Үндэсний үйлдвэрлэгч: “RED HERO”

9443 2017/04/19 1

Үндэстэн агентлаг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаж эхэллээ. Дугаарын анхны зочноор үндэсний үйлдвэрлэгч "Red Hero” брендийг үүсгэн байгуулагч Баярсайхны Цолмонг онцолж байна. Тэрээр "Үйлдвэрээ нээгээд яг нэл жил болж байна. Залуу хүмүүс учраас суралцаад явж байгаа. Цаашид ахиж дэвхихийн тулд өдөр бүр шаргуй ажиллаж байна” гэж яриагаа эхлүүлээ. Түүний үүсгэсэн брендийн онцлог нь үндэсний хувцасыг өдөр тутам хаана ч өмсөж болохоор биед эвтэйхэн үйлдвэрлэсэн давуу талтай. Мөн зах зээл нь ч нүдээ олжээ гэж дүгнэмээр. Дан үндэсний хувцас гэлтгүй Улаанбаатарын орчин үеийн залуучуудын хэв маягт тохирсон хувцас үйлдвэрлэж байна. Ингээд тус "RED HERO”брендтэй танилцъя. 

"Red hero brand 

Байгуулагдсан он: 2016

Хаяг: 11-р хороолол, 2-р сургуулийн зүүн талд

Чиглэл: Хувцас урлал

Facebook: @redheromonbrand 

 


-Та бизнесээ хэрхэн эхлүүлэв?

-Анх бизнесээ эхлүүлэхэд үндсэн хөрөнгө байгаагүй л дээ. Тухайн үед би "Mongol HD” телевизэд ажилладаг байсан. Ажлынхаа хажуугаар цалингийн зээл аваад бага багаар бизнесээ өргөжүүлсэн. Тэр мөнгө хаана ч хүрээгүй, материал тоног төхөөрөмжөө аваад л таарсан. Түүнээс хойш зорилго доо хөтлөгдөн өнгөрсөн оны гурван сард "RED HERO”-гоо байгуулагдсан. Яг нэг жил болж байна даа. Үйл ажиллагаа өнгөрсөн оны 10 сараас хойш жигдэрч, тогтвортой бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явж байна.  

Би телевизед ажиллаж байхдаа загварын нэвтрүүлэг хийдэг байсан. Тэр үед надад нэг бодол төрсөн юм. Бид яагаад заавал гаднаас хувцас худалдаж авах ёстой гэж. Хувцас худалдаж авахаар загвар нь таалагдахгүй эсвэл хэтэрхий үнэтэй ч гэх юм уу, асуудал байдаг. Дэлгүүр хэсээд явж байхад тийм асуудал тохиолддог байсан л даа. Ер нь хоёр, гурван жилийн өмнөөс хувцас хийж үзэх юмсан гэсэн бодлоо зорилгоо болгосон. Тэгээд өөрсдийн гэсэн стиль загвараа гаргасан даа. Залуу хүмүүс учраас алдаж ононо. Хөрөнгө мөнгөн дээр их л асуудал гарч байж үйлдвэрлэлээ эхэлсэн.

-"RED HERO”-гийн онцлог? 

-Бид чанартай материалаар хүний биед эвтэйхэн хэрнээ боломжийн үнэтэй хувцас хийе гэж зорьсон. Залуу хүмүүсийн хувьд гоё хувцас авья гэхэд үнэтэй байдаг. Бид нар шиг залуус олон байгаа учир сайн чанартай материалаар биед эвтэйхэн мөртлөө боломжийн үнэтэй гэсэн шаардлагыг зорилгоо болгоод хийж байна. Манай худалдан авагчид ихэвчлэн 20-35 насны хүмүүс байдаг. Загвараасаа шалтгаалан энгийн, ажиллагаатай гэж хуваагддаг. Манай давуу тал энгийн аль болох биед эвтэйхэн хаана ч өмсөхөд тохиромжтой байх. 

Бид торго гэх мэтийн нүсэр материалаас татгалзаад өдөр тутмын амьдралд ойр байх талаас нь хийдэг. Тухайн үйлчлүүлэгчдээ өөртөө итгэлтэй харагдахад тусалж, сэтгэл ханамжийн баталгааг дүүрэн өгөхийг эрмэлздэг. 

-Зорилго?

-Үндэсний томоохон үйлдвэрлэгч болох түүндээ хүрэхийн тулд нэг алхам, нэг шатаар ахихыг л зорьж явна. Монголчууддаа илүү танигдах хэрэгтэй байна. Бүтээгдэхүүний чанараа улам сайжруулж түүний дараа гадны зах зээлд хүч сорих төлөвлөөгөөтэй байна. 


