"Харанхуй зуун"

9629 2017/04/12 3

Энэ дотор арзаймаар муухай үг надад нэг л танил, бүр дотор нь амьдарч буй мэт сонин сэтгэгдэл төрөөд сэтгэл тавгүй байх чинь юу билээ. Яагаад вэ...? 
Харанхуй зуун гээч одоогоос хэдэн зууны тэртээд улирч одсон биш билүү? Бид шинжлэх ухаан, техник технологийн эрин зуунд амьдарч байгаа бус уу? Ингэхэд "Харанхуй зуун"-д танин мэдэхүй шинжлэх ухаан гэгч юу байв. Түүх сөхөцгөөе.
 
Дэлхийн түүхэнд Грекийн сэтгэгчид, эрдэмтэд өөрийн бүтээлээ манай эринээс ч чөлөөтөй туурвиж байсан. Тэд чухамдаа дэлхийг бөөрөнхий гэдгийг батлах гэж оролдож байв. "...Нар, сар хоёрын дунд дэлхий орсноор дэлхийн сүүдэр саран дээр тусдаг. Хэрэв дэлхий гамбир шиг хавтгай байсан бол саран дээрхи дэлхийн сүүдэр зураас мэт үзэгдэх байсан" хэмээн гайхамшигтай тайлбарлажээ. Тэр ч бүү хэл торгоны замыг наймаачид туулсан хугацааг ойролцоогоор тооцон дэлхийг зөв бөмбөрцөг хэлбэртэй гэж үзэн радиусыг тун дөхүүлж олсон байдаг. Оддын хөдөлгөөнийг зуран тэмдэглэж, тэдний хөдөлгөөнөөр араа шүд бүхий механизм хийж үзжээ. Цөөн жишээ дурдъя.
 
a.Пифагор (НТӨ 570-500) математикч, философич. Тэр геометрийн зөв биетүүдийн олон томъёог гаргасан байна.

b.Грекийн сэтгэгч Демокрит (НТӨ 460-370) "Дэлхий ертөнц атом хэмээх үл хуваагдах жижиг хэсгээс тогтдог ба тэр нь устаж үгүй болдоггүй" гэж үзжээ. Түүний чиг хандлага 19-р зууны атомын бүтцийн талаарх ойлголтуудын зарим нэг хэсэгтэй нь төстэй юм. Демокритыг орчин үеийн шинжлэх ухааны эцэг гэж үздэг.

c. Анаксагор (НТӨ 500-428) түүхэнд онцгой байр эзлэх гүн ухаантан билээ. Тэрээр амьтдын уураг тархинд зүсэлт хийж, судалгаа явуулж, тархины хажуугийн уутанцруудыг анх нээсэн юм. Мөн Парменид НТӨ VI, Эмпедокл НТӨ, Архимед (НТӨ287-212), Платон (НТӨ 428-347), Сократ (НТӨ 470 - 399) зэрэг олон сэтгэгчдийг нэрлэж болно. 

Харин оюун ухааны энэ тэлэлтийг загалмайн шашин хүчээ авснаар царцаасан гэж ойлгодог. Загалмайн шашин гэж юу вэ гэж үү? МЭӨ оршин тогтнож байсан Иудагийн хаант улс анх МЭӨ 722 онд Ассиричуудад, дараа нь МЭӨ 586 Вавилонд цохигдон боолчлогдсон байна. Вавилон Персүүдэд эзлэгдсэний дараа Иудачуудыг нутагт нь буцааж хагас хараат байдалтай захирч байв. Үүний дараа Грек болон Ромын эзэнт гүрэн энэхүү дэглэмийг уламжлан захирч байлаа. Дээрхи эзэлсэн улс гүрнүүдэд боолоор очсон, зэргэлдээх улс орнуудад цагаачилсан еврэй үндэстнүүд Аврагч ирж биднийг аврана хэмээн үлгэр зохион тухайн улс гүрнүүдийн бурхдын домгоос нэмж хачирлан гоёчлоод түүндээ итгэн зальбардаг болсноос загалмайн шашин үүссэн түүхтэй.
 
Ромын Эзэн хаан I Константины (306-337) үед загалмайн шашин төрийн болж чаджээ. Энэ нь Христийн шашин дэлгэрэх харин эзэнт гүрэн мөхөх шалтгаан болов. Учир нь Пап лам болон бусад сүм хийдийн тэргүүнүүд улс төрд ил далд явуулга хийн оролцож, цаашдаа хоорондоо зөрчилдөх, хуйвалдаан зохион байгуулах зэрэг нь Ромын уламжлалт үнэт зүйлс болох цэрэг улс төрийн тогтолцоог, ромын үндсэн шүтлэгийг, эзэн хааныг бурхны хэмжээнд хүндэлдэг байсныг сулруулж, иргэдийн итгэл бишрэл өөр зүгт шилжин зэрэг нь эзэнт гүрнийг хүчтэй туйлдуулсан байдаг. 

