Чойбалсан- Манжуур чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явж эхэллээ

27778 2017/03/30 1

 

 

 

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга - Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцсон юм. Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран "Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам, тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо.

 Энэ нь "Иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг" гэлээ. Тус чиглэлд Монгол Улсын "Тал нутгийн Хэрлэн” ХХК, "Монгол аялал жуулчлал” ХХК компаниуд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж.

 Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна. Дашрамд, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.

 

 

Эх сурвалж: ЗТЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ө
  • 2017/04/21 18:47
Бондойсон хулгайчууд

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?