Мөнгийг хадгалдаггүй юм

13865 2017/02/23 9

 

Социализмийн үед бараа бүтээгдэхүүн нь тогтсон ханштай, тиймээс инфляц гэж байхгүй, дээр нь төгрөг нь гадаад валютын ханшаас шалтгаалаад байх зүйлгүй учир Монголд БАНКНЫ ХАДГАЛАМЖ гэж зүйл байлаа. Харамсалтай нь Монгол Улс маань зах зээлийн эдийн засагт шилжсэн өнөө үед ч нөгөө л нэг банкны хадгаламж гэдэг зүйл амь бөхтэй оршсоор. Америк, Англи, Японд мөнгөө банкинд урт хугацаагаар хадгалуулдаг хүн "олоод ир" гэх юм бол ер нь олдохгүй. Учир нь эдгээр улсын иргэд мөнгийг урт хугацаанд хадгалвал инфляцдаа идэгдээд сүүлдээ мөнгө нь ЦААС болдог гэдгийг маш сайн мэддэг учраас тэр. Монголд ч мөн ялгаагүй. 1990 онд 100 төгрөг ямар үнэ цэнэтэй байсан бэ?

 


Шар халзан зуут гэгчийг бол хүүхдүүдэд бараа нь л харагдахаас биш барьж үзэх боломжгүй тийм эд байлаа. Гэтэл 26 жилийн дараа 100 төгрөгөөр 1 ширхэг бохь (боодол биш шүү) л авч 10 минут зажлаад хаядаг болсон байна. Мөн ялгаагүй өнөөдрийн 1 сая төгрөг их мөнгө, харин 26 жилийн дараа 1 сая төгрөгөөр магадгүй 1 ширхэг талх авдаг болно. Учир нь зах зээлийн эдийн засагт, ялангуяа эдийн засаг өсөлттэй байх үед инфляцийг хэн ч зогсоож дийлдэггүй юм. Ерөнхийдөө улс орнуудын Засгийн газар, Төвбанк нь инфляцийг дэмжиж, цаагуураа хөөрөгдөж суудаг юм.


Монголын эдийн засаг өнөөдөртөө хямралтай байна. Гэхдээ байгалийн ийм их нөөц баялагтай, 3-хан сая иргэнтэй улсын эдийн засаг маш хурдацтай хөгжих нь гарцаагүй. Энэ нь бид инфляцаас зугтаж чадахгүй гэсэн үг юм. Өсөх нь гарцаагүй, өндөр инфляц ирэх нь гарцаагүй. Цаг хугацааны л асуудал.


Энэ юу гэсэн үг вэ? Монголд ч ялгаагүй мөнгийг урт хугацаанд хадгалаад хэрэггүй гэсэн үг. Та өнөөдөр мэдээж үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж цалингаасаа илүү гарсан мөнгөө банкинд хадгаламж нээгээд түүндээ хуримтлуулж байгаа. Төрөөс иргэддээ санхүүгийн боловсрол олгоогүй, иргэд нь хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэггүй учраас л ийм нүд хуурсан, өндөр хүүгээр өнгөлөн далдалсан банкны хадгаламж, хүүхдийн хадгаламж гэх зүйлд татагдсаар ирсэн. Гэтэл 20 жилийн дараа энэ мөнгө нь таны хүүхдийн их сургуулийн төлбөр байтугай 1 сарын хоол хүнсний зардалд ч хүрэхгүй байх эрсдэлтэй.


Тиймээс л мөнгийг урт хугацаанд хадгалах бол компанийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, уран зураг зэрэг зүйлд хөрөнгө оруулдаг. Дахин хэлэхэд хэзээ ч мөнгийг урт хугацаанд хадгалж болохгүй, инфляцдаа идэгдээд хоосон цаас л болно. Тэгээд Монголд итгээд найдаад хөрөнгө оруулахаар, засаглал сайтай, санхүүгийн тайлан нь ил тод нээлттэй тийм компани байна уу? Одоохондоо алга, гэхдээ бид энэ зам руу явахаас өөр гарцгүй болсон гэдгийг ойлгуулахыг хичээв. Тунгаан бод!!!

