С.Зоригийн хэргээр “хэлмэгдсэн” Д.Энхбатын үхэлд хэн хариуцлага хүлээх вэ

11152 2017/04/05 9

Нэлээд хэдэн жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарын дөрвөн хүн Дамирангийн Энхбат хэмээх Монгол Улсын иргэнийг Франц Улсаас хулгайлан авчирсан байдаг. Түүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг "хөнөөсөн” нөгөө "Батаа”, "Оюунаа” хоёрын "Батаа” нь хэмээн сэжиглэж Францаас хулгайлж Германаар дамжуулан Монголд авчирсан бөгөөд улмаар С.Зоригийг хөнөөснөө хүлээ хэмээн хэрцгийгээр тамлаж амь насыг нь хохироосон юм.

 

Хэдийгээр талийгаач өмнө нь хэрэгт түвэгт холбогдож байсан ч С.Зоригийг хөнөөгөөгүй гэдгээ эцсээ хүртэл хэлж, маш их тарчилж амиа алдсан байдаг. Ингэхдээ тагнуулынхан Д.Энхбатад "Чи Цагаан шонхор”-ын Энхтайван С.Зоригийг алах санал надад тавьсан гэдэг хэргийг л хүлээчих. Чи буцаад Франц руугаа 500 сая төгрөгтэй явна шүү дээ” гэж хэлсэн гэж байгаа. Тэгэхэд нь Д.Энхбат "Би хүн гүтгэж чадахгүй” гэсээр эрүү шүүлт амсч, дээрээс нь хууч өвчин нь сэдэрч амиа алдсан байдаг. Албаныхан энэ бүхнийг аль хэдийн тооцоолж тэсэхгүй гэдгийг нь мэдэж байсан бөгөөд амиа алдсан тохиолдолд өвчнөөр өнгөрсөн болгохоо мэдэж байсан гэдэг.


Тэгвэл өдгөө талийгаач Дамирангийн Энхбатыг С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдгийг Монгол Улсын хоёр ч шатны шүүх нотоллоо. Тиймээс гэм буруугүй нь илэрхий болсон талийгаач Д.Энхбатын үхэлд буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээх ёстой. Түүний амссан зовлон, гомдлын өмнөөс Монголын төр одоо ямар нэгэн зүйл хийх ёстой. Адаглаад талийгаачийн ар гэрийнхэн болон ард түмнээсээ уучлалт гуйж, дахиж хүн хэлмэгдүүлэхгүй байх тал дээр маш сайн анхаарах ёстой. Мөн Д.Энхбатыг хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өдгөө Д.Энхбатыг хэлмэгдүүлсэн, хулгайлж авчирсан хүмүүс нь байна. Тэдэнд үүрэг даалгавар өгсөн хүмүүс нь ч байна. Мөн түүнчлэн "Батаа”, "Оюунаа” хэмээх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн Б.Булган ч байна.


Монгол Улсын хууль, шүүхийн шат шатны байгууллагын шалгалт, шинжилгээгээр С.Зоригийг Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нарын дөрвөн хүн хөнөөсөн гэсэн. Бас энэ мэдээлэл эргэлзээгүй гэж ард түмэндээ үзүүлсэн. Тэрхүү мэдээлэл дотор алуурчид С.Зоригийн гэрт чанасан мах идэж, Б.Булгантай хамт тамхилсан гэж тодоос тод харагдаж байгаа. Монголын хууль, шүүхийн байгууллага үнэхээр үнэн зөв ажиллаж хараат бусаар шийдвэрээ гаргасан л юм бол Д.Энхбат С.Зоригийг хөнөөгөөгүй нь тодорхой боллоо. Тэгэхээр түүнийг хэлмэгдүүлж, аймшигтайгаар зовоож амь насыг нь хөнөөсний хариуцлагыг холбоотой хүмүүс нь үүрэх л ёстой.


