Цэргийн үхэлд Батлан хамгаалахын сайдыг, оюутны үхэлд Боловсролын сайдыг...

5905 2017/04/19 5

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд дадлага сургуулилт хийж байсан 350 дугаар ангийн хоёр албан хаагч болгоомж алдсанаас үүдэлтэй гранат тэсэрч амь насаа алдсан хэрэг гарсан. Санаатайгаар цэргүүдийн голд бөмбөг тэслээгүй байх гэж бодож байгаа. Анхаарал, сонор сэрэмжийг сургалтын үеэр цэргүүдэд өгөх ёстой байсан л даа. Гэвч тэр сонор сэрэмжийг олж авахаар, цэнэгтэй тэсрэх бөмбөгтэй хэрхэн харилцах тухай л цэргүүд суралцаж байсан шүү дээ.


Гэтэл цэрэг амь насаа алдсан хэрэгт салбарын сайд нь буруутай юм гэнэ. Бараг л сургалтын үеэр гарнаас нь хөлтлөөд явж байх ёстой байсан хэмээн зарим нь хэтэрхий улс төржүүлэх боллоо. Парламентийн танхимд суугаа эрхэм гишүүд ч энэ тухай ярьж, огцруулах бичиг өргөн барьж байхыг бодоход гэнэтийн ослоор далимдуулж, багахан улс төр хийгээд явья гэж бодсон ч байж болох юм.


Тэгвэл саяхан нэг оюутан хонхны баяраа тэмдэглэж яваад нас барсан хэрэг гарчихлаа. Оюутнууд л болсон хойно наргиж цэнгэж яваад л ийм байдалд хүрсэн нь ойлгомжтой. Тэгвэл оюутнууд хонхны баяраа тэмдэглэж, архи ууж, дараа нь амь насаа алдсан хэрэг гарсан учраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь огцрох ёстой гэж ойлгож болох уу.

 

Батлан хамгаалахын сайдыг цэргийн үхэлтэй холбож огцруулах гэж байгаа бол Боловсролын сайдыг оюутны үхэлтэй холбоод огцруулсан ч болохоор. Цаашлаад Зам тээврийн сайдыг орон нутгийн зам дээр гарч буй ослуудтай холбож огцруулья. Мөн хагалгаа амжилтгүй бол нас барсан, эсвэл төрөл амжилтгүй болж эндсэн энэ бүх асуудлыг Эрүүл мэндийн сайдад нялзааж түүний ч бас огцруулж болохоор байна. За тэгээд ан амьтан үхэж, мод тайрч байгаа асуудалтай холбогдуулж Байгаль орчин ногоон хөгжлийн сайдыг, тэтгэвэр тогтоолгож чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа ахмадуудын өмнөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг, санхүүгийн чадамжаас хамаарч гадны улсыг зорьж тэндээс хорт хавдар авч ирж буй залуусын өмнөөс Сангийн сайдыг, уурхай дээр амиа алдаж байгаа залуусын өмнөөс Уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрийн сайдуудыг, барилгын ослоос үүдэлтэй асуудалд Барилгын сайдыг, энэ бүгдийг нэгтгээд Ерөнхий сайдыг огцруулж болохоор байна. Бүр цаашилбал, муу ажиллаж, олон хүний амь нас эрсдүүлж байгаа Засгийн газрыг чиглүүлж чадаагүй УИХ-ыг, хориг саад тавьж чаддаггүй Ерөнхийлөгчийг, Үндсэн хуулийн цэцийг огцруулах шаардлагатай болчих гээд байна.

 

Үүнийг л улс төржилт гэх байх л даа. Цалин амьдралд хүрэхгүй байна. Би ч бас нөхрийн, аавын үүргээсээ огцрох цаг болчихжээ, тэгвэл.

 

 

Шархүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/04/19 12:38
Зөвшдээ огцруулах нь ажлын хариуцлага төрийн ажлын дэг журамд л нийцнэшдээ Яагаад болохгүй гэж өөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчин зөндөөл байгаашдээ МАН-д ЗГ-ынхаа нэр ажлыг сахилга хариуцлагыг хөөдөж байгаа ийм мангаруудаасаа салах л хэрэгтэй намын цаашдын үйлст хэрэгтэй шүү Батсуурь Батэрдэнэ нарыг солиход юу нь буруудах вэ хурдан солиод цааш явах нь ЗГ-ын нэр хүндэд хэрэг болгох
  • T m
  • 2017/04/19 22:53
Eruusuu bugdeeree zasag ugui baiya tegvel yahuu zochin ta avch yvj chadhuu ee chadahgui baih sindromoo gej
  • Зочин
  • 2017/04/19 23:37
Огцор огцор огцор
Орвонгоороо огцор

Зарлал
Сүүдрийн ЗГ т сайдаар ажиллах хүмүүс нэрсээ өгөөрэй.Огцорсон сайдуудын оронд шууд томилно.
Жич: эмнэлэгт хүн нас барах тоолонд ,машин мөргөлдөх тоолонд, сурагч F дүн авах тоолонд ...сайдууд солигдох тул иргэн бүрт боломж бий шүү.
  • хэ хэ
  • 2017/04/20 11:45
Сайдын сонгуулын ажлыг удирдан явуулсан хүн тухайн яамны хариуцлагатай ажилтан болж зөвшөөрөл олгох зэрэг нэрээр маш их авилга авсан нь газар дээрээ баригдахад ч сайдад хамаарахгүй тэр хүн л өөрөө л авсан тэр хүнийг ажлаас нь халлаа гэж Оюунхорол ярьдагтай ижил байна.Манай ЗГ мөнгөний ЗГ . Бүх агентлаг,яамдын хариуцлагатай албанд мөнгө төлж томилогдсон хүмүүст улс орныхоо төлөө ажиллах "зөв сэтгэл" огт байхгүй,хариуцлага ярих ч хэрэггүй-ойлгохгүй
  • zochin
  • 2017/04/30 11:08
erguu doligonuur setguulchintseree oyutan arhidaj yavaad tiim ym bolson tsereg uureg daalgavar guitsetgej oorin tsergiin angi tsergiin baaz deere baihda endsen shaal oor asudal baterdene zailah estoiiiii baisiiiiii
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?