“Bank Of china”-г дагаж хятадын тагнуулууд орж ирнэ ...

3389 2017/04/11 12


Гадны банкууд орж ирээд л араас нь тус улсын тагнуулууд манайх руу цувж эхлэх юм гэнэ. Айдас хүргэм байгаа биз. Гэвч тийм зүйл гэж юу байх вэ дээ. Манай улс чинь өөрийн гэсэн тагнуулын байгууллагатай, хууль хүчинтэй шүү дээ. Нөгөө нарийн царигтай төмөр зам тавьчихвал Хятадууд танкаа оруулаад ирнэ гэж сүржигнээд байсантай л агаар нэг үлгэр юм.


Тэгэхээр гадны банкыг дагаж, тагнуулууд орж ирнэ гэсэн мэдээллийг хэн цацаад байгаа нь ойлгомжтой болж байгаа биз. Өнөөдөр үйлчилгээний зориулалттай банкууд бүгд төрийн байгууллага шиг, хөрөнгийн бирж шиг үйл ажиллагаа явуулж, харилцагч иргэдийг үл тоомсорлож, тэдний эрх ашгийг уландаа гишгэж байна. Уг нь шударгаар өрсөлдөж, зээлийн хүүгээрээ үйлчлүүлэгчидээ татаж, найрсаг харилцаа, уян хатан бодлогоороо үйлчлүүлэгчиддээ хүндэл үзүүлэх ёстой байтал манайд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд бүгд эвлэлдэн нэгдэж, иргэдийг үл тоомсорлож, зээлийн хүүгээ үгсэн нэмж, шимтгэл хураамжаар торгож, хохироосоор л байна.

Үүнийг таслан зогсоох, дэг журманд оруулах, шударгаар өрсөлддөг болгоход гадны банк л чухал үүрэгтэй. Маш бага хүүтэй нэг банк орж ирэхэд харилцагчаа алдахгүйн тулд манай банкууд хөдөлгөөнд орохоос аргагүйд хүрнэ.

Нөгөө иргэдийн хадгаламжаар үнэт цаас худалдаж аваад л сууж байдаг банкууд иргэд, харилцагчиддаа жинхэнэ утгаараа үйлчилгээ үзүүлж эхлэх юм. Хэрвээ тэгэж чадахгүй бол гадны банканд харилцагчаа алдахаас яах вэ дээ.

 

Монгол банк болоод Сангийн яаманд хэд хэдэн гадны банк үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ илэрхийлчихсэн байгаа. Үнэндээ тэд ажиллаж эхлэх нь өнөө, маргаашийн асуудал болчихоод байгаа юм. Ингэснээр монополь болж, дур зоргоороо аашилж байсан арилжааны банкуудын эрх ямба хумигдах нь ойлгомжтой. Тиймээс л өөрийн идэх талхаа булаалгахгүйн тулд "Гадаадын банкыг дагаж, тагнуулууд орж ирнэ” гэсэн үлгэр зохиогоод түүнийгээ олон нийтэд тараад яваа юм болов уу даа. Ингэж байхаар шударгаар өрсөлдөөд, харилцагчаа татах, тэднийгээ хүндэтгэх үйл ажиллагаанд шилжиж байсан нь дээргүй юу, Айн?


Шар хүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • буд
  • 2017/04/11 14:17
төрийн албан хаагчын хүүхдийг өглөө эрт сондгойрч цэцэрлэг сургууль авнаа гэж байгаа юм байх даа мөнч бодлогогүй шийдвэр байнадаа
  • Зочин
  • 2017/04/11 17:23
очиж очиж хужаа банк монголд салбараа нээх хүсэлтэй байгаа юм биз дээ. чааваас. өмхий хятадууд үхэр монголчуудын эрх ашгийг бодоод бага хүүтэй зээл олгож эхлэх үү инээд хүрч байна.
  • gg
  • 2017/04/11 19:41
yag zuv gadni huu bagatai bank dampuurah gj orj irehgui ni todorhoi ted baga huutei zeeliig aj ahiu negj gehgui irgeded bas tegj uilchilge uzuuleh heregtei, manai bank nertei lombarduud bidniige shulaha bolih bh
  • mgl
  • 2017/04/12 10:07
монгол байгаа банкууд бол санхүүгийн цэвэр луйварчид.ард нь дандаа гадны баячууд байгаа.
  • Юун хужаа банк вэ
  • 2017/04/12 18:05
Бүх барьцаа бүх үл хөдлөх хөрөнгө чинь Хятадын мэдэлд орно шд малнуудаа. Банк бол тухайн улсын санхүүгийн амин сүнс. Тэгэхээр оруулж ирэх нь буруу
  • 1977
  • 2017/04/12 18:27
eh oron min gj tarhia ugaalgaj shuluulaad suuj baisan n zov garts monuu
  • aa
  • 2017/04/13 20:05
tank ni bas dagaj orj irne shuu mongolchuudaa
  • ээ
  • 2017/04/14 13:41
Ааааааль хэдийн нь ороод ирээ биз. Үүнийг дэмжиж оруулсан улсууд ч дээ мэдэхгүй. Гадны банк орж ирэх бас нэг хүчин зүйл нь Монголын Арилжааны Банкууд Өөрсдөө. Зээлийн хүү гэж тамтаггүй өндөр.Авилгалд идэгдсэн
  • санаа
  • 2017/04/14 14:43
зээл өгч мөнгө хүүлэх нь бизнесийн зарчим. монгол хүнд бага хүүтэй зээл хэрэгтэй юу? ус агаар шиг хэрэгтэй. зээл авах хүн хойч урдхаа амь шигээ төлөвлөх ёстой юу? эрсдэл гэдгийг бид ерөөсөө ойлгодоггүй Би ч Та ч туулж ирсэн өмнөх амьдралд үүнийг тооцож байсангүй. Ийм газар тэнгэрээс бусад аюулыг олж харах хэрэгтэй гэсэн үг. Гадны банк шударга ёс зүйтэй байж чадах уу? Тэр явдал бүрэн бидний хариуцлагатай нэг ард түмэн шиг байхаас бүрэн хамаарна.Иймд бусдыг шүлс асгаруулан бүү муул.
  • raujan
  • 2017/04/14 20:10
nerteigeer hyatadtai negdeech uhernuud
  • Зочин
  • 2017/04/15 20:21
Гадаадын банк орж ирэх нь монголын хувийн хэвшлийн арилжааны банкуудын монополь байдлыг арилгахад тустай. Тэртэй тэргүй манай банкнууд өөрсдөө гадны хөрөнгө оруулалттай, бодлогоор гадны хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг өсгөж өгдөг. Ажил хийх гэж байгаа ард түмэнд бага хүүтэй, урт хугацаатай зээл хэрэгтэй бн.
  • pkx
  • 2017/04/16 19:54
үндэстэн мн гуай хэний захиалгаар юугаа дэмийрээд байгаа юм

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?