Ж.Энхзул: Ц.Төмөрбаатар гуай "Та бүхний ажилд сөргөөр нөлөөлчих вий” гээд ажлаа өгсөн

4814 2017/03/17 2

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Захиргаа, Бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлыг тодруулахаар, мөн Баянзүрх дүүргийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудлаар тус эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор Ж.Энхзултай ярилцлаа.

 


 

- Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе?

 

 

-Баярлалаа та бүхэнд ч гэсэн.

 

 

-Та бөөрний их эмч төдийгүй эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ажиллаж энэ чиглэлээр ОХУ-д доктор хамгаалсан гэж сонссон. Таныг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд эрүүл мэндийн албаны дарга хийж байснаар тань уншигчид мэдэх болов уу. Таны туршлагаас харахад дүүргийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

 

 

-Би 1995 онд анх БЗД-ийн өрхийн эмнэлэгт эмчээр ажиллаж, ажлын гараагаа эхлүүлж байсан. Тухайн үеийн өрхийн эмчийн ажлын ачаалал одоогийнхтой харьцуулахад бага байлаа. Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хирээр хүн ам дагаад өссөн. Ялангуяа манай дүүрэг Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэг болсон. Манай дүүрэгт нэг өрхийн эмчид оногдох өвчтөн бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байдаг. Үүссэн нөхцөл байдлыг багасгахын тулд шат дараалалтай олон ажлуудыг санаачлан ажиллаж байна. Тухайлбал манай дүүрэг 350 гаруй мянга гаруй иргэдтэй гэтэл иргэдийн дунд бэлгийн замын өвчин, дотоод эрхтний хавдар, сүрьеэ, 0-5 насны хүүхдүүдийн өвчлөлийн асуудал улсын хэмжээнд өндөр тархалттай байна. Товчхондоо хэлэхэд эрүүл мэндийн асуудал Баянзүрх дүүрэгт хамгийн том тулгамдсан асуудал болоод байна.


-Баянзүрх дүүрэгт тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал юу байна вэ?


-Манай дүүргийн хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдардаг айл өрхүүд байдаг. Тийм учраас иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу хүмүүст хүрч ажиллах хэрэгтэй байна. БЗД-ийн эрүүл мэндийн төв 1970-аад оны үед гурван амбулаторитой баригдсан байдаг. Гэтэл 20 жилийн өмнө БЗД-ийн хэвтэн эмчилдэг эмнэлэг хувьчлагдаж хувьд шилжсэн. Иймээс одоогоор манай дүүрэгт хэвтэн эмчилдэг эмнэлэг байхгүй зөвхөн үзлэг шинжилгээ, оношлогоо өгөх төвүүд байна. Эдгээр төвүүд нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Нэгдсэн эмнэлэг байхгүйн улмаас энэ дүүрэгт иргэдэд үзүүлэх хор хохирол их байна. Жишээлбэл, эмзэг бүлгийн иргэдөвчлөмтгийбайдаг.

 

Гэтэл иргэдэд бусад дүүргийн нэгдсэн эмнэлгүүд үйлчлэхгүй. Ингэхээрдээрхиргэдийн бүх асуудлыг Баянзүрхийн эрүүл мэндийн төв нуруун дээрээ үүрч байна.БЗД-ийн нэгдсэн төв иргэдэд зөвлөгөө өгөөд эмчилгээ бичиж өгөөд лгаргадаг. Иргэдэдхүндрэлтэйдээр нэг ажлаа олон дахин хийх хэрэг гардаг. Тиймээс хүнд өвчтэй зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдэд маш том бэрхшээл болж байна. Шат шатандаа анхаарч ажиллаж байгаа хэдий ч нэн яаралтай шийдэлд хүрэх хэрэгтэй байна.

Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх томоохон ажлуудыг хийхээр зорьж байна.


-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд ямар ажил хийх вэ?


-Миний харж байгаагаар нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн ажлыг түлхүү хийх шаардлагатай. Өрхийн эрүүл мэндийн төвүүд жирэмсэн болон нярайхалдварт өвчний асуудлыг хариуцан хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ нэг том бэрхшээл бол дүүргийн хүн амын нийтэд нь анхаарал татахуйц зорилтот ажил хиймээр байна. Эрүүл мэндийн төвийн зүгээс өмнө олон ажил хийж байсан.

