг, цэцэг ... гэх мэт нэр. Сүүлийн үед "Нууц товчоо” номноос уншсан нэрээ хүүхдүүддээ өгдөг болсон байна. Мөн 1950 оны үед говийн аймгууд эцэг малын нэр Хуц Ухна гэдэг нэрийг хүүхэддээ өгдөг байсан нь одоо ч байсаар байна. Бидний тасархай Америкийн Индианчууд одоо ч "Хурдан буга" "Хурц хараат бүргэд" "Цагаан өд" "Баавгай" зэрэг нэрүүдийг мэр сэр өгсөөр л байдаг.


Бөртэ гэдэг үг нь тодотгол юм голдуу хөх, хөх-саарал, саарал гэж орчуулсан байдаг. Гоо Марал бол үзэсгэлэнгийн билэгдэл тийм нэртэй бүсгүйчүүд одоо ч олон.


2. Харин яагаад "тэнгис далайг гатлан гэж үг оров? Бид одоо далайг "Номхон далай”, "Атлантын далай” гэж ойлгодог бол тэр цагт "Их ус”-ыг тэнгис далай хэмээн нэрлэдэг байж. Бид одоо ч Хөвсгөл далай, Байгаль далай гэж дуудсаар байгаа.

 

Эрдэмтэд Бөртэ чоно албат харъяатын хамтаар Баргужин Төхүм хэмээн нэрлэгдэж байсан Байгаль нуурын нутгаас ирсэн гэж үздэг. Учир нь: Хүннү гүрэнд харяалагдаж байсанТүрэгчүүд нэгэн цагт хүчирхэгжин Чинос, Нухус болон бусад аймгаа довтлон эрхшээлдээ авсан байна. Зарим овог аймгууд уугуул нутгаасаа шахагдан түрэгдсэн байдаг. Хаашаа түрэгдсэн нь ч түүхийн хувьд тодорхойгүй ч түрэгдсэн хойноо байрлаж байсан газар нь эргэн тойрон өндөр уулс, ой модоор хүрээлэгдсэн давчуу нууц газар байжээ. Газарзүйн хувьд тийм байж болох их устай газар бол Хөвсгөлийн тайга эс бөгөөс Байгаль нуур орчмын газар юм. Тэндээ дээрх овог аймгууд, ойн аймгуудтай нэгдэн олширч хүч сэргэхийн цагтаа уугуул нутагтаа буцаж ирэн суурьшжээ.


Энд сонирхуулахад Түрэгийн хаант улс нь (552-745) 552 онд түрэг аймгууд Нирун улсыг бут цохисны дараа Алтайн түрэгийн удирдагч Буманы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан нь удалгүй Баруун Түрэгийн хаант улс, Зүүн Түрэгийн хаант улс гэж хоёр хуваагджээ. Зүүн Түрэгийн хаант улс 745 онд Уйгур улсад цохигдох хүртлээ энэ газар оршин тогтнож байв.


3. Тэгвэл яагаад тэнгэр заяат гэв?


Энэ нь Хиан (Хиад) овог гэдэг нь язгуурын Монгол овог бөгөөд Хүннү гэх нэр нь ч Хиан овгийн улс гэх утгатай ба тухайн үедээ Хиан бус Хиүнг байсан бололтой. Хүннү улсыг Монголчууд Хиүнг-ну гэж бичиж тэмдэглэдэг ба "ну" гэдэг нь Монгол хэлний харьяалахын тийн ялгалын нөхцөл байжээ. Одоо ч зарим эгшгээр төгссөн үгс н+у гэх нөхцлөөр харьяалагдах утгатай болдог.

Мөн 12 жилийн тооллыг хятадууд Монголоос авахдаа Хуангли [Куян] буюу Хианг нарын тоолол гэж нэрлэдэг байжээ. Энд гарч байгаа Куянг, Хианг, Хиүнг зэрэг овог нь дорнын олон хэлэнд өөр өөр дуудлагаар үлдсэн болохоос нэг Хианг буюу Хиүнг гэх овгийн нэр байсан гэдэг дээр олон түүхч эрдэмтэд санал нийлдэг. Тэгэхээр Хиад Боржигин буюу Хианг овог нь Хүннү гүрнээс улбаалсан язгуурын Монгол овог байжээ.


