Чулуутын хавцал шилэн гүүртэй болно

27638 2017/04/12 4

Чулуутын хавцлын шилэн гүүр наадмаас өмнө ашиглалтад орно

Архангай аймгийн Чулуутын хавцал нь Монгол орны хамгийн үзэсгэлэнт байгалтай газруудын нэг билээ. Энэхүү үзэсгэлэнт газарт 150 метр урттай шилэн гүүр барих ажилыг эхлүүлжээ. Одоогоор гүүрний ажил 10 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Томоохон бүтээн байгуулалтын энэ ажлыг улсын их баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шилэн гүүрэн дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн сонин, содон тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэр шимтэх боломжтой юм байна. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах гэнэ.

Тус гүүр баригдвал дэлхийн дөрөв дэх шилэн гүүр болох юм байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Мгл
  • 2017/04/13 12:18
Баттай сайн хийдэг л байгаа даа. Хятадын шилэн гүүр хагарсан гэсэн шүү
  • ЗОЧИН
  • 2017/04/17 11:21
МОНГОЛ ШИГ ХҮЙТЭН ӨВӨЛИЙГ ДИЙЛЭХ ҮҮ НААД ШИЛ ЧИНЬ МОНГОЛ БОЛ ХЯТАД ШИГ ДУЛААН ГАЗАР БИШ
  • J
  • 2017/04/20 10:51
Байгалийн үзэгслэнт газар маань улам ч гоё болох нь дээ
  • xaxa
  • 2017/04/26 08:54
xaxa luivarchid elgiin hachin l yum hiine oilgomjtoi bas delhiid gechihje ednar surjin zurag uzuulj surtei yarij humuusiin tarhiig ugaaj bizness hiiheel bodoj bga ene zurag shige yarisan shige shn buteen baiguulalt hiine gedegt itgeh arga alga hol hevtene de
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?