Хэнтийчүүд дэлхийд ганцхан 108 метр урт эсгий урлалын бүтээлээ өлгийдөн авлаа

28602 2017/03/13 1

 

 

Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор "Монголын нууц товчоог”-г 108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэлийг танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хотод өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ийн дарга Л.Батсайхан, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, бүтээлийг санаачлагч "Хан Хэнтийн урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, Д.Нэргүй, Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга О.Батсайхан, Баян-Өлгий аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга С.Ардабек, Увс аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга Н.Цолмон болон Монгол улсын 20 аймгийн төлөөлөл, ОХУ-ын Буриад улс, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.

Ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Бид энэхүү түүхэн бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлснийхээ дараа Хэнтий аймгийнхаа нутагт 24 ханатай гэр барин байрлуулж, ирсэн зочдын нүдийг баясгаж эх түүхээрээ бахархан, омогших болно. Үүний тулд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан "Чингис брэнд” хөтөлбөртэй уялдуулан энэхүү бүтээлээ Хэнтий аймагтаа байрлуулах газрын асуудлыг шийдэж өгнө” гэдгээ мэдэгдсэн юм.

Тус бүтээлийг урлахад нийт 1,994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 21 аймгийн 5000 гаруй үйлчин, Ойрад, Буриад, Урианхай, Торгууд, Үзэмчин зэрэг 24 бага ястан учиг шингээж, нийт ард түмний хандив тусламжаар жил гаруй хугацаанд урлаж дууссан тул өнөөдөр ийнхүү иргэддээ танилцуулж байгаа билээ.

Эл ёслолын ажиллагааны үеэр энэхүү дэлхийд ганцхан, хосгүй бүтээлийг урлахад дэмжлэг үзүүлсэн Хэнтий аймгийн ЗДТГ, ИТХ болон бусад 3 аймаг, 13 сум, 12 үйлчин бүсгүйчүүдийг шагнаж урамшууллаа.Тус бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэх бэлтгэл ажил хангагдсан бөгөөд ирэх 7 дугаар сард "Дэлхийн хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.Оюун-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Иргэн
  • 2017/03/13 11:05
Баяр хүргэе.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?