Хар тамга дарах бүрт иргэдийн халааснаас ам.долларууд экспортлогдсоор

15472 2017/04/10 6


Яг иймэрхvv байдлаар гурав байтугай зургаан удаа паспортаа «vхvvлсэн» хvн олон бий. Иргэний бvртгэл мэдээллийн тєвд єдєр бvр цугладаг хvмvvсийн олонх нь ийм янзаар паспортаа «гээгсэд» гээд бод доо. Єнєєдєр Монгол Улсын иргэдийн гадаад паспорт дээр жишим ч vгvй хар мєрєє vлдээчихдэг Элчин сайдын яамдын тоонд БНСУ, АНУ, Их Британи, Япон тэргvvлж байна. Тэдний дарсан хар тамганы тоо бvрээр хэдэн монгол хvний хэтэвч нимгэрээ бол. Тvvнчлэн энэ тоог vйлчилгээний хураамж болох хэдэн зуун ам.доллараар vржvvлбэл аварга дvн гарах биз.
Vнэндээ зєвхєн дээрх хэдэн ЭСЯ ч биш. Польш, ОХУ, Герман гээд бvгд л ялгаагvй монголчуудад хатуурхах боллоо. Ганц асуулт тавиад л хєєрхий тvvний «ирээдvйг» шийдчихнэ. Ямар учраас ингэж байгаа юм бол? Монголчуудаас ингэтлээ «айх» ямар шалтгаан байна вэ?

