Ховд аймгийн Засаг дарга насны хишиг тэтгэмж авах ахмадуудын төлөөлөлд батламж олгов

4898 2017/02/21 1

 
 

Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн "Насны хишиг” тэтгэмж олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянган төгрөг, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийн "Насны хишиг” тэгэмж олгохоор болсон. Насны хишгийг олгохдоо жил бүрийн сар шинийн баярын өмнө буюу шинийн нэгнээс өмнө, жил бүрийн улсын их баяр наадмын өмнө буюу 7 сарын 11-ээс өмнө олгохоор тогтоосны дагуу эхний ээлжний мөнгө өчигдрөөс  эхлэн олгогдож эхэлж байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ахмад настны төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Насны хишиг тэтгэмжийн батламж гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу Ховд аймгийн хэмжээнд насны хишиг хүртэх 3173 ахмад байгаа бол Жаргалант сумын хэмжээнд 1000 гаруй өндөр настан Насны хишиг хүртэхээр бүртгэгджээ. Эдгээр ахмадуудаас 65-69 насны 1151 ахмад настан, 70-79 насны 1445 ахмад настан, 80-89 насны 520 ахмад настан, 90-ээс дээш настай 57 ахмад настан байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр ахмадууд жилд 2 удаа насны хишиг хүртнэ гэсэн үг юм.

 

 

 

 

khovd.gov.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/02/21 14:11
Бас л нэг зардал. Бүгд мэдэж байгаа юманд зардал гаргаж ийм тоо хэвлүүлж яах гэсэн юм бэ. Бизнес,сурталчилгаа л явагдаж байна. Энэ тоо солигдоно шүү дээ. Дахиад батламж өгөх үү. Дарга нар хаанаас мөнгө гаргаж бэлэг түээдэг байна аа. Төрийн мөнгө бол харамсалтай.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?