Алга болсон хоёр хүүхдийг хайх эрлийн ажил үргэлжилж байна

1306 2017/03/17 0

 

Онцгой байдлын албан хаагчид сураггүй болсон бага насны хүүхдүүдийг хайж байна.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан Б /10 настай, эрэгтэй/, мөн Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар өчигдөр /2017.03.15/ 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ.

 

Ар гэрийнхэн нь энэ тухай шөнийн 00.30 цагт мэдээлсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн зургаан албан хаагч, цагдаагийн байгууллагын  дөрвөн албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор хүүхдүүдийн сураг хараахан гараагүй байгаа ажээ.

 

Онцгой байдлын Ерөнхий газар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?