Хошин шогийнхон, "Одоо болноо"

19668 2017/04/05 29


Хошин шогийн урлаг нийгмийн цаг үе болгонд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ардчилал ялснаас хойш өдгөөг хүртэл Монголын нийгэмд хошин шогийнхон болон зохиолын дуучид урлагийг бизнес болгон хөгжүүлэхэд маш сайн менежмэнт хийлээ. Нэг хэсэг нь дургүйцэн шүүмжилж байвч, ард олон тэдний тоглолтыг мөнгөө төлөн үзэцгээж байгаа болохоор буруутгах ямар ч аргагүй.
 
Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед бухимдал, цухалдлаа инээдээр даруулж жоохон ч атугай мартах гэж олон хүмүүс хичээж байгаа байж ч магад. Нэгэнт хэрэгцээ шаардлага нь байгаа болохоор хошин шогийнхон театруудыг үзэгчдээр дүүргэн, тэдний төлсөн мөнгөөр жүжигчдийнх нь амьдрал дээшилж, тарган цатгалан төрхтэй болцгоосон болохоор, тэдэнтэй адил болох сон гэсэн мөрөөдлөөр залуус драмын урлаг руу биш хошин урлаг руу дурлан тэмүүлцгээх болов. Хошин шогийн жүжигчдийг "Од" хэмээн тооцдог, тэд ч өөрсдийгөө "Од" гэж боддог болсон нь ТВ-ээр дүүрэн тэдний тоглосон рекламууд, тэдэнтэй хийсэн дулимагхан ярилцлагуудаар нотлогдоно. Бас олны дундах маадгар ихэмсэг төрх ч үүний нотолгоо.
 
Мөнгө их олдог болохоор маш олон хошин шогийн хамтлаг, продакшинууд бий болцгоож өөр хоорондоо өрсөлдөж бас салж нийлцгээнэ. Жүжигчдийг нь олон нийт өхөөрдөн дуурайж, тэдний амьдралын олон асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний бүдүүлэг яриа хэлц үгсүүд хүмүүсийн дунд "бренд" болон тэнүүчилнэ. Олон олон хамтлагууд сэдвүүдээ булаацалдаж, өмнөх сэдвүүд нь хуучрах хэрээр тэд хошин урлаг биш хошин марзганал руу хальтирч, үнэ цэнээ алдах болсон нь өнөөгийн нийгэмд муу нөлөө үзүүлэх шалтаг болж байна гэж би хувьдаа харж байна л даа.
-Тайз, дэлгэц дээр хэрүүл хараалын бүдүүлэг үг хэллэгийг эрээ цээрээгүй урсгах болсон нь өнөөгийн залуусын хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлж байна. Аялгуу сайхан монгол хэл бол монголчууд бидний дархлаа мөн.
-Сэдвүүд нь архидалт, хардалт, завхайрал, соёлгүй бүдүүлэг байдал, налиг шалиг үзүүлбрүүдээр голлох болсон нь өнөөгийн Монголын нийгэмд ийм бусармаг үзэгдлүүдийг "хэвийн" гэж үзэх хэмжээнд үзэгчдийн сэтгэл зүйг дасгаж байна.
-Монголын ТВ-үүдэд шинээр гарч ирж олны анхаарал татаж талархал хүлээж байгаа "Монгол тулгатны 100 эрхэм", "Цензургүй яриа", "Авьяаслаг монголчууд" зэрэг хөтөлбөрүүдийг болхи маягаар дуурайн тохуурхаж байгаа нь уг хөтөлбрүүдийн үнэ цэнийг бууруулж байгаа муу үзэгдэл. Дээрх хөтөлбөрүүдийн зохиогчид, уран бүтээлчид үүнтэй эвлэрээд өөрсдийгөө доог тохуу болгохыг зөвшөөрч байгаа нь гайхмаар. Үнэ цэнэтэй бүтээлүүд үнэ цэнэтэй баймаар.
 
