Шулмын ан

11478 2017/04/06 3

1990 оноос Монгол улс шашинаар ч ёстой нэг баяжлаа даа. Харин ард түмний хөгжих ёстой оюун ухаан нь хөгжсөн үү гэвэл үгүй. Бүр зуу зуун жилээр ухрав.


 

Бурханд мөргөөд амьдрал нь дээшилсэн үү гэвэл бас үгүй. Монголд одоо бурхан, сүнс, аура, сахиус, ид шид ярьсан олон хүн байна. Тэд бас бие биендээ хачин дургүй "буруу номтон”, "гаж урсгалтан”гэнэ. Зөвхөн загалмайн шашин гэхэд л дотроо олон гэж байгаа. Мэдэхээс Мүүнэ, үнэн алдартан, морман гэсэн байх аа. Тэд өөрсдийгөө кристчин гэнэ. Бие биенээ гаж буруу гэнээ бас. Тийм юм болов уу гэхээр нөгөө 2 хуруу хэрийн зузаан библе гэдэг ном, исусийн тухай л ярина.


Шинжлэх ухаан, технологийн энэ зуунд шүү дээ. Тэдний түүхээс зөвхөн эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлсэн ганц сэдвийгөнөөдөр бичье.

Таньж мэдэхийн тулд түүх сөхье!


Кристийн шашнийхан дундад зуунаас "Шулмын анд мордоцгоосон. Хичнээн бүсгүйчүүд насанд хүрээгүй охид энэ мунхаглалд өртсөнийг хэлэхэд хэцүү. Баруун Европт "шулмын ангуучлал” 15-17 дугаар зуунд хүч түрэн өрнөсөн бөгөөд сэжигтнүүдийг түүдэг галд шатааж, усанд живүүлж, эсвэл дүүжилж алдаг байжээ. 16 дугаар зууны дунд үеэс 18 дугаар зуун хүртэл 100 мянга орчим "шулмыг шүүх” ажиллагаа явагдсан байдаг. Үүнээс болж 50 мянга гаруй эмэгтэйчүүд амиа алджээ. Зөвхөн 1644-1646 оны хооронд хоёрхон жилийн дотор Зүүн Англид "ид шид хэрэглэсэн гэх шалтгаанаар 300 хүнийг цаазаар авсан түүхтэй. Энэ бол зөвхөн бичигдэж үлдсэн түүх. Тэгвэл бичигдэж тэмдэглэгдээгүйгээр хичнээн бүсгүйчүүд шулмын анд өртсөн бол?

Харин Англи улс шулмын ан хийх хуулийг хамгийн эхэлж хүчингүй болгосон бөгөөд энэ нь 1736 онд болсон үйл явдал юм. Үүнийг дэлхийн түүхтэй харьцуулахад саяхан гэсэн үг л дээ. Энд нэг жишээ дурдахгүй өнгөрч чадсангүй. Дундад зууны үед амьдарч байсан өсвөр насны охиныг шатааж, нүхэнд хаяад том чулуугаар дарж булсан байсныг Италийн археологичид саяхан олжээ. Профессор Пилиппе Перголагийн удирдсан судалгааны багийнхан энэхүү олдвороо Альбенга хотын Сан Калочерогоос ухаж гаргасан байна. Яг энэ газар 2014 оны есдүгээр сард бас нэгэн "шулам” охины араг яс олдож байсан юм. 13 настай тэр хүүхдийг доош харуулж булсан нь "шулмыг” дарах арга байсан бөгөөд эргэж босгохгүй гэсэн дом байжээ. 2014 оны олдворыг судлахад С витамины дутагдлаас үүдсэн цинга өвчтэй охин байсан гэнэ.


Энэ онд олдсон охины хувьд 145 см намхавтар нуруутай, 15-17 насны охин байжээ. "Шулмыг” өөр газар шатаагаад Сан Калочерод авчран яаралтай булсан бололтой. "Амьдаар нь шатаасан эсэхийг бид хэлж чадахгүй. Галд түлэгдэх үед зөөлөн эдүүд нь хэвээр байсныг гэрчилж болно” гэжээ.


Түүний хэлснээр, Эрүү нь бараг цээжиндээ шүргэсэн байгаа учраас охиныг нүх рүү шидсэн гэсэн үг юм. Шүдний паалан нь сийрэгжсэнээс үзвэл шүдний гипоплазия өвчтэй /хоол ундны дутагдлаас болсон байх үндэстэй/, мөн гавлын ясны гиперостоз өвчтэй байжээ. Эдгээр өвчнөөс харвал охин хувхай цагаан царайтай, байнга ухаан алдаж унадаг байсан байх магадлалтай. Энэ нь түүнийг шулам гэж сэжиглэх үндэслэл болсон байж болох юм. Саяхан Польшийн нутаг дэвсгэрээс толгойг нь таслан хөлнийх завсар хийсэн шарил олдсон энэ бас л хэлмэгдсэн охиний шарил юм. Түүх ийм л байна.

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • хагас гэгээрэгч
  • 2017/04/10 10:05
амьдарлаа дээшлүүлэх гэж бурханд мөргөдөггүй харин нь бусадын сайн сайханы төлөө мөргөдөг гэж ойлгодог
  • зочин
  • 2017/04/16 13:02
мунхаглал дахин сэргэж байна..энд тэндгүй хутагт хувилгаан тодруулж байгаа энэ үйлдэл эцэстээ улс орны тусгаар тогтнолд аюул учруулж болзошгүй юм шүү ...хуулиар хориглох хэрэгтэй байнө
  • mgl
  • 2017/05/04 17:00
ene shashinniihaniig horih heregtei, ter isusiin teneg solongos, muun mormochuudiig hooh heregtei, shariin zaluu lam nariig tseregt yavuul, boo nariig hed dahi tsool torgo

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?