“Оюунлаг сурагч” хөтөлбөр Чингэлтэй дүүргийн 39-р сургуульд хэрэгжиж эхэллээ

5907 2017/04/11 0

Ерөнхий боловсролын сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Оюунлаг сурагч” хөтөлбөр өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн сурагчдад хүрч эхэлжээ. БСШУСЯ,MNBC компанийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сургууль 4000 гаруй сурагчдад алсын зайнаас англи хэл сурах боломжыг нээж өгөөд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн багш, сурагчдад "English Club" сувгийг бүтэн жил үзэх эрх дагалдах тоног төхөөрөмжийн хамт гардууллаа. Ийнхүү "Оюунлаг сурагч” хөтөлбөр цар хүрээгээ амжилттай тэлсээр байна. 

Дэлхийн шилдэг контент бэлтгэгч "English Club" суваг нь дэлхийн 73 оронд 160 сая гаруй үзэгчтэй бөгөөд олон улсын хэл зүйч, шинжээчдийн бүтээсэн хөгжилтэй, танин мэдэхүйн ач холбогдолтой, хэл сурах онол практикт суурилсан нэвтрүүлгүүдийг хүмүүсийн нас насны онцлогт тохируулан заадаг. Энэ сувгийг өдөрт ердөө 15 минут үзэхэд жилд 2000 шинэ үг цээжилж, 100 дүрмийн бүтцийг ойлгох боломжтойгоос гадна өдөрт дунджаар 34 сая хүн энэ сувгийн контентийг үздэг гэсэн албан тоо баримт байдаг. Харин MNBC компани дэлхийн шилдэг телевизийн хөтөлбөрийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр 64-р сувгаараа дамжуулан Монголын хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?