Таалагдсан залуугаа хэрхэн өөртөө дурлуулах вэ?

2611 2017/04/19 0

 

 

 

Гадаад үзэмжиндээ анхаарах. Та өдөр тутмын нэг хэвийн байдлаа эвдэхийг хичээгээрэй. Өөртөө илүү итгэлтэй байж шинэлэг зүйлсийг туршаарай. Магадгүй таны шохоорхдог залуу таныг өөр өнцгөөс харах, эсвэл та бусдын анхааралд өртсөнөөр тэр таныг анзаарч болох юм. Юуны түрүүнд өөртөө итгэх итгэлээ нэмээд үс, хувцаслалтандаа түлхүү анхаараарай. Бүсгүй хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Жишээлбэл уруул, нүд, хөмсөг гээд л бусдыг алмайруулах зүйл танд бий. Түүнийгээ л тодотгоход гангарна. Та хорвоо дэлхий дээр цор ганц гэдгээ бүү мартаарай.

 

 

Түүнтэй аль болох ярилцаж сонсохыг хичээгээрэй. Ингэснээр тэр танд итгэх итгэл нь нэмэгдэж таныг сонгох нэг шалтгаан нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг сайн анхаараарай.Эрчүүд хуурамч эмэгтэйчүүдэд тэр бүр дурладаггүй. Гагцхүү тэдний итгэлийг дааж, дотоод сэтгэлийг онгойлгож чадсан эмэгтэйд л зүрх сэтгэлээ харамгүй өгдөг юм шүү. Та зүгээр л тэднийг чин сэтгэлээ сонсож ойлгохыг хичээгээрэй. Ингэснээр таны харилцаанд ч гэсэн ахиц дэвшил гарах болно.

 

Нүдээрээ харилцаа үүсгэхийг хичээ. Нүд бол яах аргагүй сэтгэлийн толь гэдэг. Эрчүүдийн дунд эмэгтэйчүүдийн юуг хардаг вэ гэсэн судалгаанд ихэвчлэн бүсгүйчүүдийн нүдийг хардаг гэсэн үр дүн гардаг. Та түүнийг гүнзгий ширтэх биш зүгээр л зөөлнөөр хараарай. Харц тулгарсан үедээ аль болох инээмсэглэж нүд рүү нь эгцлэн хараарай. Энэ нь түүнд сэтгэгдэл үлдээх болно.

 

 

Өөртөө итгэлтэй байх. Дээр дурдсанчлан эрэгтэй хүний зан төлөв онцлогоос хамаарч ихэвчлэн өөртөө итгэлтэй бие даасан эмэгтэйд татагддаг болохыг нотолжээ. Мөн шийдвэртэй үнэнч зогсдог, өөрийн гэсэн үзэл бодлоо хамгаалдаг эмэгтэйг эрчүүд үнэлдэг байна.

 

 Заримдаа жижиг зүйлсийг санаачлагаараа хийгээрэй. Гэхдээ үүнийг сээтэгнэх гэж андуурч болохгүй. Зүгээр л эелдэг гэдгээ харуулах эсвэл зарим үед түүнтэй ойр байж ярианы дуртай сэдвээр нь яриа өрнүүлж яагаад болохгүй гэж. Магадгүй таны сонгосон залуу ичимхий нэгэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Та түүнтэй байхдаа худлаа битгий инээмсэглээрэй. Та хоёрын харилцаа одоогоор дотносоогүй байгаа ч түүний хажууд худлаа инээх хэрэггүй. Зүгээр л биеэ барилгүй хөгжилдөөрэй.

 

Нууцлаг байгаарай. Бүсгүй та өөрийн татагдсан залуудаа бүх зүйлээ илэн далангүй ярих гэсний хэрэггүй. Зарим зүйлийг нууцлаг хэвээр үлдээж түүнийг олж мэдэх цаг хугацааг гаргаж өгөөрэй. Эрэгтэй хүний байгалийн онцлогоос шалтгаалж тэд эмэгтэй хүнийг нууцлаг байх тусам илүү сонирхдог. Тиймээс бүсгүй та дурлалт залуугийнхаа хайрыг өдөөе гэвэл түүнд өөрийгөө хурдан таниулах гэсний хэрэггүй.

 

 Сүүлийн зөвлөгөө бол өөрийн гараагаа хоол бэлдэж өгөөрэй. Магадгүй бүсгүй танд энгийн санагдаж магадгүй ч эрэгтэй хүнийг ходоодоор нь татна гэдэг үнэний ортой болов уу. Тэр таны хийж өгсөн хоолноос хэзээ ч татгалзахгүй бөгөөд таныг өөрт нь санаа тавьж байна гэдгийг мэдрэх болно.

 

 

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?