Бидний хөгжил хаашаа явна вэ?

11121 2017/03/27 14

 

Дэлхий ертөнц өөрчлөгдөж, улс орнууд шинжлэх ухаанчаар асар хурдтайгаар хөгжиж байна. Харин Монгол улс хаана явна вэ. Монголчууд яагаад дэлхийтэй өрсөлдөхийн оронд мухар сүсэгт тархиа угаалгаж сууна вэ? Энэ талаар хэдхэн жишээн дээр харьцуулаж харъя.

 


1.ДНХ нь мэдэгдэж буй бүх амьд организмуудын өсөлт хөгжилт, ажиллагаанд ашиглагддаг генетикийн заавруудыг агуулсан нуклейны хүчил юм.Жэймс Уатсон өөрийн багийн хамт ДНХ-ийн давхар ороомог бүтцийг нээснийхээ төлөө 1962 онд Нобелийн шагналаар авчээ.

 


 

2.Цөмийн урвалыг хяналттайгаар удирдах замаар ажилладаг цахилгаан станцууд өдгөө цөмийн задралын урвалаас гарах дулаанаар усыг халаан уур болгон хувиргаж, түүгээр эрчим хүч үүсгэх аргыг ашигладаг. Одоогийн байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 13–14%-г цөмийн эрчим хүч эзэлдэг. Өнөөдөр цөмийн эрчим хүч ашиглан явдаг 150 гаруй хөлөг онгоц бий.

3.Энэтхэг улс 2017 оны 2-р сарын 15-ны өдөр сансарт нэг дор 104 хиймэл дагуулыг нэг тээвэрлэгчээр хөөргөн түүхэн дээд амжилт тогтоолоо. Өмнө нь 2014 онд ОХУ нэг зөөгчөөр 37 хиймэл дагуул хөөргөж байжээ. Уг тээвэрлэгчид гадаадын 101 жижиг хиймэл дагуулын 96 нь АНУ-ынх бол 5 нь Израиль, Казахстан, Голланд, Швейцарь болон Арабын Нэгдсэн Эмират Улсынх ажээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй хүмүүс төслийн багийнханд баяр хүргэсэн байна.

 


 

4.Европын комисс хүний тархитай ижил сэтгэдэг супер компьютер төслийг 2013-2023 оны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү "Human Brain Project” нь ойролцоогоор 1.19 тэрбум еврогийн үнэтэй болохоор төлөвлөгдөж байгаа.

5.1985 онд химичид нүүрстөрөгчийн 60 атомаас тогтсон (C60) хэлбэр дүрс нь хөлбөмбөгийн бөмбөгтэй тун төстэй, fullerene гэж нэрлэгдэх нэгдэл гарган авчээ. Энэ бөмбөлөгийн диаметр нь 1 нанометр бөгөөд байгальд ч элбэг байдгийг хожим тогтоосон байна. 1991 онд мөн нүүрстөрөгчийн атомыг цилиндр хэлбэрээр угсарсан нано гуурсыг (nanotube) бүтээжээ. Хэдий хэмжээний хувьд хэдхэн нано метрээр хэмжигдэх энэ гуурс нь хамгийн хатуу, бат бөх материалд тооцогддог бөгөөд гангаас 100 дахин бат бөх, 6 дахин хөнгөн байв. (Метрийг тэрбум хуваахад нанометр үүснэ)

 


 

6.БНХАУ супер компьютер "Tianhe-1A”-аас 1000 дахин илүү хүчин чадалтай, орчин үеийн супер компьютерыг бүтээхээр болжээ. Шинээр бүтээх уг супер компьютерын загварыг 2017 эсвэл 2018 онд танилцуулах юм байна. Хятадын Ардыг чөлөөлөх армид зориулж бүтээсэн "Tianhe-2” компьютер нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр хурдтай супер компьютерт тооцогддог ба дэлхийн хамгийн хүчирхэг 500 супер компьютерын жагсаалтыг гурав дахь удаагаа тэргүүлжээ.

 

Харин Монголд! 


7.Tөв аймгийн удирдлагууд XVII-р жарны "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр уламжлал ёсоор Монголын бурхан шашны төв Гандан Тэгчинлэн хийдэд очиж Төв сайхан нутгийнхаа ард иргэд, эрдэнэт мал сүрэг, орон нутгаа даатгуулан ном хурууллаа.

8.2017 оны 3 сарын 5 өдрийн UBS телевиз "Кофе юу?, цай юу ?" нэвтрүүлэгтээ Монголын шилдэг зөн билэгч, "Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандавааг урьж оролцуулан нийслэлчүүдэд мөнгийг цүнхээр даллахдаа хэрхэн зөв эргүүлэх мөн Баян намсрай бурхныг тайлбарлуулав.

