С.Баярцогт буруугүй

4059 2017/04/19 15

 

Ер нь энэ С.Баярцогт буруугүй талаар бодож үзсэн этгээд байдаг болов уу? Монгол улс хөгжих хэрэгтэй гэж яригчид олон боловч чухам хэрхэн яаж гэсэн гаргалгаа дээрээ гацаж орхиод энэ улс орныг удирдаж буй хэдээ хэмлэж буй төрх харагддаг. Нөгөө талаас мань С.Баярцогт өөрөө яаж ч боломгүй асуудалтай этгээд мэт санагдах нь элбэг. Юм хийж байгаа хүн муу хэлүүлдэг цаг гэж өнөөдөр мань эр өөрийгөө өмөөрч байхад эргүүлээд олны үг ортой гэдэг утга байдгийг ч бас мартаж боломгүй. 1989 онд Москвагийн Улсын их сургуулийг төгссөн энэ залуу дөнгөж 23-хан насандаа улсын бага хурлын гишүүнээр сонгогдож Монгол төрийн жолоог атгалцах хувь тохиосон. 1992 оны сонгуулиар нам нь ялагдахад тэрээр залуучуудын холбооны ерөнхийлөгч, УТБА-д багш, эрдэм шинжилгээний ажилтан гэх мэт ажил хийж явсаар 1996 оны сонгуулиар их хурлын гишүүнээр сонгогдож тухайн үеийн МСДН-ын дэд даргаар ажилласан байна. 1998 онд Ардчиллыг өлгийдөн гаргасан С.Зориг агсны аллагатай жил дөнгөж гучин нэгхэн настай С.Баярцогт Монгол улсын ЗГ-ийн гишүүн, Байгаль орчны сайд болж дэвшжээ. 2000 оны АН-ын их ялагдлын дараагаар тэрээр "Товхонхан" ХХК-ийгүүсгэн байгуулж, 2002 оноос олон улсын валютын санд шинжээчээр ажиллажээ. 2004, 2008, 2012 онуудад УИХ-д сонгогдож, ЗГ-ийн хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдаар хүртэл дэвшсэн. Түүний каррьерийн давшингуй үсрэлтүүд 2016 оны сонгуулиар түр завсарлаад байна. Хүн бүхэн өнөөдөр түүнийг оффшорчин, авилгач, хятадын эрлийз, эх орноо худалдагч гэх мэтээр хаяглаж, есөн шидээр нь дуудаж байвч 2020 онд дахин улс төрд гараад ирэх чадал боломжийг ньүгүйсгэж боломгүй. Магадгүй тийм ч тул нам дотор нь ч түүний эсрэг ард түмнийг өдөөн турхирах хүмүүс олон байгаа. Залуу хүн гэсэн өнцгөөр түүнийг хардаг байсан ард түмэн тэр л хэвээрээ тавин насны босго алхаж, таван удаа их хуралд суусан энэ эрхмийг хараад байх шиг. Түүнийг үзэн ядагч "эх оронч”-дын дотор зүгээр л атаархагчид ч мөн чамгүй олон байгаа. Учир нь тэр бүрий 23 насандаа "Үндсэн хууль” батлах их ажилд гар бие оролцож цэл залуугаараа Монгол улсын "түрийвч”-ийг атган суух боломж хэн бүхэнд олдохгүй. С.Баяр, С.Баярцогт хоёр төстэй нэр шигээ төстэй зүйл олон бий. Тэр хоёрын орооцолдсон  хэрэг ОюуТолгой гэх нэг л сэжимтэй, тэд хоёулаа оффшор данстай хэмээгч хар жагсаалтад багтсан. Тэр хоёр хоёул өндөр боловсрол, төрийн албаны өргөн их туршлагатай. Дээр нь С.Баярцогт ч С.Баяр шиг бусдын өөрт нь чиглүүлж шидсэн чулууг нохой хуцахын чинээнд санаж үл тоомсорлонгуй хандлагатай. Амьдралынхаа талаас илүүг улс төрд өнгөрөөсөн эрхэмд хэн нэгний баталгаагүй мэдэгдэл, элдэв хэвлэмэл цаас нэг их сүртэй зүйл шиг санагддаггүй байх. С.Баярцогт болж буй бүхнийг байх л ёстой мэт хүлээн авч, энэ бүгдэд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Харин түүнтэй холбоотой мэдээллүүд түүнээс илүүтэйгээр ард түмнийг бухимдуулсаар. Олны бухимдал дээд цэгтээ хүрсэн үед ямар аймшигтай үр дагавар дагуулдаг жишээ хүн төрөлхтний буурал түүхэнд тоймгүй олон бий. Зөв бурууг олж харах, дүгнэж цэгнэхээс илүү, сонссон муу муухай бүрээр нь шүүн тасалж, харгис хэрцгий өшөөрхсөн хариу авсан явдал манай ойрхон түүхэнд хэлмэгдүүлэлт нэртэй явж л байгаа. Ардчилсан цагийн хэлмэгдүүлэлтийн гарааг сошл ертөнцөөс эхлүүлчихгүйн тулд хэн нэгэн этгээдийн яриа бүхнээс баримт нэхэх хэрэгтэй. Олны салхиар хэн нэгнийг үзэн ядахгүй оюун боловсролтой болох, үнэхээр үзэн ядах гээд байвал үзэн ядагдагч этгээдээ сайтар судлах шаардлагатай. Эндээс л С.Баярцогтыг үзэн ядагч этгээд түүний эсрэг баримт гэгдээд байгаа зүйлийн мөн чанар нь үнэхээр баримт мөн үү гэдэг талаар бодож үзсэн эсэхийг, түүний хэлсэн ярьсан зөв эсэхийг бодож үзсэн болов уу гэх бодол хөвөрнө. С.Баярцогтийг үзэн ядах давлагааны үндсэн хэдэн шалтаг, тэдгээр нь ямар баримтаар нотлогддог талаар жаахан бодож үзье.

