Ховд аймагт мал төллөлт 22,6 хувьтай байна

26370 2017/04/14 0

 
 

Ховд аймагт энэ оны 4-р сарын 1 ний байдлаар 1337.5 мянган хээлтэгчийн 22.6 хувь буюу 302.8 мянган эх мал төллөж, гарсан төлийн 97.7 хувь буюу 295.8 мянган төл бойжуулаад байна. Төлийн хорогдол 7.1 мянгад хүрч, урьд оны мөн үеийнхээс 11.0 мянган толгойгоор доогуур байна. Төлийн хорогдол Дарви суманд 1013, Мянгад 3430, Булган 749 сумдад нийт хорогдлын 73.1хувь буюу 5.2 мянган төл хорогдож хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна.

Мал төллөлт урьд оныхоос 477.9 мянган толгойгоор доогуур байгаа нь өнгөрсөн жил малын халдварт өвчин гарсан, малыг вакцинжуулсанаас мал оройтож төллөж байна.

Аймгийн хэмжээгээр 89 төл ихэр байгаагаас Үенч сумын Цагаан түнгэ багийн малчин н.Отгонбаярын хотонд улаан ямаанаас 5 ишиг, Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Х.Нямсүрэнгийн хотонд ингэ ихэрлэж, Мөст суманд Цэцэг гол багийн н.Одсүрэнгийн хотонд улаан ямаанаас дөрвөн ихэр төрж ихэр төлийн тоо нэмэгдсээр байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

 

 

khovd.gov.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?