Жишээлбэл эрүүл мэндийг сурталчлах өөрсдийн заал сургалтын өрөөний багтаамж нь захирагдаад нэг удаагийн сургалт уулзалт 30-50 хүнд хүрдэг. Хэрэв зорилтот хүмүүстээ хүргэе гэвэл байгууллагаа сгарч ажиллах хэрэгтэй болж байна. Гэхдээ дан ганц эрүүл мэндийн байгууллага гэлтгүй дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ.


-Эрүүл мэндийн боловсролыг сайжруулахын тулд эмнэлэг дан ганцаар хүчин мөхөсдөж байна гэж та яриандаа дурдсан. Иргэдэд эрүүл амьдрахыг сурталчлахын тулд дүүргээс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?


-Иргэдийн эрүүл мэндийгсайжруулахынтулд тодорхой зорилтот бүлгүүдийн сонирхолд нийцсэн арга хэмжээөдөрлөг, сурталчилгаа зохиож байж үр дүнд хүрнэ. Жишээлбэл сая цэргийн насны залуучуудыг эмчлэн эрүүлжүүлэх хөтөлбөрийг цэргийн штабтай хамтран 4 сарын тусламж үйлчилгээ үзүүлэхудирдамжийгбаталлаа. Энэ сургалтын хүрээнд залуучуудад бэлгийн замаар дамжих халдвар, архи тамхины хэрэглээ, осол гэмтлийн тухай сургалтууд хийхээр болсон.Гэвч 150-150 залуучуудыг нэг дор цуглуулан сургалт хийхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй байна.Цаашид иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд урлаг спортын одуудтай хамтран иргэдэд мэдээлэл сурталчилгаа өгөх шаардлага тулгараад байна. Гэхдээ төсөв мөнгөний хүрэлцээ муутайгаас иргэдэд тэр болгон сурталчилж чадахгүй байна.


-Эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд өөрсдийн зүгээс ямар ажил хийж байна вэ?


-Гаднынорнытуршлагаас харахад иргэдийн эрүүл амьдрах хэв маяг бүхий л зүйлийг өөрчлөхийн тулд олны танил нэр хүндтэй хүмүүсээр дамжуулан иргэдийн сэтгэл зүйд нөлөөлснөөр дадал зуршлаа өөрчилдөг. Дан ганц эмчийн яриаг тэр болгон олон хүнийг хамарч чадахгүй. Тиймээс олны танил хүмүүстэй хамтран ажилладаг жишиг гаднын оронд тогтсон байдаг. Жишээ нь Тайвань улсын нэгэн эмчийн яриаг сонсож байсан юм. Тэр эмч хэлэхдээ Тайваньд түргэн тусламжийн машиныг иргэдийн хандиваар авдаг бөгөөд хандив өгсөн иргэдийн нэр компанийн логог түргэний машины гадна талд байршуулдаг гэж ярьж байлаа. Нийгмийн эрүүл мэндийг төр хувийн хэвшил уялдаж ажиллаж байж үр дүн гардаг. Гэтэл манайд өөрсдийн төсөвт тааруулан,эсвэл гаднын орны дэмжлэгээр авах хийх гэж оролдож байна. Эргээд харахад энэ хийсэн ажил нь бодитой үр дүнг гардаггүй байдал ажиглагддаг. Ер нь хүн эрүүл байя гэвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж сэргийлж чадна. Харин иргэдийн санааг бид дэмжихийн тулд"шинэ нийгмийн эрүүл мэнд” буюу өвчлөхөөс нь сэргийлэх амьдралын буруу дадлыг нь ухааруулах зан үйлийг өөрчлөх өдөрлөг аян сургалт сурталчилгааг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Эхний ажлаа цэргийн насны залуусаас эхэлнэ гэсэн бодолтой байна. Жишээлбэл үзэгч олонд таашаагдсан "Суварган цэнхэр уулс” киноны гол дүрийн жүжигчдээр дамжуулан хэрхэн бэлгийн замын өвчинд өртөхгүй байх вэ, гэр бүл төлөвлөлт бусад архи тамхины хор нөлөөллөөс хэрхэн татгалзах тухай сурталчилгаа хийх гэж байна. үүнийг гаднын оронд "Ролемодель” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүнлэгийн байгууллага элч дуучин зэрэг олон төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан иргэдэд хүргэдэг. Өнгөрсөн жил улаан бурхны дархлаажуулалтыг Мисс Батцэцэг болон реппер Жий нартай хамтарч ажилласан. Үүний үр дүнд 18-30 насны залуучууд вакциндаа идэвхтэй хамрагдсан л даа. Тиймээс иргэдэд хүргэх гэсэн санаагаа олны танил хүмүүсээр дамжуулан хүргэх нь хамгийн оновчтой алхам гэж бодож байна.