Иймийн учир "Тэнгэр заяат" гэсэн байх нь ээ. Бөрт чонын удам, тэнгэр заяат Хүннү гүрний үр садыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулан Хөвчин дэлхийд суу алдраа тунхагласан юм. Өвөг дээдэс минь ийм агуу өвийг бидэнд үлдээсэн билээ. Бид өөрсдийнхөө түүхийг өөрсдөө судлахгүй, харийн хүнээр хэлүүлвэл. Өвөгдийн минь бахархалт их түүхийг юу гэж өөрчлөх нь ойлгожтой. Харин харь элэгтний бодлоготойгоор оруулж ирсэн хөрөнгөөр монгол газар дээр минь барьсан сүмүүдэд. 2000 мянганы тэртээд эх оронгүй болсон харийн ард түмний өс хонзонт, бухимдалт бас гоёчилсон үлгэр түүхээр Монгол залуу үеийн тархийг угааж байна.


 

Тэдгээр залуус Монголын бахархалт үүх түүхийг үл ойшоогч, Монгол сэтгэлгээгүй, Монгол ёс зүйгүй, Монгол эх орон элгэн саднаа үл хайрлагч нэгэн болчих вий дээ. Дээдсийн Хөх сүлд минь өршөө!!!

 

Эх сурвалж: Modun SH


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/02/20 17:35
За даа, бараг л зохиогоод бичжээ. Хүннү-гээс гаралтай гэж. Нууц товчоонд "...орондоо унтах завгүй, олзлолдон булаалдаж байлаа.." гэж эрх мэдлийн төлөөх тэмцлийг дүрсэлсэн байдаг. 800 гаруй жилийн дараа эрх мэдлийн төлөөх энэхүү тэмцэл үргэлжилсээр байгаа шүү дээ. Өөрсдийгөө эртний сурвалжит язгууртай болгох гэж их хичээх юм даа. Тийм л байсан бол улс орноо, ард түмнээ гэсэн сэтгэлээр улс орноо удирдах бус уу.
  • мэдээж хүний нэр
  • 2017/02/20 17:40
одоо ч гэсэн арслан,барсаа халиун,хулан,марал гэх мэт гадаад улсын нэрс ч гэсэн орчуулбал бас л ан амьтаны нэрс байдагж нь медведьв,заяицьвгэх мэт
  • Та мэдэх үү
  • 2017/02/20 18:52
555 онд Монголын Их нирун улсыг Түрэгүүд бут цохин монголчуудыг хүйс тэмтэрхэд 2 отог үлдэж зүүн тийш зугтсан бөгөөд 400 жил тэндээ амьдарч өсөж үржин тэдний нэг отог нь буюу Ляо голын эрэг дээр очсон хүмүүс их Ляо улсыг байгуулж хожим Кидан гүрэн болон томорч Монгол нутгаа харийн түрэмгийлэгчдээс чөлөөлжээ. 1125 онд Кидан гүрнийг мөн л нөгөөх манжууд хятадуудтай нийлэн мөхөөсөн байна. ингээд монголын олон аймгууд жүрчидийн Алтан улсын харьяанд 1206 он хүртэл байсан юм. харин түрэгүүдээс айж зугтсан нөгөө нэг отог нь Эргүнэ голын хавьд олон жил амьдарч мөн л өсч үржин хүчирхэгжсээр Бурхан халдунд нүүж ирэх хэмжээнд хүрсэн үед Гоо марал, Бөртэ чино хоерын домог эхэлсэн байдаг
  • unen
  • 2017/02/20 19:04
medehgui yumaaraa er n oroldoh hereg baina uu da ter uyed baisan bish yaj medhev gehdee er n genetikiin sudalgaa hiihed europe geni iluu davamgailsan baisan geheer minii bodloor tengis dalai baidag ih holoos irsen europe garaltai sahal us ihtei tiimerhuu humuus baisan bololtoi genetikiin sudalgaa l uneniig helne de DNA hezeech hudlaa heldeggui yum
  • Та мэдэх үү
  • 2017/02/20 19:05