-Сүүлийн үед Монголын бахархалт түүхэн сэдвүүдийг марзганал болгон хувиргаж байгааг нь "эх оронч", "үндэсний бахархал" -аар залуусыг хөгжүүлж байна хэмээн баярлан инээж боломгүй. Аливаа үндэстний түүх бахархалаар хэн дуртай нь оролдож  доог тохуу, инээдэм марзганал болгож болдоггүй.
-Ихэнх эрэгтэй жүжигчид нь эмэгтэй болон элдвээр аашилж жүжиглэх нь цөөн удаа байж болох хэдий ч, ингэж хэт олшрох нь хэр зохимжтой байх юм бол. Алив зүйл хэм хэмжээнээсээ хэтрэх тусмаа утга учраа алддаг. Хүйстний сөрөг хандлагуудад муугаар нөлөөлж болох юм гэж та нар бодохгүй байна гэж үү?"
-Монгол эрчүүдийг арчаагүй архичин, садар завхай байдлаасаа бол эхнэртээ дандаа "базуулж", айсандаа аргалж хуурч байгаа өөдгүй төсөөллөөр дүрсэлж байгаа жүжиглэлүүд тань өнөөгийн Монголын нийгэмд эрчүүдийн нэр төр, үнэ хүндийг "шавартай хутгаж" байгаа муу жишээ. Цөөн үзэгдлийг байнга дүрсэлж давтах нь олон нийтийн дунд сөрөг хандлагыг бий болгож байдаг юм шүү дээ.
 
Хэдийгээр хошин урлагийг хүндэлдэг, өмнөх үеийн хошин урлагийн олон сайхан жүжигчдийг хайрлан биширдэг, өнөө үеийн авьяас чадвартай олон залуу жүжигчдийг үнэлдэг хэдий ч энэ талаар дуугүй байж чадахгүй байнаа. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэгчлэн цаг хугацааны шалгуур дунд хошин шогийн урлаг шигшигдэж л яваа. Тэдний зарим нь кино бүтээж, зарим нь сонгодог жүжгүүдийг тоглож эхэлж байгаа нь энэ шалгуурын эхлэл. Хүмүүс аажим аажимдаа бүх урлагуудаас сонгож үздэг болно. Урлагийн ариун бас алтан тайз монголчуудыг сэтгэлгээний хувьд гэгээрүүлж, соёлын хувьд сайнаар хөтлөн дагуулах учиртай. Хэдийгээр инээдэмтэй, хошин байдлаар дүрсэлж байгаа ч гэсэн амьдарлын өөдрөг сайхан рүү үзэгчдийг хөтлөн итгүүлж байж урлаг болдог. Эг маггүй инээж байвч, сэмхэндээ нулимсаа арчиж, сэтгэлдээ санаа алдаж "Бид яагаад энэ бүхнийг анзаардаггүй юм бол" хэмээн санааширч буй үзэгчид, та нарт чин сэтгэлээсээ талархдаг болно. Алив зүйл цаг хугацааг элээн өөрчлөгдөх бүрдээ заавал сайн тал руугаа чиглэдэг гэдэгт би итгэдэг. Үүний адил хошин урлаг ч, үзэгчид ч сайнаар өөрчлөгдөх буйзаа. Хүмүүс бус цаг хугацаа л бүхний шалгуур байдаг. За тэгээд уурлаж бухимдах хэрэггүй дээ. Авах гээхийн ухаанаар хандана биз.
 