МЭ 476 онд Ромын эзэнт гүрэн мөхсөнөөр "Дундад зуун" хэмээх түүхийн нэгэн шинэ үе эхэлж христийн шашин хүчээ авлаа. Түүхэнд Харанхуй зуунууд гэж нэрлэгддэг боловч бүтэн мянганыг хүн төрөлхтөн мунхаглалаар туулсан хэрэг. "Ертөнцийн эзэн гэгч нарыг өглөө нь асааж, шөнө унтраадаг. Хэрэв үүлнээс дээш шувуу нисвэл шатаж үхэх болно. Хүмүүсийн амьдралыг төрөхөд нь бурхан дээрээс зурчихсан байдаг. Нүгэл хийсэн бол сүмд ирээд мөнгө төлөөд л диваажинд очиж болно. Дэлхий гамбир шиг хавтгай, газрын дор там байгаа, үүлний цаана диваажин байгаа. Нар сар хоёр дэлхийг тойрч байдаг. Бурханд итгэн сүмд өргөл өгдөг бол бурхан чамайг диваажинд хүргэж, мөнх сайхан амьдрана, бурханд итгээгүйг нь халуун тамд мөнхөд шатаах болно" гэх мэтийн мэдлэгийг л олон нийтэд өгөхийг зөвшөөрөгдсөн байна.

Энэ цаг дор хүн сэтгэн бодох хориотой. Өөрөөр сэтгэгчдийг чөтгөр шулманд сүнсээ худалдсан эсвэл биед нь чөтгөрийн сүнс шингэсэн байна гэж цоллон чөтгөрийн сүнсийг зайлуулах нэрээр бурхны нэрийн өмнөөс шийтгэж харгис, хэрцгий тамлан олны өмнө цаазлах мөн тэр цаг үеийн шорон хэмээх асар том тогтолцоо бий болгон хүмүүсийг олноор нь тарчлаан цээрлүүлж байжээ. Сүм хийд, лам хуврагууд хүмүүсийг тэнэг, харанхуй байлган мянган жил шинжлэх ухаан бүү хэл наад захын мэдлэг олж авах, хөгжих боломжгүй болгочихсон байв. Хүмүүс сүм хийд хар лам нараас айн мянган жил болсон.
 
Шинжлэх ухаанд нээлт хийсэн маш олон эрдэмтэд хэлмэгдсэн. Загалмайтнуудын шүтдэг ганц номон дээр нь нар дэлхий хоёрыг дүрслэхдээ "Нар алтан хуяг дуулгаа өмссөн баатар шиг замд гарав" гэжээ. Энэ нь дэлхий хавтгай нар дэлхийг тойрон эргэдэг гэж үздэгтэй үндэслэл нэг юм. Харин "Дэлхий нарыг тойрон эргэдэг. Гариг эрхэс гамбир шиг хавтгай биш бөмбөрцөг шиг" гэж баталсаных нь төлөө одоогоос 400-хан жилийн өмнө Италийн эрдэмтэн Ж.Бруног аймшигтай тамлаад дараа нь шонд хүлэн шатааж цаазалсан шүү дээ. 
 
Нар төвтэй ертөнцийн онолоор нь. Италийн физикч, математикч, философич, анатомич Галилео Галилейг(1564.2.15-1642.1.8) Түүнийг бүх насаар нь хорьсон. Үүнээс болгоожилсон Николай Коперник (1473.2.19– 1543.5.24) нь дэлхийг ертөнцийн төв гэсэн ойлголтыг няцаасан бүтээлүүдээ энгийн хүнд амар ойлгогдохооргүй хэлбэрээр бичиж, хойч үедээ үлдээсэн байна. Эдгээр эрдэмтэд "Нарыг дэлхий болон бусад гаригууд тойрон эргэдэг" гэдгийг баталсан нь хүн төрөлхтөнг "Мэдлэг бол хүч" гэдгийг сануулж шашинг ганхуулж, олон олон эрдэмтдийг зоригжуулсан билээ. Гэтэл одоо хар ламтангууд дээрхи өгүүлбэрээ "Галаксийн тухай Библьд бичжээ" гэж ичих ч үгүй ярих болов. Тэд ингэж л дүрээ хувиргаж байна даа. 