Харин дээд тэнгэрээс заяат гэдэг ойлголт Алунгоо хатны үед гарсан хожуу ойлголт, Алунгуа хатан сүүлд төрсөн эцэг нь тодорхой биш 3 хүүгээ өөрийн том 2 хүүдээ тайлбарлахдаа "хар тэргүүнт хүмүүнтэй яахан зүйрлэх билээ. лав дээд тэнгэрийн хөвгүүд биз, хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" хэмээсэн байдаг. Энэ 3 хөвүүний бага нь Чингис хааны өвөг болсон байдаг. эндээс л Дээд тэнгэрээс заяат хэмээх нэршил гарсан байна
  • мэдээж хүншдээ
  • 2017/02/20 19:08
Бөртэ чину, Гоо марал нэртэй хүн л гэж ойлгодогшдээ, Бурхан Халдунд нүүж ирсэн омогийн ахлагч гэргий 2 байх гэж бодож явсан, нээрээ зарим тохиолдолд чоно буга 2-оор дүрсэлсэн байдаг тэрийг нь уран сайхныг хэтрүүлэг гэж боддогийн гэтэл зарим хүмүүс шууд утгаар нь ойлгоод байсан юм шиг байналээ кккк
  • zochin
  • 2017/02/20 23:00
deer uyiin humuusiin ner amitnii ner baisan baij bolno. esvel maugli baisan baij bolno. roma giin domog gehed 1 chono 2 huuhed osgoson n hojim ter huuhduud rome hotiig baiguulsan gedeg domogtoi
  • ХҮНИЙ НЭР ШҮҮ
  • 2017/02/21 08:04
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ДАРХАДУУДЫН ЯРИА НЬ НУУЦ ТОВЧООНЫ ГАЛИГТАЙ ЯГ ТААРДАГ БӨГӨӨД ТЭД ОДОО БОЛТОЛ БӨӨ МӨРГӨЛТӨЙ ХЭВЭЭРЭЭ МӨН НУУЦ ТОВЧООН ДЭЭР ГАРДАГ ЭРГҮНЭ-ГУН /ӨРГӨН-ГҮН/ НЬ ДАРХАДЫН ХОТГОРТ БАЙГААГААС ДҮГНЭЖ ҮЗВЭЛ ХӨВСГӨЛ ДАЛАЙГ ГАТЛАН ИРСЭН БОЛОЛТОЙ
  • Зочин
  • 2017/02/21 09:33
Баярлалаа.Мэдүүштэй, харийн хүмүүс асуухад хэлэх юмтай байх сайхан зүйл бичжээ.Зарим нэг дуракуудмэдэхгүй байж хүний бичсэн зүйлийг үгүйсгэх юм. Өөрсдөө зхарийн түүхтэй холиод зохиогоод бичиж чадвал уншсан хүн лав салаавч өгнө шүү. Үнэнийг бичсэн хүний юмыг үгүйсгэхээ болиоооооооооооооооооооо
  • Зочин
  • 2017/02/21 10:57
Түүхээ унших биш судалсан хүн л их зүйл мэдэх байх даа. 1 ,2 удаа хальт мөлт уншсан болчихоод худал үнэн зүйл бичиж, цэцэрхэхээ больцгоо. Амны ракуудаа
  • SHAZRUUN SHARNUUD
  • 2017/02/22 01:49
TENGIS gedeg nertei ertnii USNII AI SAVIIG SHUURDEN HAIVAL odoogiin KAZAKSTANII ARAL TENGISees OOR ALGA ,,HAMGIIN GAIHALTAI Ni baruun omnod ERGIINHEN NEG GAZRIIG((NUKUS))gedgiig n OLJ HARAAD MASH IH GAIHAV..MON MANAIHAAS OLDDOG ARHIOLOGIIN ED OLGII SOELIIN OLDVORUUD YLT CH UGUI BARUUN TIISHEE ZAAGAAD BAIDGIIM DA...HAMGIIN HACHIRHALTAI N ODOOGIIN MONGOL BURIAD OV SOELIIN ED OLGIIN ZUILS BARAG BAIDAGGUI N TUN HACHIN...BiCHSEN TUUHEES ,BODIT OLDVOR BARIMTUUD OOR YUM HELEED BAIGAAM DA...TA OOROO SUDLAARAI SONIRHOLTOI....
  • Нэг талыг баримталжээ
  • 2017/02/22 11:31
Өөрөө их үндэс суурьтай, баримт нотолгоотой түүх ярьж байх шиг байна. Харин тэр Библийнх нь түүхийг судлаагүй байж Христчин гээд байгаа хүний хэлсэн үгээр үг хийж болж байгаа юм уу? Библи дээрх түүхтэй холбоотой олдвор болоод баримтуудын талаар бодвол мэддэг л хэмжээний мэдлэгтэй юм шиг байх юм. нууц товчоо болон библи 2-ыг хооронд нь харьцуулах боломжтой юм уу?

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?