                                    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Үнэн
  • 2017/04/05 11:42
Нийгэмд болохгүй байгаа зүйлийг шүүмжлэхэд болохгүй зүйл үгүй. АНУ-д лав Клинтон ерөнхиийлөгчийнхөө нууц амрагийн харилцааг шоглон шүүмжилж байгааг хараад улс төрчид уурлаад байдаггүй л юм билээ. Шүүмжлүүлэх зүйл хийхгүй бол юу гэж шоглох вэ дээ. Дарангуйллын нийгмийг Галбадрах гуай хүсэмжлээд байна уу эсвэл мөнгө авч бичээд байна уу? Урлагт цензур тогтоож болохгүй.
  • Miigaa
  • 2017/04/05 11:51
Mash zov booeo ene ter odoo bolimoor yum
  • Mgl
  • 2017/04/05 12:08
Mash zuv end tend uls turchidiig hurtel dagaad daldagnasan yvj baih shig
  • З
  • 2017/04/05 12:28
Боёо аглуу 2 блио одоо үнэн ядцан юм үзүүлээд нэр хүндээ алдаад бна
  • Dul
  • 2017/04/05 12:37
Booyo Muruudliin teatr-iin Altanshagaig khutgalsan gene lee. Khumuusiig ni Production-daa urvuulsan geed.
  • зочин
  • 2017/04/05 13:09
Зөв л юм бичсэн байна. Алай нь балай болоод байнаа.
  • demjij bn
  • 2017/04/05 13:42
zuw2 ene nuhduud odoo bolih heregtei ymarch avyas bhgui neg l dur turh haruulsan ylan guya ter bansh terguutei nuhud hench ene nuhud shig maazarchih blguidee
  • Мгл
  • 2017/04/05 14:34
Шүүмжлэл биш хэдэн эр эм нь мэдэгдэхгүй өөрсдийгөө их юманд бодсон хэдэн алиа салбадайны бөгс бөө р завхай ярианы цуглуулга болчихоод байгааг ойлгохгүй бнуу хошин шог чинь урлаг гэдэг чинь гэгээн тэнгэрлэг зүйлшүү дээ урлагийг гутаахаа больчмоор юма
  • Zochin
  • 2017/04/05 16:22
Agluu booyoo onon odonchimeg ulziihuu ntr zodgoo tailah bolson. Zaigaa tavij uguhgui bol zaluuchuud ni hucheer avna do.
  • emma
  • 2017/04/05 17:33
Энэ ч үнэн шүү, Одоо болно. Хийсэн кино нь хүртэл Монголчуудыг тэнэг хүмүүс мэтээр харуулдаг.
  • zochin
  • 2017/04/05 20:01
hoshin urlag bish, hoshin hutulbur hoshin,uzuulber gevl zugeer....
  • cnn
  • 2017/04/05 21:02
Neg sedviig het ih davtaj uliglaad baigaa ni zalhmaar l daa. busdaar ch baij l baig l dee.
  • Kkkk
  • 2017/04/06 03:19
Kutsoo chi. Zunug uvgun
  • zaluu hun
  • 2017/04/06 10:39
unen shuu dee utgaa aldaad bgaa shuu dee hodoo oron nutagt toglohdoo buur hogiin hagas dutuu hedhen nomer ybaal boloo eniigee l bolichih l doo erchuud emegtei boloh tal deer utgaa aldaad bgaa shuu dee
  • PIZDAA
  • 2017/04/06 14:35
UTGAGUI YUMNUUD JINHENE ORKUUD BAIDIISHDEE ENE HOSHIN SHOGIINHON
  • Иргэн
  • 2017/04/06 14:49
Энэ чинь нөгөө эмээгээ ч билүү, ээжийгээ ч билүү... байнга дооглож, шоглож байдаг гар нь мөн билүү? Тэр муу 2 хөгшнийг тэгж дэвэн дэлхийгээр нэг дооглож шоглож байх ямар хэрэг байдаг юм бол доо??? Энэ хошин шогийнхон гэж нэг их маазарсан, арзганасан, сонин гарууд!!! Хааяа нэг зурагтаар гарч байгааг нь харахаар бүүр тэнэг харагдаад байдаг юм. Хөндлөнгийн хүнийг дооглоод байгаа юм уу? өөрийгөө "би ийм..." гэж шоглоод байгаа юм уу??? бүү мэд ээ...
  • Mash zuv
  • 2017/04/06 16:58
buyangin Jagaagin heldegchlen hun doromjilj mongol zaluusig muu humuujil ug hellegt surgaj bgaa gedgee uhaarah estoi.Ulmaar teneguud n uuriigeee doromjluulj baij bayarlaj hoorood hudlaa ineeged marzaigaad suuj bdag n unen.

