Хэлний бодлогын үндэсний зөвлөл тайлангаа тавилаа

1757 2017/03/16 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/ өчигдөр хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавилаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч О.Самбуудорж, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан, Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.  

Монгол хэлний тухай хуульд заасны дагуу ийнхүү ХБҮЗ тайлангаа тавьсан юм.

Уг тайланд төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах эхлэлийг тавиад байгаа бөгөөд гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, нутгийн аялгууг хадгалан үлдээх талаар арга хэмжээ авах, монгол хэлний шинэ дэлгэрэнгүй толь бүтээх, газар усны уугуул нэрийг өөрчлөлгүй хадгалан үлдээх зэрэг олон ажил хийж байгааг дурдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?