Б.Бат-Эрдэнэ: Ахмад дайчид, офицеруудын мэргэжил чадамжийг эх орны бүтээн байгуулалтад бүрэн дүүрэн ашиглана

750 2017/03/18 1

 

 

 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн ахмад дайчид, бэлтгэл  офицеруудтай уулзаж, батлан хамгаалах бодлогын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, монгол цэргийн дэлхий дахинд гүйцэтгэж байгаа үүргийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Энэ үеэр Хилийн цэргийн хурандаа Ц.Пунцагдорж "Өнөөдөр салбарын сайд бидэнтэй  ирж уулзаж байгаа явдалд талархаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах бодлого, Батлан хамгаалах багц хууль, болон Хилийн тухай шинээр гаргасан хуулиуд нь Монгол төрөөс Батлан хамгаалахын салбарт хийж хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хамгийн чухал зүйл гэж би боддог. Ингээд нийт зэвсэгт хүчнийхэндээ баярын мэнд хүргэе” гээд 1990 онд мөрдөс  зүүсэн 26 хүн Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадаж  байна уу үгүй юу. Энэ талд цаашид ямар бодлого авч хэрэгжүүлэх талаар тэрээр сайдаас асуув.  

Уг асуултад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Бид Үндсэн хуулийн чадамжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулж анхаарах асуудал бий”  хэмээгээд Батлан хамгаалах зэвсэгт хүчинд алба хааж байсан ахмад дайчид, офицеруудын мэргэжил чадамжийг эх орны бүтээн байгуулалтад цаашид бүрэн дүүрэн ашиглах ёстой гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/03/20 17:21
ичихгүй худал шаах юм аа алба хаагч нараа үнэн худал 25 жил ажиллуулаад цэргийн тэтгэвэр гэгчийг тогтоогоод жаиллаас чөлөөлөөлөөд ажил амьдаралгүй болгоод гудамжинд гаргаад хаяж байгаа шүү дээ тэдэнд нийгэмээс ямарч дэмжлэг тусламж байхгүй ажилд орох гэхээр цэргийн тэгэвэр тогтоолгосон гээд вахгүй ямар юмных нь мэдлэг чадварыг бүрэн ашиглах мэргэжилээрээ ажиллая гэхэд цэргийнг тэгтгэвэр тогтоогосон байна гэж хариу өгөөд сууж байгаа улсууд шүүдээ үүнийгээ ажил хийж байгаа дарга нар нь мэдэхгүй мэдсэн юу билээ гэж анхаарах асуудал байхгүй явж байгаа бодвол бүгд хуулиа мэдэхгүй байгаатай холбоотой хууль мэддэгэ бол хуульд ингэж заасан гээд ярих ёстой гэтэл үгүй нэгэл их пээдий хулгайч нар

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?