ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа

1080 2017/04/19 0

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны "Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.

Мөн хурлаар ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг зааж өгчээ. Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа цахилгаанд холбогдоогүй 20 мянга гаруй өрхийн цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр боллоо. "Эргүүл”, "Телекамер”, "Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг дэд хөтөлбөр болон Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 18 ерөнхий төлөвлөөг баталлаа. Мөн нийслэлийн хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг "Хөрс хамгаалах өдөр” болгохоор шийдвэрлэлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?