 

9.Эдүгээ Монголд буддын 200 сүм хийд, дацанд 5300 лам хуврага байна.
1990 оноос хойшхи 20 гаруй жилд Христийн шашны протестант, мормон, католик, мун, иегово ,баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/, үнэн алдартан зэрэг үй түмэн урсгал орж ирэн сүмээ барьж байгуулан монголын залуу үеийг шашиндаа оруулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.Христийн шашны 800 сүм байна.
Албан бус мэдээгээр Монголд одооны байдлаар Христийг шүтэгчид 40000 байгаагийн 90 хувь нь залуучууд байна гэсэн тоо байна. Монгол охид "Ертөнцийн эзэнтэй уулзана” хэмээгээд гэрээслэл бичин 10 давхар байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон хэрэг Монголд гарч байж.

 

10.2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг санаачлан боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд, УИХ-ын 76 гишүүнийг 99 болгох заалт оруулж. Тэрээр хэлэхдээ, Ес гэдэг бол ерөөлтэй тоо. Есөн гариг чинь нартайгаа нийлээд арав, есөн эрдэнэ чинь газартайгаа нийлээд арав, есөн өрлөг чинь хаантайгаа нийлээд арав гээд бүтэн болдог. Тэгэхээр 99 дээр Ерөнхийлөгчөө нэмэхээр зуу болно, бүтэн болно гэсэн үг. Ес бол арга билгийн тоо” хэмээн тайлбар хийжээ.

 

11. Богд Очирваань хайрханы тэнгэрийг тайсан тайллага болов. Ерөнхийлөгч Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авлаа. Ерөнхийлөг бараа бологчид тахилгын галыг мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Лам хуврагууд тахилгын цацлын өчил уншин, цацал өргөхөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж, дээжийг нь овоонд тавив.


Монгол улсын ерөнхийлөгчийн ажлын ихэнх цаг нь овоон дээр, төрийн албан хаагчид маань түмний мөнгийг ганданд , соён гэгээрүүлэх ёстой тв-ийн нэвтрүүлгүүд сүнс дуудах мөнгө даллах аргачлалд ард түмний тархийг угаах гээд байгаагийн цаад зорилго нь юу вэ?

 

Ийм байгаа нь хэнд ашигтай талаар дараагийн нийтлэлд оруулъя.

 

Модун Ш


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ТОНШУУЛ
  • 2017/03/27 15:20
ГАШУУН БОЛОВЧ ҮНЭН...МАНАЙ УЛС АРДЧИЛСАН НАМ,АРДЫН НАМ ГЭСЭН ТОМ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ДУНД БҮРЭН СҮРЧ МӨХӨЖ ДУУСАЖ БАЙНА,ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААЖ МОРЬ УРАЛДУУЛЖ НАЙР ХИЙЛГЭН,ЗОХИОЛЫН ДУУ,ХОШИН ШОГ,СОЛОНГОС КИНО ҮЗҮҮЛЖ БОЛОВСРОЛ,УЛС ТӨРИЙН МЭДЛЭГИЙГ НЬ БОДЛОГООР БҮРЭН МӨХӨӨЖ БАЙНА...ТЭНЭГ АРД ТҮМЭН ХЭНД АШИГТАЙ ВЭ...
  • mongol
  • 2017/03/27 15:28
turiin terguun ih hurliin gishuud ni hurtel untaad serehed ni tal duuren maltai avdar duuren alttai bolson baij genee gesen ulgert itgeed tegj ovoo tahiad ingej hural nom unshuulaad tiim hurd (morinii) zohion baiguulaad ih l ard tumniihee tuluu yam hiisen ayatai buraad baihad yaaj ene uls hugjih vee dee ene uls orniig zuv tiish ni zalj udirdah udirdagch heregtei bn daa
  • хуяа
  • 2017/03/27 15:42
Монгол орныг ийм арчаагүй ном сонин ч уншиж өөрийн болон монгол улсынхаа байдлыг дэлхий ертөнцтэй харьцуулан соёлт ертөнцийн хамгийн сайныг дагах байтал хамгийн үхээнц тэнэг үйлдлийг даган баясдаг иргэдтэй болгох үйлдлийг гаднынхантай хамтран хийж байгаа УИХ-ын гишүүд,Ерөнхийлөгч,Ерөнхий сайд, Эрхэм хамба лам, үе үеийн боловсролын сайд нарт их талархаж байнаа.Харин та бүхэн монголын иргэдийг улам бүдүүлэг харанхуй болгохын тулд хүүхэд багачуудыг дэлхийн хамгийн их ном уншдаг орнуудад явуулж нүдий тайлуулж болохгүй бөгөөд болж өгвөл ажлын боол болж мөнгөнөөс өөр юм бодохгүй болгохыг хичээгүйлэн хүсэж байнаа.Цааш ардчиллыг улам дэлгэрүүлж хүмүүсийг нь талцуулан алалцуулж бие биедээ өстөн дайсан болж нэгдэл нягтралгүй болгож таран бутраах үйл ажиллагааг улам эрчимжүүлэн одоогийн Нигери,Сомали,Сири гэх мэт орнууд шиг болгох эрхэм даалгаврыг хурдан шуурхай хийгээрэй.
  • иргэн
  • 2017/03/27 15:47
төрөөс шинжлэх ухааны бүх байгууллагуудтай бодлогын хүрээнд хамтарч ажиллахгүй байна.ШУ-ны байгуулагууд ч маш муу байна.Эрдэмтэд нь ихсээд л байдаг үр дүн гардаггүй дээ.
  • ТОНШУУЛ
  • 2017/03/27 16:59
мөхөл рүүгээ явж байна даа

