Уул уурхайн салбарт “санаархах” Д.Загджав

6166 2017/03/09 0

Санаархах ч юу байх вэ. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдаар томилох тухай шийдвэр гаргасан гэх мэдээлэл дуулдлаа. МАН-ыг сонгуульд ялсны маргаашаас албан тушаал болгон дээр нэр дуулдаж явсан хүн бол Д.Загджав юм л даа.

 

Намдаа хийсэн гавьяатай юу гэхээс Монгол Улсад хийж гийгүүлсэн зүйл тун ховор нэгэн. УИХ-ын гишүүн асан, Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Монголын Энхтайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч тэрээр нам нь ялсан учир ямар нэг албан тушаалд заавал очих ёстой гэж явсаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдохоор болж байх шиг байна.


Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар яригдаж байсан ч мэргэжлийн хүн томилогдох шаардлагатай гэсэн үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг томилж, улс төрийн нэг албан тушаал "суларсан” хэрэг л дээ. Сул үлдсэн энэ албан тушаалд л Д.Загджав томилогдохоор намраас хойш төрийн ордноор "холхисоор” ийнхүү санасандаа хүрч байгаа нь энэ байх. Уул уурхай бол Монголын эдийн засгийн чухал салбар. Энд чадвартай хүн ажиллавал Монгол Улсын эдийн засаг сайжрах, хөгжиж дэвших боломжтой.

 

Гэвч өнгөрсөн жилүүдэд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарыг удирдснаас болоод урд хойд хөршүүддээ газар доорх баялгаа хамгийн бага ханшаар худалдсаар өнөөдрийг хүрч байна. Өнөөдөр ч бид нүүрсээ дэлхийн зах зээл дэх ханшаар урд хөрш дөө худалдаж чадахгүй л байна шүү дээ. Дээр нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааг худалдах гээд маш олон ашиг сонирхлын асуудал яригдаж байна. Энэ үед Д.Загджав дэд сайд гэх чухал албан тушаалд тэмүүлж байгаа нь цаанаа ямар ашиг сонирхлын нууж байгаа бол гэх хардлагыг төрүүлэх боллоо. Ер нь тэгээд их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэж үг байдаг даа.

 

Шар хүү 

Үндэстэн агентлаг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?