Шинийн 8-нд буян хийхийн учир

4248 2017/03/02 3

 

Сар бүрийн шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай тул яг энэ өдөр эдгээр бурхад замбу тивд заларч байдаг. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ.

Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ. Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, азжаргалтай, сэтгэл ханамжтай байдаг.

Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг. Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлий гойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл.

Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэрнь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг.

Тиймээс монголчууд эртнээс "Ухаан хүрсэн газар хөл хүрнэ" гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа. Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой нь харагдаж байна, тэгэхээр сэтгэлдээ сайхан зүйл бодож санаж явахад түүнийгээ л бие, хэлээрээ хийнэ. 

Иймийн тулд үйлийн үрийн тухай Бурхан багшийн номлосон ном болох "Үлгэрийн далай"-г уншвал үйлийн үрийн ойлголт чинь асар арвин болно. Энэ номыг үйлийн үр барагч ном гэж багш нар айлддаг. Бурханы шашны хамгийн гайхамшиг нь үйлийн үрийн номлол, үйлийн үрээ та хянаж чадвал та амар амгалангийн үрийг олно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/03/02 17:45
Чойжамц гуай Бурхан байна уу. Монгол түмнийг хонгилын үзүүрт гэрэл гээд 30 жил зүтгүүллээ. Эдийн засгийн үр дүн алга. Яахав хэдэн гэр бүл, дарга болох гэж намаар дамжуулан бүлэг байгуулж амиа авч явдаг хэсэг хүмүүс бүр олигархи тэрбумтанууд болсон. Ард олноо өлмөн зэлмүүн байлгаж өөртөө ашиглах тэдний зорилго. Бүр Даяарчлалыг хүсэгч нартай нийлж авсан даа. Нөгөө сайхан сайхан гээд байдаг сэтгэл сайтууд зөвхөн өөрсдийгөө тайвшруулан хуураад ямар үр дүнд хүрэв. Бүгд сэтгэл зөв байсан бол бухимдах хэрэггүй уур уцааргүй байхсан. Тийм улс гүрэн байна. Тэнд бурхан ярьдаггүй.
  • Ganaa
  • 2017/03/03 03:41
Nohoi zudnaar gedeg ene sharyn shashnyhan galzuurch bnaa.Tarhi ni ergesen minii ardyn svvlchiin zoosyg ni tsulmuh gej buyan,zasal gej huvhai tuvd maani megzmee unshitsgaah ni ee.Gahai honshoort Choijamts uuriinhuu shodoig hezee harsanaa marttalaa myaraalsanyg harj bgaa biz dee.muu huvalznuusd
  • Иргэн
  • 2017/03/03 08:45
Бурхан эсвэл Чойжамц гуай руу дайрах юун...?? Бурхан Будда болон бусад шашнууд -энэ бол шинжлэх ухаан, Харин мухар сүсгээр шүтэн бишрэн дагасан нь бидний өөрсдийн буруу, дэмжин хөхүүлсэн төр засаг барьж байгаа хэсэг нөхдийн ч буруу байгаа байх шүү
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?