мөхөл рүүгээ явж байна даа
  • zochin
  • 2017/03/27 18:23
Uls ornoo hugjuulehiin tuld nom sonin unshij yum uzej nud tailj ajillaj hudulmurluh heregtei. Getel shinjleh uhaanii baiguullaga ni ch aviaystai chadaltai zaluusiig ajild avahgui baina. Uunii orond tanil tal ah duu hamaatan sadanaa esvel avilgal ugsun huniig avch baina. Bid iim erdemtedtei , emch bagsh nartai bol bidnii hoich ue yu surch yaj eruul baih yum be ? eh ornoo hugjuuleh talaar bur bodohiin ch hereggui. Undesten orshin togtnoj chadahuu ugui yu l geh baih. Avilgal avaad tanil talaa haraad ajild avchihad ter hund sain zuil hiij baigaa met bolovch, uls orondoo muu zuil hiij baigaa yum. Uchir ni ergeed l ene mergejilten humuust eh orondoo gai tarina, ter ni tand shuud bish yumaa geheded tanii oir toirond nuluulnu. Yaagaad hugjiltei uls ornuud avilgaltai temtsej, chadaltai chadvartai humuusee gargaj irj ajilluuldag ve geheer ingehgui bol uurt ni ergeed hor hohiroltoi-g sain meddeg bolohoor ter !
  • зочин
  • 2017/03/27 18:59
Уул овоо тахих ч яахав ээ. Одоо тоог нь нэмэхгүй байх талаар л анхааръя. Тэр пуужин ч яамай. Бид хоцорч байгаа юу гэвэл үнэн. Гэхдээ хөлийнхөө хэрээр хөнжлөө жийлгүй боллхгүй. Ямар төсвийн алдагдлаа дийлэхгүй байж ардчилсан солонгос шиг төсвийнхөө дийлэнхийг технологит заралтай биш. Хэр хэмжээндээ л явж байтал юм тэгээд нэг болно биз. Гол нь бид бага шиг савлах л хэрэгтэй. Сая шинэчлэл гэж савлаад юу болов доо. Одоо шилдэг технологитой хөөцөлдвөл бидэнд бандааш ч үлдэхгүй гэж мэд.
  • зөнөг өвөө
  • 2017/03/27 21:59
Өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй хүмүүс л мухар сүсэгт автдаг. Тухайлбал, боловсролгүй буюу боловсроогүй, өөрийгөө хөтөлж, авч явах ухаан суугаагүй хүмүүс л олон болж байгаагийн шинж энэ дээ. Мухар сүсэг манай уламжлал байх учиргүй. Сүм хийдийнхэн маань ч мунхруулах, хий сүсэглүүлэхийг оролдоод байгаа юм биш биз???
  • SelfLord
  • 2017/03/27 23:36
Ойлгомжтой! Бидний хөгжил гадагшаа явж байгаа, өөрөөр хэлбэл сүнс нь зайлж байгаа. Залуучууд гадагшаа дүрвэж эргэж ирэх магадлал 1%, үлдсэн 99% нь Монгол улсын иргэншлээс татгалзах болно. Сул дорой оюун ухааныг шашин ба улс төрийн зальжин нөхдүүд бүрэн дүүрэн өөртөө ашигтайгаар ашигладаг нь тодорхой. Үүнд: 50-аас дээш насны, бас хэд балчир оюун ухаан буюу 20 наснаас доош багтдаг. Мэдээж эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлнэ. Үлдсэн насны иргэд гадагшаа гарч байна.
  • буруу дэвээд байна
  • 2017/03/28 20:41
Бид МЭӨ зуун руугаа явж байхад дэлхий нийт 22 дугаар зуун руу алхаж байна даа
  • бодоод бодоод бодийн шийр 4
  • 2017/03/29 11:09
XX зууны эхэнд Монголчууд шарын шашинд хэт ууссан, орвоо тахих, даншиг наадам хийхээс өөр ажилгүй, өөр хоорондоо тэрсэлдсэн л улсууд байсан, ардчилалд ороод тэр лүгээ л явж байна гэж л бодож сууна даа, хөөрхий

