БНАСАУ хэрвээ БНСУ болон тус оронд суугаа Америкийн армид заналхийлбэл бид хариу арга хэмжээ авах болно

1191 2017/03/20 0

 
 

БНСУ-д айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 17-нд Сөүлд "БНАСАУ-д чиглүүлсэн "стратегийн хүлцэл тэвчээртэй бодлого" нэгэнт туйлдаа тулсан болохоор тус орны цөмийн зэвсгийг зогсоохын тулд "аливаа авч болох арга"-ыг бүхнийг анхааралдаа авах болно" гэв.


Тэрээр мөн өдөр БНСУ-ын гадаад хэргийн сайд Юн Бен Сетэй хамт хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр "дипломат харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг зэрэг олон талаас БНАСАУ-ын цөмийн зэвсгийг зогсоохоор хичээсэн. Зөвхөн цөмийн зэвсэг, баллистик пуужингаа орхиж байж улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг биелүүлж чадна гэдгийг БНАСАУ ойлгож ухаарах ёстой. Бид цэрэг дайны мөргөлдөөн үүсэхийг хүсэхгүй. Гэвч БНАСАУ хэрвээ БНСУ болон тус оронд суугаа Америкийн армид заналхийлбэл бид хариу арга хэмжээ авах болно" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн засгийн газрын үед хэрэгжүүлсэн "стратегийн хүлцэл тэвчээртэй бодлого" гэдэг нь БНАСАУ яриа хэлцэлд үнэнч байр суурь барихаас өмнө түүнтэй яриа хэлцэл хийхээс татгалзах бөгөөд хориг арга хэмжээ, дарамт үзүүлэх зэргээ хэвээр байлгах явдал юм.


Юн Бен Се "БНСУ болон АНУ-ын өөрчлөгдөшгүй зорилт бол даруй НҮБ-ын шийдвэрийн дагуу бүх талыг хамарсан, шалгаж болохуйц, өөрчилж үл болох аргаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийг зогсоох явдал болно. ТНААД системийн асуудлаар дараагийн засгийн газар ямар ч байсан дипломат болон аюулгүйн урьдчилсан хамгаалалтын үргэлж залгамж чанарыг барих болно" гэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?