Юутай ч гадаадад амьдарч буй иргэдийн талаарх статистикийг сонирхъё. Ойролцоогоор гадаадад 100 мянга орчим монголчууд байгаа болов уу гэсэн албан буv тоог Гадаад хэргийн яам гаргажээ./2004 оны нийтлэл болно/ Дийлэнх нь Казахстанд амьдардаг гэсэн байна. Солонгост 17 мянган хvн ажиллаж, амьдарч буй. Харин Америкт ердєє гурван мянгаас хэтрэхгvи монголчууд байдаг тухай судалгаанд дурджээ. Хэдэн мянган виз хvсэгчдээс шалгарч vлдсэн нь энэ. Гэтэл АНУ-д амьдардаг хятадууд єдгєє ам бvл 100 мянгаас хол давсан сурагтай. Vvнтэй харьцуулахад бид дэндvv цєєхvvлээ хєгжилтэй орны хоолноос «хороож» байгаа биз.
Vvнээс гадна «том» оронд зорчиход бvрдvvлэх шаардлагатай материалд хувийн урилгаар явах бол санхvvгийн эх vvсвэртэй болохоо баталсан баримт бичиг хар тамга дарах бас нэг шалтаг болсоор удлаа. Угаасаа энэ асуудал утгагvй санагдахгvй байна уу? Хvн амынх нь талаас хавьгvй илүү нь єнєє нэн ядуучуудын тоонд ордгийг мэдсээр байж Монгол Улсаар гадныхан дайжигнаад байгаа юм биш биз. Нэг монгол хvн хэтэвчиндээ хэдэн тєгрєгтэй байвал танай оронд зорчих эрх авах ёстой юм бэ? Яг тэд эд гээд тогтоочихдог хаанахын ямар шалгуур, vнэлгээ байдаг юм бол оо?
Элчин сайдын яамд хєрєнгийн баталгаа шаардах болсноор визтэй холбоотой хууль бус бас нэг бизнес газар авч эхэлснийг хэн хvнгvй анзаараа байлгvй. Банкны баталгаа гаргадаг бvлэг хvмvvсийн нууц сvлжээ хэдийнэ бий болсон. Єнєєдєр гэхэд л тэд 150-200 ам.доллараар банкны баталгаа гаргаж буй. Гадныхантай нийлээд зарим банк хуурамч баталгаагаар иргэдээ шулж сууна. 250 ам.доллараар 30 сая тєгрєгийн хєрєнгєтэй гэсэн баталгаа гаргадаг ханш тогтжээ.
Vнэндээ аль ч улсын консул энэ бvгдийг хуурамч гэдгийг, тийм их мєнгє монголчуудад байхгvй гэдгийг мэдэж л таараа шvv дээ. Ямар сайндаа л аялал жуулчлалын шугамаар виз мэдvvлсэн нэгнийгээ зарим нь «тэнэг» хэмээн цоллож байх вэ. Хэтэвч нимгэнтэй монголчуудын хувьд гадаадад жуулчилна гэдэг асуудал баян «айлын» консулын инээдийг хvргэдэг бололтой. Єрєвдєлтэй юм.
Хєгжилтэй оронд зорчихийг хvссэн хvн болгон баян дvр эсгээд ч нэмэр алга. Хорь, гучин сая тєгрєгийн «хоосон» хєрєнгєтэй таны паспорт дээр хар тамга дахиад л тас. Тvvнчлэн хуурамч банкны баталгаа vнэхээр олон сая тєгрєгийн хєрєнгєтэй хvнийг давхар хохироож байна. Угтаа бол баян, ядуу аль аль нь тvгшvvр тээж явна. Хэдхэн хоногийн ємнє гэр бvлийн хоёр дансандаа 46.700 ам.долларын хєрєнгєтэй гэсэн банкны баталгаа барьсаар АНУ-ын виз хvсчээ. Тэдэнд vнэхээр ийм хэмжээний хєрєнгє байсан гэнэ. Гэтэл аяллын зорилго нь тодорхой биш байна гээд хар тамга дарчихаж. Єдийд лав тэд Иргэний бvртгэл мэдээллийн тєвийн урт дараалалд хэдиинэ нэгдээ биз.
«Єндєр үнээр виз гаргана» гэсэн зар хэвлэл мэдээллийн хэрэглээс олныг харж болно. Паспортаа албаар хаяхгvй байх хамгийн найдвартай арга. Хэдэн мянган ам.доллартай бол єнєєх хар тамганаас айлтгvй. Vгvй бол визэнд vнэнчээр орсон арван хvний бараг нэгд л аз тохиох вий. Гэхдээ бvгдийг аль нэг консул болон ажилтантай нь холбон ойлговол хэтэрхий шударга бус явдал болох биз. 100 хувийн найдвартай урилгаар бизнес хийдэг хувь хvмvvс ч байдаг гэнэ.
Vнэндээ єнєєдєр гадаадын Элчин сайдын яамдын хар тамганы «vйлчилгээ» Монголчуудын халаасыг ухаад зогсохгvй vнэт цаасны маань нєєцийг ч байсхийгээд дуусгаж орхидог болжээ. Монгол Улсын иргэний гадаад паспортын нєєцєд огтхон ч санаа зовохгvйгээр гар дvрж эхэллээ. Иргэний бvртгэл мэдээллийн тєв арга ядахдаа ЭСЯ-дын Консулын хэлтэст хандаад буй, Хар тамга даралгvй виз хvсэгчийн МЭДЭЭЛЛИЙГ єєрийн байгууллагын сvлжээнд хадгалж, гадаад паспортынхаа неєцийг хэмнэхэд туслаач хэмээн царайчилсан хэрэг. Гэхдээ єнєєдрийг хvртэл дээрх ЭСЯ-д энэхvv хvсэлтэд албан ёсоор хариу єгєєгvй л байна.
Одоогоор Иргэний бvртгэл мэдээллийн тєвийнхєн жаахан ч гэсэн тайвшраад байгаа. Гадаад паспорт шинээр олгох vйлчилгээ хэвийн боллоо хэмээн хоёр хоногийн ємнє мэдэгдсэн. Германд 10 мянган ширхэг паспорт хэвлvvлэн авчирчээ. Vvнийг энэ жилдээ хvрэлцэнэ хэмээн найдаж сууна. 
«Гадаадад амьдрах гэсэн монголчуудын тоо нэмэгдэхийн хэрээр зарим улс орнууд консулын vйл ажиллагаандаа хатуу бодлого баримтлах боллоо. Албаны журмаар болон хувийн виз олгохгvй байх, хvнд суртал гаргах, хураамжийг олон дахин авах, хэт єндэр тогтоох зэргээр манай улсын иргэдийн эрх ашгийг зарим талаар хохироож буй vйлдлvvд гарсаар байна» хэмээн Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нэлээд ширvvн дуугарсан удаа бий. Хэдийгээр Гадаад хэргийн яам єєрийн эрх vvргийнхээ хvрээнд Монголд суугаа Элчин сайдын яамдад энэ асуудлыг тавьж байгаа ч єнєєдрийг хvртэл дорвитой ахиц гарахгvй л байна. Энэ зуур АНУ, Япон, БНСУ, Английн гээд «том» Элчин сайдын яамдын хvнд суртал улам бvр газар авсаар. Тэдний хар тамга тасхийх бvрт Монгол Улсын иргэдийн халааснаас ам.долларууд экспортлогдсоор. Эрэлт хэрэгцээ болон хvнд суртал, хориг саадтай зэрэгцээд виз тойрсон хар бизнес цэцэглэсээр.

(єнєєдєр 2004.10.20 245)

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • visitor
  • 2017/04/12 08:48
Азийн циганууд болох дөхөөд байна даа
  • zochin
  • 2017/04/26 05:16
Heden ony medeelel ve? 2017 oniih Yum uu? 2004 oniih Yum uu? Oilgosongui.
  • gg
  • 2017/04/27 11:43
gadaad yam ajlaa hiigeech gulug bolj suuhaar
  • ЭЭБИЙ
  • 2017/05/17 15:39
Хэдэн оны мэдээлэл нь ямар хамаа байна? Хэдэн ч оных байх нь хамаагүй нөхцөл байдал үнэхээр энд бичсэнээр л байгаа шүү дээ. Ер нь Монгол шиг цөөхөн хүн амтай улсын иргэдийг визгүй зорчуулахад ч болно шүү дээ. Харлаж үлдлээ үлдлээ гэхэд нэгэн цагт Монголдоо буцаад л ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл монгол хүн учраас. Хятадууд шиг хэдэн үеэрээ гадаад улсад амьдрахгүй шүү дээ
  • Зочин
  • 2017/05/29 17:07
Тэр АНУ-ын ЭСЯ бол үнэн ярисан ч , үнэхээр мөнгөтэй байсан ч виз өгдөггүй газар байна лээ.
  • миигаа
  • 2017/06/02 11:32
өөрсдөөсөө учрийг хай монголчууд минээ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?