Galaa ahaa ta uneheer zuv sedev hondoj mash ih bayarlalaa. Teneguud oilgoh boltugai
  • dn
  • 2017/04/06 17:23
үнэн шүү яг үзэх гэхээр юм байхгүй тоотой хэдэн юм л байна.дан эр эм,хэрүүл зарим шүүмжлэл элэглэлээ зөв гаргах хэрэгтэй зохиол бас хэрэгтэй түүнийгээ шүүн ярих ч хэрэгтэй.Хүүхдүүд одоо эхнэртээ баригддаг юм гэд л ярьж байна ш дээ
  • Зочин
  • 2017/04/09 11:27
Хүүхэд, залуучуудын оюун санааг хордуулагчид .
  • Баагий
  • 2017/04/11 14:08
манай хошин урлагынхан агуу хүмүүс. үнэнийг нь илчилсэний төлөө уурлаад байгаа юмуу, худлаа хоосон зохиомол юм нэг ч байхгүй тэнд. луйварчин шулаач улс төрч, хэвлэлийн хоёр нүүртнүүд, хэлбэрдэхээс цаашгүй одонцорууд гэх мэт нь л эд нарт дургүй нь хүрээд байж ядаж байгаа. аргагүй шдэ яг голы нь олоод хэдчихдэг юм чинь хахаха
  • ард
  • 2017/04/13 12:20
тиймээ хошин урлагийнхаан юм бодох болсон шүү та нар ер нь далдаганалт харагдаад байдаг болсон шүү дээ та нарын тоглолт ард түмнээ шоолж болсон бол улс төрчдийг шоол офшорчдыг шоол энэ нь та нараас арай илүү ур чадвар ухаан шаардах байх ухаан чинь хүрэхгүй бол яахав манийгаа шоолоод хэдэн төгрөг цуглуулаад л яваад байж дээ яахав
  • z
  • 2017/04/16 21:28
odoo boli ene xoshig shog odoo utgagui bolson gedgee ed meddeggui yum uu. Ulig bolson ineexee ch alddaa odoo gutraxaar baina. Boli

Ex oron tusgaar togtnoliin asuudal xund bolj baixad erchuud ni tenegteed margar tsarailaad taizan deer er em ni medegdexgui bolj tsagaa urexee bolix xeregtei. Yum xemjeetei baix yostoi. Burangui nomlol shig bolson ene chini. Uunii orond odoo ter talbai deeree ex orniixoo tuluu ugee xelj yavbal xarin zuv bolno.
  • зочин
  • 2017/04/25 18:56
Зөв үнэн юм бичжээ.Үнэхээр урлаг гэхэд дэндүү урлаггүй ядуу сэдэвтэй хэт марзаганал болсон шүү.Ахмад үеийнхээ хийсэн кино жүжгүүдийг нэг харчих. Тэгээд өөсрсдийнхөа марзаганалыг нэг харицуулаад харчих.Урлагийг хөгжүүлэх нь байтугай ухрааж байна шүү.Аятайхан зохиолоор хийх хэрэгтэы шдээ. Зүгээр л мөнгө л олж байвал боллоо гэдэг юм уу.Ард түмнийг тэнэг гэж боддог юм байх даа.
  • Zaza
  • 2017/05/01 21:02
Mungu oloh arga zamdaa olchihson garuud. Odoo yahavdee bid uursduu guij ochij munguu uguud baigaa wum chin ed bol wu ch uzuulehees butsahgui bolchihson
  • Зочин
  • 2017/05/04 11:23
Саяхан нэг үзсэн нэг их хүн инээгээд байх юмгүй хөөрхий бооёо хоолойгоо сөөтөл ганцаараа орилж гүйгээд нөгөө хэд нь хажуунаас нь дэмжээд хүмүүс ч инээхээ байчихаж, нэг хэвийн үзэгдэл давтагдаад л байх юм. Би яагаад инээсэнгүй вэ гэж нилээд бодлоо.Шинэ зүйл гаргаж ирэхгүй бол улиг болсон зүйлээ жаахан өөрчлөөд давтаад байхаар иймэрхүү болдог ч юм уу.
  • уншигч
  • 2017/05/05 14:26
сэдэв нь их ядмаг агуулгатай юм хийгээд байх шиг санагддаг хошин шог гэдэг жинхэнэ утгаараа үгийн урлаг гэж би ойлгодог зүгэээр нэг ганц өгүүлбэр хэлэхэд л тэр нь гүнзгий утга агуулгатай үнэхээр хошин мэдрэмжээр их сонин снаа хэлэх хэрэгтэй болохоос биш орилж гүйгээд марзагнаад тайзан дээгүүр дүүрэн хөх бөгсөө гаргасан шалдан хүүхнүүд дуулж бүжиглэх сонин биш шүү дээ
  • ард
  • 2017/05/16 14:01
хошин шогийнхон өөрсдийгөө нэг харах цаг болжээ толгой дотор чинь тархй байдаг бол лав ичнэ дээ
  • иргэн
  • 2017/05/23 06:34
тайзан дээр хэрүүл ярьж байгаа нь үнэхээр ой гутмаар харагддаг одоо хошин шог үздэг хүн байгаа юм уу
  • miigaa
  • 2017/05/23 14:38
booeo agluu 2 zvgeer l xogiin yum xiij mongo olno aan bolij vz

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?