Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлье” лекц боллоо

5743 2017/03/30 0

 
 

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн "Зүрхийг тань дайлья” лекц 2017 оны 03 сарын 29-ний өдөр  Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд боллоо.

Тэрээр сургаальдаа "Зарим хэрэгт өвс мэт бөхөлз

 Зарим хэрэгт гал мэт дүрэлз

 Зарим хэрэгт боол мэт гүй

 Зарим хэрэгт уул мэт суу!

Байхгүй зүйлээрээ дутахын гачлан

Байгаа зүйлээ голохын гаслан

Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон

Ховдог сэтгэлийн түмэн тарчлан

Залруулж болох тохиол аваас

Уурлаж ундууцахын хэрэг юун

Залруулж болшгүй тавилан болвоос

Уурлаж ундууцаад ч нэмэр юун

Зовоосон нь тэрний буруу юм гэхэд

Зовсон нь чиний зөв юмуу

Зовохоо харин чи больчихвол

Зовоож чамайг чадах болов уу тэр

Хэрэв бусдын сайн сайхнаас

Баяр баясгаланг амталж сурвал

Хэзээд өөрийн чинь жаргал дундрахгүй

Энэ хойтдоо цэнгэх болно

Намайг муушайх нэгэн байхад

Магтаалд онгирохын хэрэг юун

Намайг магтах нэгэн байхад

Муушайлд гутахын хэрэг юун

Сэтгэл юуруу урсна

Түүнтэйгээ адилхан болно

Юу өгнө

Түүнийгээ л авна” хэмээн айлдав.

 


 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?