 

Д.Ангар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • иргэн
  • 2017/02/23 10:48
үнэн ч юм уудаа. Гэхдээ олон жилээр биш. цөөн жилээр хадгалаж хэрэглэж байвал зүгэээр юм шиг байна.
  • зочин
  • 2017/02/23 11:19
Хөрөнгө оруулчихаар найдвартай компани Монголд бий билүү.
Явж явж эзэд нь хулгайч луйварчин болж таарахийн бна шд
  • kkk
  • 2017/02/23 11:34
Urd ugsun kompanii ashig baitugai.vil ajillagaagni zogsoison gsn.theer yah hurungu oruulalt hiih bilee
  • Зочин
  • 2017/02/23 12:03
яг үнэн бичсэн байна. 90 онд арван төгрөгөөр талх худалдаж авдаг байсан бол, одоо арван төгрөг цаас болчихсон явж байна. Инфляц өсөөд байвал мөнгө улам үнэ цэнэгүй болж цаас болоод, харин инфляц буураад байвал мөнгө улам үнэ цэнэтэй болдог юм байна.
  • зочин
  • 2017/02/23 13:19
Үнэн байна. Одоо хувьцаат компаниудын хувьцаа авлаа гэхэд жилийн дараа ашгаа өгөх өгөх нь мэдэгдэхгүй болж өгвөл бага л юм өгнө. Ийм л тогтолцоо байна. Яах юм. Амьдрал өөр байна.
  • ЗОЧИН
  • 2017/03/03 14:31
ЕР ТЭГЭЭД БАГАХАН ЦАЛИНГААСАА ЖИЖИГ ЖИЖГЭЭР ЦУГЛУУЛЖ, ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД ХЭРЭГЛЭЕ ГЭЖ ХАДГАЛСАН МӨНГӨӨ ОДОО БАНКНААС ТАТНАА. ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН МӨНГӨНӨӨС МАН ТАТВАР АВАХАА БОЛИМООР ЮМАА.ХҮҮХДҮҮД ЯМАР ОРЛОГОТОЙ БИШ, БИД ЯМАР БАЯЧУУД БИШ,ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГӨХГҮЙ ХЭРНЭЭ ХАДАГЛУУЛСАН ЖААХАН МӨНГӨНӨӨС НЬ ТАТВАР АВАХ НЬ ШУДАРГА БУС БНА.ҮҮНИЙГЭЭ МАН ЭРГЭЖ НЭГ ХАРААЧ.ОДОО БҮГД ХАДГАЛУУЛСАН МӨНГӨӨ ТАТААД ЭХЛЭХЭЭР НААД БАНКУУД ЧИНЬ ДАМПУУРААД ЭХЭЛНЭ.ТЭГЭЭД ДАРАА НЬ МАН ХУВААГААД АВАХ БИЗ.ДАМПУУРАХААС НЬ ӨМНӨ МАНЫХАН ЗЭЭЛИЙГ Ч ЁСТОЙ АВНА ГЭЖ ҮЗҮҮЛЖ ӨГӨХ ЮМ БАЙГАА БИЗ.ТЭРНЭЭС НЬ ӨМНӨ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖАА ТАТНАА.
  • zochin
  • 2017/03/24 15:53
tiim shde uvaigui uls tor archaagui irged
  • Зочин
  • 2017/03/24 23:54
Ene zurag deer Lam. hiidiin gazar tsugalarsan zadgai togrognuud baina.Erni Sum hiid Uul ovoo suvraga hiidend ingej mongo tavidag mash buruu.Burhan nadad mongo tavisangui gej gomdoldoggui,Hun zovhon Lam Huvraga Hiid Ovoond mongo tavihiinhaa orond zov bodoloor dotroo negneesee uucilalt guij Nugelee naminciladag uhaan zovtoi baihad l ter ih buyn Tegehees Mongon temdegteer Setgelee huurc bolohgui.Setgeliin zov bol Burhand setgeliin l ariusgal baidag,Mongo cuhal bish,Setgeliin zov l baidag.Burhan mongo avdag bish,Harin ogdog.Zov bodoj nugelee namincilahad nogoo gomdooson hunii zovlon nimgerc baival Ter l buyn gej bodooroi.
  • Зочин
  • 2017/04/07 15:47
Хэрвээ ямар нэг найдвартай зүйлд хөрөнгөө оруулж чадахгүй бол банкинд хадгалсан нь найдвартай. Хамаатан садан, найз нөхөддөө зээлүүлбэл дахиж мөнгөнийхөө барааг харахгүй бх эрсдэлд орно.Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувь авна гэдгээс айгаад илүү эрсдэлд орж магадгүй шүү.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?