Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг нээлээ

15979 2017/03/06 0

 

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт "Шүлхий”, "Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм. 

Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад аймаг суманд малын гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй байсан аж. Харин уг хязгаарлалтыг цуцалж, өнөөдрөөс тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болголоо. Гэхдээ мах, малын гаралтай түүхий эд тээвэрлэх нь хориотой байгаа юм. 


Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?