Монголд минь одоо 800 загалмайн сүм байгуулагдсан, 500 орчим монгол хар лам (номлогч) байна гэнэ. Бас өч төчнөөн гадны далд санаатнууд ням гариг болгоны өглөө залуу үеийг минь "ААВАА НАМАЙГ АШИГЛААЧ" гэж орилуулж буй. Яг л "Харанхуй зуун" шиг "Харанхуй үеийг" авчрах гэж!!! Харанхуй мянганыг сана! Ромын эзэнт гүрний мөхлийг сана! Африк тивийн ядуурлыг сана! Сана! Дахин дахин сана!
 
Эх сурвалж: Модун Хүннү 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ГОСТЬ
  • 2017/04/12 19:06
Маш зөв Оюун ухааны мунхаглал гэгч бол эх орноо өөрийгөө алдахын эхлэл.Бид сэтгэх чадваргүй хэдэн халтар төгрөгний боолын боол босгоны шороо,оюун санаандаа хоосон болж байна шүү.Чингис хаан хористын буюу загалмайн шашныг гадуурхдаггүй байсан,бас сүм хийд нь байсан гэдэг нь худлаа шүү дээ.Хэн түүнийг баталсан юм.Монголын ард түмэн Нийгмийн хөгжлийг бодитойгоор хардаг сайн мууг ялгаж байсан цаг саяхан.Гэтэл ямар амрхан доройтно вэ Цаашдаа ийм л байх уу.Нийгмийн гишүүдийн оюун санааны хөгжил аливаа зүйлийг бодитойгоор зүгнэн цэгнэж буруу зөвийг олж чадах чадварыг иргэддээ эзэмшүүлэх талаар нэг ч төр,ТББ ярихгүй байна.Аль болохоор хүний үгийг сохроор даган сармагчин шиг болгохыг хүсэж байна.Бүр шашинтайгаа нийлээд шүү Дээр нь бас гаднын шашинтай нийлээд
  • ойдаа
  • 2017/04/20 18:14
Доорхи комментийг би 8 хоногийн өмнө бичсэн юм.Тэгээд эргээд уншаад үзсэн чинь нэг ч хүн нэмж юу ч бичээгүй байх юм.Эсхүл харанхуй зуун гэгдэх дундад зууны нийгмийг ийм болгосон хүчин зүйлийн талаар уншаагүй юм уу.унших ч дургүй байсан юм уу.Эсхүл итгэхгүй байгаа юм уу.Тэгвэл дундад зууны түүх гэдэг ном олж уншаарай.Хүн төрөлхтөн өөрөө өөртөө дайсан бэлтгэж сөнөж мөхөж сүйрч бас ч мандан бадарч явсаар өнөөг хүрчээ.2000 жилийн тэртээ Ромын эзэнт гүрэн хүчээ авч еврей үндэстэн эх орноосоо хөөгдөн дэлхийгээр нэг тэнүүчилж явахдаа яаж хүнийг чадах,өөрөө яаж хүнээс илүү байх эсрэг хүчээ яаж сульдуулах бүхэл бүтэн цогц ухаан өөрсөддөө зориулж бий болгожээ.Түүний нэг нь Христийн шашин юм байна. Харин тэд Иудейн шашин шүттдэг сонин байгаа биз.Бас бүгдээрээ ном уншиж оюун ухаанаа хөгжүүлдэг ард түмэн болжээ.Хаа явсан газраа л санхүүгийн эзэд болцгоож тухайн улсыг хүртэл дамдууруулж өөрсдөө баяждаг аргыг гаргуун эзэмшиж.Тэгсээр Гитлерийг хүртэл төрүүлсэн.Мань эр ч тэднийг чамгүй хороосон.Гэхдээ ганц еврей ингэдэг юм биш.Испани,англо сакс үндэстнүүд еврейгээс дутахгүй шүү.Тиймдээ ч тэд одоо ямар явааг мэдэх байх.Харин бид тэднийг мундаг хэмээгээд өөрсдөө дундад зууны боолын сэтгэлгээндээ эргэж оржээ.Хий л Чингис,Чингисын удам хэмээн цээжээ дэлдэнэ.Яг үнэндээ хэнч биш болж магадгүй л байна.Ардчилагчид ч сэрцгээ гэж их лоозондсон.Гэвч улам боолын сэтгэлгээнд гүн гүнзгий шигдсээр байгаа билээ.Харин одоо 2 дахь удаагаа сэрцгээ.
  • Ганаа
  • 2017/05/10 20:22
Гадны шашинг хоримоор л санагдах юм даа.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?