Үндэсний томоохон үйлдвэрлэгч болоход танд юу хэрэгтэй байна вэ? 

-Манай брендын худалдан авагчдын 70-80 хувь нь гадаадад амьдарч байгаа Монголчууд байдаг. Үндэсний хэв шинжтэй хувцсыг европ стиль рүү оруулаад загвараа бага багаар өргөжүүлээд олсон мөнгөө үйлдвэрлэгч болохдоо зориулаад явж байна. Нэг үеэ бодвол манай Монголчууд үндэсний үйлдвэрүүдээ маш сайн дэмждэг болсон байна. Хятадаас нэг куртик авах уу Монголоос куртик авах уу гэдэг санал асуулга явуулахад дийлэнх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэсэн. Эндээс л хүн бүрт зориулсан үндэсний үйлдвэрлэгч болох санаа гарч ирсэн гэж хэлж болно.  

-Загварын санаагаа хэрхэн олдог вэ?

-Дизайнертайгаа ярилцана. Жишээ нь манайх хүүхдийн баярт зориулаад хүүхдийн хувцас хийж байна. Хүүхдийн биед эвтэйхэн харшлахгүй сайн материалаар ямар загвар гаргах уу гээд дизайнертайгаа ярилцана даа. 

-Та өөрийнхөө хөдөлмөрийг хэдэн төгрөгөөр үнэлэх вэ?

Бид нар яаж бараа бүтээгдхүүнийхээ үнийг гаргадаг вэ гэхээр тухайн хувцсанд орж буй материал хичнээн метр орж байна бүх материалийнхаа үнэ өртгийг гаргаад түрээсийн зардлыг тооцоод багахан хэмжээний ашиг нэмээд гаргадаг. Өөрсдийн боломжийн хамгийн доод үнээр зарахыг боддог. 

"RED HERO”-той хэрхэн холбогдох вэ?

-Манайх одоогоор онлайнаар худалдаа хийж байна. Манай салоноор захиалгаа өгөөд хийлгэж эсвэл бэлэн хийсэн хувцаснаас худалдаж авч болно. Энэ жилийн найм, есөн сараас дэлгүүртэй болох зорилго тавьсан байгаа. 

-Үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээл?

Эхэлж байгаа бизнес тогтмол орлоготой байдаггүй. Юм хийгээд шууд ашиг олно гэж байхгүй. Ажилтан авсан бол ажилтнуудынхаа цалинг цаг хугацаанд өгч байх ёстой. Нийгмийн даатгалыг нь ч төлөх ёстой. Орлогогүй байх үе байна. Тэр бүх тооцооллыг тооцох ёстой. Залуу хүний хувьд яг бизнес эхлүүлэхэд их бэрхшээл тулгарсан. Одоо ч бэрхшээлүүд байна. Гэхдээ харьцангуй тогтворжоод ирж байгаа учир энэ оны сүүлд зорьж буй үр дүндээ хүрчих болов уу гэж бодож байгаа. 

 

 -Яагаад "Red Hero” гэж ?

-Шууд махчлан орчуулбал Улаанбаатар гэсэн үг байгаа биз. Манай лого их өвөрмөц. Бид гадагшаа зах зээлд борлуулъя гэвэл үндэсний нэр лого байх ёстой, Монгол гэдэг шинж чанар агуулагдах ёстой гэж бодолцон ийм нэр өгсөн. 

 

 

Үндэстэн агентлагтай хамтран ажиллахыг хүсвэл 96051575 дугаарт холбогдоно уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Soongo
  • 2017/04/26 17:58
Мундаг байна аа, амжилт хүсье, ямар ч байсан зорилготой л ажиллаж байгаа охин байна, илүү дуугарахад битгий л элдвийн саа орсон материалаар хувцас хийгээрэйдээ, зүгээр энгийн даавуу байхад л болно шүү дээ, загварууд чинь гоё байна, хүүхдийн хувцасыг ялангуяа сайн 100 хувийн даавуугаар их энгийн л хийвэл хөөрхөн шүү, тухайн загвараа бас хэтэрхий олон тоогоор хийх хэрэггүй байх, манайхан цөөхүүлээ болохоор ихэр юм шиг л олон хүмүүс өмсөхөөр онцгой харагддаг, амжилт хүсье очиж үзнээ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?