-Төр хувийн хэвшилтэй эрүүл мэндийн төвүүд хэрхэн уялдаж ажиллах вэ?


-Дүүргийн засаг даргын тамгын газрын зүгээс дэмжлэг, хороодын засаг дарга нарын зүгээс хамтын ажиллагаа учир дутагдалтай учир манай дүүрэгт өвчлөлийн асуудал газар авсан.

Эмч нар мэргэжилтнүүд өөрсдийн бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа хэдий ч хөндлөнгөөс нь дэмжин ажиллах засаг захиргааны нэгжийн хамтын ажиллагаа тааруу байна. Иргэдийн эрүүл мэнддээ анхаарал тавих мэдлэг боломж хязгаарлагдмал байдаг. Хүн эхлээд мэднэ дараа нь бодно тэр нь эргээд сэдэл болж зан үйл болгоно. Дараа нь хэвшүүлнэ олон удаагийндавтамжтаймэдээлэл өдөрлөг аян дахин дахин хэрэгжүүлж байж хэвшдэг юм. Олон шатлагат ажил явагддаг. Хүн эхлээд мэднэ дараа нь бодно тэр нь эргээд сэдэл болж зан үйл болгоно. Дараа нь хэвшүүлнэ олон удаагийн давтамжтай мэдээлэл өдөрлөг аян дахин дахин хэрэгжүүлж байж хэвшдэг юм. Олоншатлаг атажил явагддаг.


-Нийгмийн эрүүл мэнд гэж юуг хэлж байна вэ?

 

 

-Хүмүүсийн эрүүл сайхан амьдрах амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа урлаг гэж үздэг. Тухайн хүний эрүүл мэндийн боловсролын талаарх мэдлэг амьдралдаа хэрэгжүүл байгаа зөв хэв маяг эмнэлгээс хүртээмжтэй тэгш байдал хүний хүрээлэн байгаа орчин бүхэлдээ багтсан байдаг. Энэ олон зүйлийг хүмүүст болон дээд шатныхад ойлгуулахын төлөө нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байдаг. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн байгууллагын төсвөөр хэрэгжихэд бэрхшээлтэй. Хэрэгжүүлж болох боловч үр дүн багатайгаар цаг хугацааг их алдаж байна. Үнэхээр хүн амаа эрүүл өвчингүйболгоёгэвэл гаднын туршлагыг нэвтрүүлж ажиллах гэдэг сонголт бидэнд байна.


-БЗД-ийн иргэдэд ямар өвчин хамгийн их тархалттай байна вэ?

 

 

-Баянзүрх дүүргийн хувьд бөөрний өвчлөлд нэлээн анхаарч байна. Хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн бөөрний дутагдал гэх өвчин эмнэлгийн төсвийн ихэнхийг эмчилгээнд зарцуулдаг. Айл гэрийн эдийн засгийгалдагдуулдагийм өвчлөлд хүргэдэг өвчин байгаа юм. Миний хувьд бөөрний эмчийн мэргэжилтэн хувьд хүмүүсийг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Өвдсөн бол хэрхэн эмчилж хожим аюултай байдалд орохгүй вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна.


-Таныг ажлаа хүлээн авахад ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явагдажбайсан уу?