Бас худал мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, олон жил төөрөгдүүлсэн Б.Булгантай ч мөн хариуцлагын асуудал ярих ёстой. Ерөөсөө С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор дан ганц Д.Энхбат ч биш нэлээд хэдэн хүн хэлмэгдсэн байдаг. Хэдийгээр тэдний тухай мэдээлэл хомс байдаг ч ард түмний нүдэн дээр шахуу амь үрэгдсэн Д.Энхбатын тухай мэдээлэл дэндүү их байна. Тэгтэл ийм ил тод явдлыг зүгээр орхиж, хүний амь насаар тоглосон явдлыг тоохгүй өнгөрөх юм гэж үү. Ер нь аливаа асуудал мухардалд ороход анхны цэг дээрээ оч гэдэг үг байдаг. Түүнтэй адилаар Дамирангийн Энхбатын үхэлд хэн, хэн хариуцлага хүлээх ёстойг тэндээс л хайх ёстой байх. Д.Энхбатыг Францаас Германаар дамжуулан Монголд авчирсан явдлыг Английн тагнуулын албаныхан олж мэдэж, дараа нь англичууд Б.Хурцыг баривчлан хорьсон. Тэгэхэд түүнийг цээжээрээ хамгаалж, гараас нь хөтлөөд шахуу авчирч ТЕГ-ын даргаар хэн тавьж байв. Тэндээс эхлэх ёстой бус уу. 


Төгс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • иргэн
  • 2017/04/05 16:04
тодорхой ш дэ.
  • хм
  • 2017/04/05 16:34
Угаасаа л тодорхой одоо гэсэн хэрэг хүлээлгэж байгаа хүмүүс хэлмэгдэж байгаа. Муусайн яргачид үр удмаараа үйл лайгаа үзэх ёстой юм байгаан. Төрийн хууль үйлчилдэггүй хүмүүст тэнгэрийн хууль үйлчлэх байлгүй.
  • бид
  • 2017/04/06 17:27
хэлмэгдэл одооч байгаа нь харамсалтай .Дээр үе гэд ярьж байсан бол одоо бас л хэлмэгдэл Хүнийг гүтгэ гээд хэлээд сууж бгаа хүн нь сонин байна яаж орой нойр нь хүрч байна аа
  • иргэн
  • 2017/04/06 19:22
Энэ Булган авгай үнэхээр хар энергитэй муухай авгай юмаа.
Энэнд тэр тэнгэрийн хууль нь ч үйлчилдэггүй бололтой.
Яаж ингэж байж чаддаг байнаа. Үнэнийг ил шударгаар
хэлээд нүглээ бага ч гэсэн нимгэлмээр юм. Энхбат гэх
хүнийг ч гэсэн харамсалтай хэлмэгдүүлсэн юм билээ
Тэр сонин хэвлэлд бичсэнийг уншихад. ..
  • Зочин монгол
  • 2017/04/07 09:28
Энэ Энхбат сайн эр тулдаа яаж ч тамалсан худал хэрэг хүлээгээгүй юм байна. Саяын 3 бол хөөрхий юм үзээгүй болохоор эхний тамлалтаар худал хэрэг хүлээгээд бас их мөнгө өгнө гэдэг нь итгээд баларч байх шиг байна.
  • zochin
  • 2017/04/07 10:04
huue ee hun tamlana gj yu yariad bnaa,deer ued l 9 eruu tulgasan ene ter gedeg bizde,aimshigtai yumaa,Bulgan avgai estoi gai bolj bnaa,uneniig heleechee chi ,helehgui bga shaltgaan n mongo l avch de???????????????????????????????????Ene Enhbat gedeg zaluug estoi helmegduulsen bnda,erunhiilugchoo ain,huuli tagnuuliihan gj aimshigiin humuus,neeree odoo oorsdoo zugeer baivch ur huuhduuded n hurdegiim da uhaarahgui l bnda yana da
  • zochin
  • 2017/04/11 01:58
huzuugui tarvagadorjiig hurctai n hamt hun helmegduulj alsan yliig n uuruuleh cag irj baigaa bizdee ??? ta nar ene bieree edlehgui bol ur udam chin hamt edelj zovoh cag irnee ??,

huzuugui tarvagadorjiig hurctai n hamt hun helmegduulj alsan yliig n uuruuleh cag irj baigaa bizdee ??? ta nar ene bieree edlehgui bol ur udam chin hamt edelj zovoh cag irnee ??,
  • bayar
  • 2017/04/11 18:20
ene mongold xeniigch xamaagui xelmegduulen aldag bolson shuudee
  • өөөө
  • 2017/04/12 12:53
Эбээ очиж авчираа биз дээ, Улсын маань юугаар наймаа хийсэн юм болдо

эбээ авчираа биз дээ, улсыын маань юугаар наймаа хийсэн юм болоо

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?