Яруу тансаг Монгол хэлээ төгс эзэмшицгээе

3028 2017/04/12 1

 

Хэл нь улс үндэстний оршин байхын баталгаа, соёл сэтгэлгээний дархлаа болдог учраас хүн бүхэн эх хэлээ сайн сурч эзэмших ёстой байдаг. Бид нийгмийн янз бүрийн харилцаанд орж, алба амины олон ажлыг бичгээр илэрхийлэх хэрэгцээ өдөр бүр тулгардаг. Эх хэлний боловсрол хангалтгүйгээс хэлний хэм хэмжээг зөрчин дураараа бичиж, найруулгын болон зөв бичгийн дүрмийн алдаа гаргадаг.

 


Хүн бүр л цагаан толгой заалгаж уншиж чаддаг болонгуутаа зөв бичих дүрэм заалгадаг боловч амьдрал дээр төгс бичдэг нь цөөхөн. Энэ нь хувь хүний зөв бичих дүрмийг ухамсарлаж ойлгоогүй, сонсголоороо буруу бичиж хэвшсэн, эсвэл гадаад хэлийг чухалд үзэж, монгол хэлээ хойш тавьж байсантай холбоотой.


Бас зарим үг хэрхэн бичих нь журамлагдаагүй, эрдэмтдийн санал зөрөөтэй, нэгдсэн шийдэлд хүрээгүй, телевиз, сонин хэвлэл мэдээллүүд алдаатай, албан байгууллагын хаяг, реклам буруу, харь хэлний үг монгол хэлний үгийн санд хүч түрэн орж ирсэн зэрэг нь буруу бичихэд нөлөөлж байна. Тэр ч байтугай сурах бичиг нь болхи найруулгатай, зөв бичих дүрмийн алдаа ихтэй байна. Эх хэлний боловсролд тулгуурлан бусад боловсролыг эзэмшдэг. Тийм болохоор хэлний боловсролоо дээшлүүлэх талаар хувь хүн санаачилгатай байх нь хамгийн чухал. Сүүлийн үед засаг төрөөс эх хэлний боловсролын талаар нэлээд анхаарч байна.


ЕБС-ын 5, 9, 12 дугаар ангиас монгол хэлний хичээлээр улсын шалгалт авч байгаа бөгөөд 12 дугаар анги төгсөгчид монгол хэл бичгийн шалгалт өгч байж сонгосон мэргэжлийн шалгалтад орох эрхтэй болсон. Энэ жил шалгалтыг босго оноогүй болгосон боловч их, дээд сургуулиуд өөрсдөө босго оноо тогтоож элсэлтээ авдаг болсон журамтай болсон. 2015 оны 02 сарын 12-нд Монгол хэлний хууль батлагдаж, хэлний бүхий л асуудлыг зохицуулж өглөө. Хуульд крил бичиг төдийгүй монгол бичгийн боловсрол эзэмшихийг чухалчилжээ.


Монгол хэлний хуульд 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар заажээ.


Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулсан бөгөөд энэ зөвлөлөөс 1984 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон үсгийн дүрмийг мөрдөх шийдвэрийг гаргаж, үсгийн дүрмийн толь бүтээх ажлын хэсэг 60,000 гаруй толгой үгтэй зөв бичгийн журамласан толь гаргахаар ажиллаж байгаа юм.


Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын сорилгыг баталсан. Уг сорилгын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг шалгах сорилгоос бүрджээ. Тэгэхээр төрийн албанд ажиллах хүн монгол хэлний боловсролыг сайтар эзэмшсэн байх шаардлага бий болж байна.


Хэлний боловсролоо дээшлүүлэхийн тулд яах вэ?

  1. Зөв бичих дүрмээ сайн судлах /”Ангууч” програмын гарын авлага/
  2. Албан бичиг хөтлөх арга зүйд суралцах
  3. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь” номыг ширээнийхээ ном болгох
  4. Зохистой найруулга арга зүйд суралцах /Ц.Сүхбаатар, Д.Отгонсүрэн нарын найруулга зүйн сурах бичиг/
  5. ХБҮЗ-ийн бүх нийтийн эх хэлний боловсролд зориулсан nairuulga.mn болон www.nclp.mn цахим хуудсыг ашиглах

Амжилт хүсье!

 
Д.Оюун /Номт наран сургууль Монгол хэл, уран зохиолын багш/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • mongol
  • 2017/04/12 17:51
mongoloor zuv yarij,bichij chaddaggui setguulch nertei alaach nariig mungun torguultai bolgo! redaktor bdag bol bas davxar xariuzlaga uuruulj torgoj baiya! zaluu com-n nuxduud ahxaar!

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?