Эрдмийн ундраа цогцолбор сургууль “Түүхэн алдрын танхим”-тай боллоо

5381 2017/04/11 0

 

 Нийслэлийн хамгийн анхны цогцолбор "Эрдмийн ундраа” сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. 1997 онд нийслэлийн 54, 77, 78 дугаар сургуулиудыг нэгтгэж цогцолбор сургууль болгож байсан түүхтэй. Ойн баярыг угтаж "Эрдмийн ундраа” цогцолбор сургууль үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд ямар түүхэн замналыг туулж ирсэн болохыг харуулах "Түүхэн алдрын танхим” музейг тохижуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Эрдмийн ундраа цогцолбор сургуулиас УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гээд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, урлаг спортын алдартнууд, эрдэмтэн мэргэдүүд олноор төрөн гарсан юм.

"Түүхэн алдарын танхим” музейн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн төгсөгч нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, үе үеийн багш ажилчид, тус сургуулийн төгсөгч урлаг спорт, төр нийгмийн зүтгэлтнүүд, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "20 жилийн өмнө Монгол Улсад цогцолбор сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байхад миний бие ахлах сургуульд нь суралцаж байв. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бий болгосон үнэт зүйлсээ мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой энэхүү музей нь сургуулийн ойн баярт томоохон бэлэг болж байна. Өнөөдөрийн залуус, сурагчдад энэ музей үлгэр дууриалал болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?