"Олонлог” сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан математикийн улсын IV уралдааныг зарласан. Хүүхэд өсвөр үеийнхний математик боловсролыг дэмжих, математикт авьяастай сурагчдын оюуны чадавхыг хөгжүүлэх, хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, математикийн багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, эх оронч үзэл санааг түгээх дэлгэрүүлэх зорилготой уг уралдаан өнөөдөр дүнгийн хурлаа хийлээ.

Математикийн улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Тусгаар тогтнолын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, ном, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.