ЭЕШ-д сонсох чадварын шалгалт нэмэгдлээ

5535 2017/04/12 0


Энэ жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалт шинэ журмаар явагдах болсонтой холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс дараах тодруулгийг авлаа.

Өмнөх жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалтад сонсох чадварын тест байгаагүй шүү дээ. Ямар хичээлүүд дээр сонсох чадварын шалгалт авах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчид Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалт өгөхдөө сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон. Нийтдээ 80 минутын шалгалтын 10 минутыг сонсох чадварын шалгалт өгнө.

Энэ жилийн бүртгэлийн хураамж хэдэн төгрөг байна вэ?

-Шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж 700 төгрөг тус тус байна.

Шалгалт өгөх сурагчид ямар материалтай ирэх вэ?

-Шалгуулагчид дараах материал бүрдүүлнэ. Цахим үнэмлэх, Цээж зураг, Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл, И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ) гэсэн материалтай ирнэ.

Энэ жил улсын хэмжээнд нийт хичнээн сурагч шалгалт өгөх вэ?

-ЭЕШ-ын бүртгэл ирэх баасан гарагт дуусгавар болох бөгөөд улсын хэмжээнд нийт 40 мянга гаруй сурагчдаас одоогоор 80 хувь нь бүртгүүлсэн байна. Хэрэв тухайн сурагч шалгалтын бүртгэлээс хоцорсон тохиолдолд дахин бүртгэхгүй байхаар зохицуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?