Монгол Улсаас 69 гадаад иргэнийг албадан гаргалаа

373 2017/03/20 0

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албанд гаргажээ.

 


Албадан гаргагдсан эдгээр иргэдийн дийлэнхи хувь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37. 1. 2 дэх заалт буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн хуулийн 37. 1. 12 болон 37. 1. 7 дахь заалтуудыг зөрчин визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байна.


Дээрх иргэдийг улсаар нь авч үзвэл 37.7 хувийг БНХАУ, 33,3 хувийг БНАСАУ, 10,1 хувийг ОХУ, үлдсэн хувь нь Япон, БНСУ, БНСВУ, АНУ, БНТуркУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ зэрэг улсын иргэд байсан байна.

 

Гадаадын иргэн харьяатын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?