 

 

-Баянзүрх дүүргийн Засаг дарга дээр эрүүл мэндийн асуудлыг өөрсдийн улс төрийн асуудалтай холих шаардлагагүй. Энэ бол маш буруу зүйл. Баянзүрхээс бусад дүүргүүдэд эрүүл мэндийн төвөө дэмжиж ажилладаг. Гэтэл манай дүүрэгт чадварлаг боловсон хүчнийг үзэмжээр буцаадаг явдал гарсан.


Ажлыг нь дэмжихийн оронд улстөржүүлээд нураагаад байдаг. Үүн дээр анхаараасай гэж хүсч байна. Олон дүүрэг эмч нарыг сургалтад хамруулж, унаа машинаар хангах халдварт өвчний эсрэг, осол гэмтэл архидан согтуурал үйл ажиллагааг хийгээд явдаг туршлагууд байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд улс төрийг оруулснаас улс төрийн хамт олны дунд хагарал ойлгомжгүй байдал олон гарсан. Эрүүл мэндийн ажилтныг хасах нь буруу олон жилийн хугацаагаар халахаас илүүтэй сайн боловсон хүчнийг дотроос нь дэвшүүлэх алдаа зөрчил гаргасан сэлгэн ажиллуулах удирдлагын арга барилыг ашиглаж байна. Энэ шийдвэр зарим хүмүүст таалагдахгүй байгаа. Тийм учраас улстөржилтийн хар пиартайгаар холбож байх шиг байна.

 

 

-Танай эмнэлгийн Захиргаа, Бодлогын хэлтсийн даргаар МУГЖ Ц.Төмөрбаатар гуай ажиллаж байсан. Гэвч өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

 

-Олны танил нэр хүндтэй хүмүүсийг бүтэцдээ багтааж ажиллуулна гэсэн эрэл хайгуул хийсэн. Мэргэжлийн хүн ажиллах шаардлагагүй орон тоо тул Ц.Төмөрбаатар гуайд хүсэлт илгээж хамтарч ажилласан. Удалгүй дүүргийн Засаг даргын улстөржилтөөс үүдэлтэй ажлаасаа гарсан байгаа. Ц.Төмөрбаатар гуай бидэнтэй ажиллах хугацаанд олон байгууллагатай холбож өгсөн. Тэрээр "Та бүхний ажилд сөргөөр нөлөөлчих вий” гэж үзэн, ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн.


-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Э.Ариун

Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ЗОЧИН
  • 2017/03/17 15:55
Ц. ТӨМӨРБААТАР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАНД БАЯР ХҮРГЭЕ.ЖҮЖИГЧИН ХҮН ЭМНЭЛЭГТ ЮУГАА Ч ХИЙХЭВ ДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД НЭГ ЭМЧ НЬ БОЛСОН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН АЖЛАА ХИЙЖ БАЙСАН НЬ ДЭЭРЭЭ.ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР ХҮҮХЭД, НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ҮНЭН ҮГ ШҮҮ.
  • Баяр
  • 2017/03/20 09:12
Таны ажлыг хамт олон чинь дэмжин ажиллах болно. Харин та шударга, ажлын үр дүн, ажиллах нөхцөл, ачаалал зэргийг судалгаагаар тогтоож эмч нарт мэдрүүлсэнд маш их баярлалаа.
Ц.Төмөрбаатар гуай хоёрхон сар ажиллахдаа их ажил хийсэнд талархая. Болж өгвөл дахин ирж ажиллана гэдэгт бид бүхэн итгэж байна.

Залуу, эрч хүчтэй боловсролтой даргатай болсондоо Баянзүрх Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид бид бүхэн маш их баяртай байгаа. Хоёрхон сар ажиллахдаа маш их юм хийсэн. Эмч нарын ажлыг статистик мэдээлэл, судалгаанаас зөв үнэлсэнд маш их талархаж байна.
Цаашид эмч, ажилчдын ачаалал, ажлын болон ирц, ажлын цаг ашиглалт зэргийг доод ажилтныхаа үгээр биш статистик мэдээллээсээ өөрөө харж, дүгнэж байгаарай.
Ажлын амжилт хүсье. Хамт олон тань таны ажлыг дэмжиж байгаа шүү.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?