“Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

1706 2017/03/16 0

 

 

 Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яам, МNBC компани хамтран хэрэгжүүлж буй "Оюунлаг сурагч” хөтөлбөр энэ сарын 13-ны өдөр буюу даваа гарагт Нийслэлийн Ерөнхий боловсролын III дунд сургуульд нээлтээ хийсэн билээ.  Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүдэд танилцуулах, мэдээлэл хүргэх өдөрлөг өчигдөр III дунд зохион байгуулагдсан юм. Өдөрлөгт MNBC компанийнхан болон III сургуулийн багш сурагч, эцэг эхүүд, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн холбогдох хүмүүс оролцлоо.

 

 

Энэ үеэр хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Ж.Золбат "Англи хэлний алсын зайн сургалтыг Нийслэлийн гуравдугаар сургуулиас эхэлж байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөрөөр дамжуулан Монголын мянга мянган сурагчид англи хэлний мэдлэгээ сайжруулахад түлхэц болж байгаагаар давуу талтай юм. Цаашид нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад "Оюунлаг сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна” гэв. Багш сурагчдын зүгээс "Оюунлаг сурагч" хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд талархсанаа илэрхийлж баяр хүргэлээ.

 

Үндэстэн агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?