Наурызын баярын хурал боллоо

492 2017/03/20 0

 
 

 

Казах түмний уламжлалт нарны баяр Наурыз 2017 тун удахгүй болох гэж байна. Уламжлалт Наурызын баярын хүндэтгэлийн хурал дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 
Баярын хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ "Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт Казак иргэддээ өнө эртнээс уламжлагдан ирсэн Наурызын баярыг тохиолдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид, нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээлээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ "төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрч, дайчин казах түмний минь сэтгэл зүтгэл, оролцоо нэн чухал юм шүү гэдгийг энэ индэр дээрээс цохон тэмдэглэж хэлье. Угтан золгож буй тахиа жил хур бороо элбэг, өвс ногоо тэгширсэн, хүн амьтанд ээлтэй, ач буян ихтэй, амар тайван, амжилт бүтээл, баяр баяслаар дүүрэн жил байх болно гэдэгт итгэл төгс байна. Олон үндэстэн ястны өлгий болсон Налайх дүүрэгтээ аж төрж амьдран суугаа эрхэм хүндэт казах түмэндээ нар наашилсан наурызын баярын гал халуун мэндийг хүргэж, учран золгож байгаа тахиа жилдээ түмэн олноороо төвшин амгалан, элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэсэн юм.

Баярын хурлаар Ч.Бергенбек тэргүүний уурхайчин цол тэмдгээр, А.Мөлдергэн, Ж.Назарбек нар НАМЗХ-ны медаль хүртэж, мөн Наурызын баярыг угтан зохион байгуулсан спортын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад ирсэн зочид, төлөөлөгчид шагналыг гардуулан өглөө.  
Мөн энэ үеэр 30 гаруй жил таэквондогийн спортоор хичээллэж амжилт гарган дүүргийнхээ нэр хүндийг улсын болоод дэлхийн тавцанд дуурсгасан К.Сейтхан төлөөлөгчид удахгүй болох улсын аваргын тэмцээнд нь амжилт гаргахыг хүсээд дүүргийн Засаг даргын нөөц сан хөрөнгөөс 5 сая төгрөг олгох батламжийг гардуулан өгсөн юм.
Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар хурсан түмэн олонд казах түмний уламжлал ёсоор чихэр цацаж, хүндэтгэл үзүүллээ.
Баярын хурал домбор хөгжмийн хөг аялгуун дор хүндэтгэлийн концертоор өндөрлөсөн юм. 

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?