Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

576 2017/03/20 0

 
 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 1-3 хэм дулаан байна.

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-23-нд  нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний  хур тунадас, нойтон цас орж болзошгүй байгааг  анхааруулж байна.

2017 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн   аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?