Нийслэлийн Тамгын газрын даргаас Монгол хэлний шалгалт авья

8793 2017/03/16 11

"Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас 03 дугаар сарын 18-ны өдөр ээлжит жагсаалаа зохион байгуулахаар төлөвлөж, жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хүсчээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдсэн байна.

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярын гарын үсэгтэй албан бичгийн та харж байна. Утааны эсрэг аав ээжүүдийг дэмжихгүй шалтгаан нь тэр өдөр зохион байгуулагдах "Монгол цэргийн баяр”-тай холбоотой гэнэ.

 

Энэ чухал биш. Хамгийн гол нь гуравхан өгүүлбэртэй энэ албан бичгээс хэд хэдэн алдаа олж хараад биднийг ямар боловсролтой хүмүүс удирдаж байна вэ гэж бодох хүргэж байна. "ДАВЦАЖ” гэж юу гэсэн үг вэ. Бодвол "давхцаж” гэж бичсэн санаа байх л даа. Бас "БОЛОЖГҮЙ” гэдэг нь "боломжгүй” гэдэг л үг болов уу гэж таамаглаж байгаа юм. Мөн "өнөөдөр хэдэн он бэ ноён тагтаа" гэдэг бичгийг Энхтайваны гүүрээр алхаж явахдаа олж хардаг. Тэр бичгийг М.Отгонбаяр нарт харуулмаар санагдав. 

 

Албан бичиг дэх таван алдаа 

Алдаа1. 2016 оны 3 сарын 18 - буюу бүтэн нэг жилээр хоцорч явж байна. Албан бичгийг хугацаа нь 2017 оноор байхад албан бичиг дэх цуглаан хийх хугацааг 2016 он гэжээ. Дарга нар маань цаг хугацааг ухраадаг болсон бололтой юм.

Алдаа2."Сүхбаатарын" - Уг нь Жанжин Д.Сүхбаатарын талбай гэвэл зүгээр байх. Овог ч үгүй, зүгээр нэр төдий байх нь арай л хүндэтгэлгүй хэрэг биз
Алдаа3. "Монгол цэргийн баяр"-ын өдрийн төрийн ёслолын гээд Харьяалахын тийн ялгалын "-ын" нөхцлөөр орсон 4 үг зэрэгцэж оржээ. Уг нь харьяалахын тийн ялгал орсон хоёр үг зэрэгцэж бичихэд л утгын алдаа бий болдог гэдэг.
Алдаа4. "давцаж" -давхцаж гэдэг үгийн "х" үсгийг гээж бичжээ
Алдаа5. "боложгүй" - боломжгүй гэдэг үгийг бичиг гээд "м" үсгийг гээж бичжээ. 

 


М.Отгонбаяр өөрөө албан бичиг бэлтгэхгүй л дээ. Гэхдээ ядаж алдаатай албан бичгийг засах, залруулах мэдлэг баймаар л юм бодоход хүргэж байна.

 


 

Эрдэнэтийн Засаг дарга автомашинаа явган хүний зам дээр тавьчихсан байсан тухай зураг цахим хуудсаар цацагдахад "Наад машиныг нь Засаг дарга нь жолооддоггүй шүү дээ. Жолооч гэж тусдаа хүн байгаа” гээд өмгөөлсөн сэтгэгдлийг олж уншиж билээ. Яг үүн шиг дээрх албан бичгийг М.Отгонбаяр гаргадаггүй шүү дээ гэж өмгөөлөх хүмүүс гарч ирж магадгүй. Тэгвэл тэдэнд зориулж хэлье, Машинаа хаана байршуулахаа мэддэггүй, гуравхан өгүүлбэр зөв биччих чадваргүй дарга нар чинь "онигоо” болж байна. Ийм дарга нарыг төсвөөс мөнгө гаргаж сургалтанд суулгадаг юм уу яадаг ч юм билээ дээ.

 

Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • asdfasd
  • 2017/03/16 11:48
heden on be 2016?
  • Zochin
  • 2017/03/16 12:02
Deereh gej bichne bizdee ...Deerh gezen bna daa

10 ug bjchij 5 aldaj
  • zochin
  • 2017/03/16 13:09
Сүхбаатарын талбай биш Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай гэвэл зохино. Сүхбаатар гэдэг нэг нөхөрийн талбай мэтээр ойлгогдож байна. тэгэхгүй бол баахан сүхбаатар нэртүүд миний талбай яасан ч яадгийм гээд эзэн суувал яана
  • bi
  • 2017/03/16 16:09
toriin albanii shalgalt deer mongol heleer awaad l baidag sht
  • Ssssssssss
  • 2017/03/16 20:07
Ugaasaa bolobsrolgui sags toglodog l zaluu shde
  • Batkhishig
  • 2017/03/16 20:26
Ene hunii gol aldaa bol hyanaagui yavdal, yag uursduu hezee ch shivdeggui baihgui yu. Uur tuslakh ntr geed nukhduudiin aldaa. Uurt ni buruu bii
  • Zochin
  • 2017/03/17 15:55
Kkk zailuul iim amitad bdg shd harahaar ineed hvreed bdg yum.
  • Bolor
  • 2017/03/17 16:46
yun ulsiin mongoor dahin surgah wee.surtsan chaddag hvneer ni hiilgemeer yum.hairan mongo shdee oor chadah hvn bhgvi bgaa bish...
  • 3
  • 2017/03/17 17:17
нийслэлийн тамгын газар гэж хана юу байдаг вэ? Албан бичиг дээр нь Нийслэлийн ЗАСАГ ДАРГЫН тамгын газар гэж байх юм, өөрсдөө ийм байж ...
  • Хүн
  • 2017/03/18 08:31
Тамирчин хүү Спорт заал хариуцаж анх ажилд орсон одоо өндөрт суужээ алдаж болно болно winked
  • зочин
  • 2017/03/19 18:56
Ичиг ичиг ичиг ичиг

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?