Америкийн цэрэг Балтын тэнгисийн бүсэд байнга байрлана

2082 2017/03/18 0

 
 

Литвад айлчилж буй НАТО-гийн цэргийн дээд удирдагч, Европын холбооны армийн дээд командлагч бөгөөд Америкийн армиас Европт суугаа командлах газрын командлагч Куртис Скапарротти 16-ны өдөр Вилньюст хэлэхдээ, жилийн 365 хоногт Америкийн цэрэг энд байралсаар байх болно гэжээ.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, миний бие Литвад айлчилж буй нь Балтын тэнгисийн бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулахын төлөө зүтгэх Америкийн шийдвэр зоригийг харуулж байгаа юм. Америкийн хуурай замын цэргийн 3-р бригадын механикжсан явган цэрэг Литвад 5-р сарын сүүлч болтол байх бөгөөд Миннесотагийн үндэсний хамгаалалтын багийн нэг батальон Америк цэрэг 6-7-р сарын үеэр Литвад ээлжинд очиж "хуйнаас мулталсан илд " нэрэмжит цэргийн сургуулилтад оролцон, 9-р сард 173-р агаарын цэргийн нэг батальон Балтын тэнгисийн бүсэд ээлжинд очих болно гэжээ.

2014 онд Украйны хямрал гарснаас хойш, Америк Балтын тэнгисийн орнуудад цэргийн сургуулилт хийх зэрэг үйл ажиллагаагаа нэмэгдүүлсээр ирсэн юм. Энэ оны эхээр Америкийн нэг бригад цэрэг Польшид хүрсэн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?