Элбэгдорж оо, Бат-Үүл ээ, Та нарыг ардчилалд хөл тавиулахад Монгол улсад үл мэдэгч, ажилгүйчүүд, ядуучууд, траншейныхан, эр, эм янхан, орон гэргүйчүүд байгаагүй юм шүү, ийм юм ардчилалтай хамт монголд төрж өсөж, та нартай хамт эрийн цээнд хүрч байна. Тэгэхэд Элбэгдорж Ерөнхийлөгч Монгол улсыг мандуулсан Чингис-II болчихсон юм шиг л юм Ийгл ТV-ээр өдөр шөнөгүй залхтал нуршуулж байна. Худлаа юмыг 1000 хэлбэл үнэн болдог гэж та нар ярьдаг билүү дээ???
  • Очир
  • 2017/03/30 17:39
хүмүүсээ та нар хоорондоо яриад үзээрэй юу зөв ямар үйлдэл буруу талаар өөрийн хатуу бодолтой хүн их цөөндөө дандаа лам дарга нарын гаргасан философиг хагас дутуу ойлгосон зарим нь бүр хоосон толгой үндэстэн мөхөхийн өмнө ийм л болдог байх сэхэж чадахуу манж хятад орос нарын хийсэн монголыг устгах бодлого олон зууны турш амжилттай явагдаж бна үүнийг ойлгоод дээлээ тайлж хаях зоригтой нэг ч лам гарсангүй учир нь буддаар дамжуулан монголыг устгаж байгааг мэдсэнч итгэхгүй эсвэл ойлгоогүй дүр эсгэн хоногийн хоолондоо хоргодон улам цааш хорлосоор буриадыг хар хэлээ мэдэхгүй орос толгойтой юу болоод байгааг ойлгох чадваргүй болсон хүн сүрэг, барилга барих,уурхай нээх, хүн үхэх,хүүхэд мэндлэх бүгд ламтай холбоотой сөрөх өөрийн яс угсаагаа гэх хүн байнуу тус бүр өөрийгөө бодоцгооё манай ёс юм чинь яах юм гээд асуулт өөдөөс мухарлана талийгчаа явуулах өөр арга байхгүй гэдэгт итгэдэг мэддэг хүмүүс байгаа боловч цаг нь болоогүй гээд гаргадаггүй бололтой үнэнч байж болох юм яагаад гэвэл олон хүн эсэргүүцнэ одоо цагт.................
  • зочин
  • 2017/03/31 13:09
монгол хүн ихэнх хэсэг ядуу амьдарч байна Яагаад вэ өөрсөдийн муугаас биш биз дээ
  • ард
  • 2017/04/09 17:10
бүх бурууг ардчилалыг өөрийн ашиг сонирхолын төлөө ашиглаж байгаа одоогийн дарга нар үүрнэ 87 онд монголчууд дарга нараа шүүмжилж дарга нар нь хүлээж авч чаддаг болсон байсан өөрчлөлтийг өөрөөсөө гэсэн уриатай бүх зүйл аажмаар сэрж байсан хэрэв тэр хурдаар явсан бол одоо шал өөр монголыг байгуулж чадах байлаа хятад яг энэ замаар явсан одоо маш хүчирхэг болж манайх хэдэн дарууллагагүй өссөн хүүхдүүдээр удирдуулаад тэд нар нь гадныхныг олигтой ч дуйрайж хөгжүүлж чадсангүй сүүлдээ улсдаа хүлээсэн хариулцлагаа ч мартаж намаар талцаж уралдаж байгалын баялгийг булаалдан идэж байна ард түмнээ буудаж айлгаад хөдөлдөг дугардаг хүнгүй болгож авсан хэнээр удирдуулснаа хархад нэг л их гадаадад сургууль төгссөн улс //Амар сайд шиг 3 -р ангийн боловсролтой байсан ч хамаагүй эх орноо элгэн садан ардаа гэх монгол хүн л бидэнд хэрэгтэй байна //

хошин урлагийнхан монголчуудыг сэрээх хэрэгтэй үздэг ганц юм нь , урлагаар дамжуулж ард түмний толгойд гэрэл оруулах хэрэгтэй ямар өрөвдөлтэй болж байгааг хоёрч кинон дээр ганцхан жүжигчин Баярмагнай л үзүүлж байна харин бусад нь далдаганаад л байдаг далдаганаад л байдаг тэрийг нь хараад инээхэд ч хэцүү ард түмнээ л шоолоод байдаг үзэгчид нь инээгээд л энэ нь монголын ард түмэн яаж оюуны хоосролд орсон ямар тэнэг болсныг харуулж байгаа юм
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?