“Аюулгүй бүс” камержуулалтын аяныг өрнүүллээ

3306 2017/04/19 0

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай, аж ахуйн нэгж байгууллагууд, тэдгээрийн гадна орчин зэрэг газруудыг камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай "Камержуулалт” болзол уралдааныг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зарласан байна.

Болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас Нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр камержуулалтын аяныг өрнүүлж, "Аюулгүй бүс” уулзалтыг "E Mart” худалдааны төвд зохион байгууллаа.

Нийслэлийн иргэдийн аюулгүй үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн камержуулалт, харуул хамгаалалтын асуудлыг бүрэн шийдэж чадсан "E Mart” худалдааны төвийг Нийслэлийн үлгэр жишээ "Аюулгүй бүс” болгож, камержуулалтын аяны үйл ажиллагааг эхлүүллээ.

Тус худалдааны төв нь иргэдийн ая тухтай байдал, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын чанар, стандартын шаардлага хангасан телекамержуулалтыг бүрэн хийж чаджээ.

Мөн цагдаагийн байгууллага тус төвийн телекамерийн хяналтын тусламжтайгаар халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчлийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэн ажилласан байна.

Эх сурвалж: ЦЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?