1.Оффшор данс

Энд түүний данс хоёр удаа сөхөгдсөн тухай хоёр өөр өнцөг бий. Эхнийх нь түүнийг ЗГ-ийн хэрэг эрхлэх газрын дарга гэх суудлаас мулталж дөнгөсөн. Угтаа бол Япон мэтийн хариуцлага өндөртэй оронд бол дүрэм журам зөрчсөн түшээ олон үггүй улс төрөөс гарах ёстой. Гэвч С.Баярцогт дансныхаа талаар тайлбар тавьж, давхар дээлээ тайлаад их хуралдаа үлдэж чадсан. Тавьсан тайлбарыг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Баруун европын оффшор бүсэд татварын таатай орчинд гурван найзтайгаа хамтран дөрвүүлээ тэнцүү 250 мянган доллар нийлүүлж компани байгуулсан. 2008 оны эдийн засгийн хямралаас айгаад мөнгөө буцааж татсан. Хэнэггүй зангаасаа болж үлдэгдэл 3500доллароо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь миний алдаа боллоо гэсэн юм. Түүний үг үнэн эсвэл худал байх боломжтой. Үнэн гэсэн өнцгөөр нь хараад үзэхэд ч мөн сонин асуудал гарна. 23 наснаасаа улс төрд зүтгэсэн залуу 2000 онд хувийн компани байгуулжээ. Тэр компани найман жилийн дотор 250 мянган доллар цуглуулахуйц их ашиг С.Баярцогтод өгсөн юм байх. Энэ мөнгө бол одоогоос бараг арван жилийн өмнө овоо их хөрөнгө гэж тооцогдоно. Ийм хэмжээний мөнгийг бизнесийн туршлагагүй залуу ердөө наймхан жилийн дотор хуримтлуулна гэдэг сонин ойлголт. Тэр тусмаа С.Баярцогт бүх мөнгөө шавхаад 250 мянган долларын хөрөнгө оруулалт гаргаж компани байгуулалцсан гэж итгэхэд бэрх. Ядаж байхад тэр үед дэлхийн эдийн засаг сүүдэртэж, хямралтай золгох нь гарцаагүй болж байлаа. ОУВС-ндшинжээч хийж байсан хүний хувьд С.Баярцогт эрсдэлээ даахуйц хөрөнгийн чадамжтай байж гэмээ нь тэр үед ийм мөнгөн дүнгээр компани байгуулах нь зүй ёсны ойлголт. Ингээд бодохоор С.Баярцогт улс төрийн албан тушаал дээр ажиллаж байсан он жилүүдийн "үр шимээ” багагүй хүртэж чадсан гэж хардах хардлага зайлшгүй гарна. Нөгөө талаас үнэхээр түүний компани өндөр ашигтай ажиллаж, тэрээр шударга хөдөлмөрөөрөө хөрөнгө мөнгөтэй золгосон байх талтай. За тэгвэл нөгөө нэг оффшорын дуулиан нь Панамын баримттай цуг олон нийтэд ил болсон. Энэ баримт дээр ямар ч тайлбар тавиагүй өнгөрсөн. Гэтэл олноо Цэнхэр үст хэмээн танигдсан бүсгүй буюу Цэрэн түүний дансны талаар Швейцар орж "КредитСуйс” банкнаас баримт олж ирсэн талаар бөөн асуудал дахин дэгдсэн. Цэрэнгийн өмнөх дуулиан "Монгол дахь Мүүн ажиллагаа”-ны үед нь танилцаж "ганган” найзууд болцгоосон С.Мөнхбаясгалан сэтгүүлч түүний энэ баримт гэгдсэн зүйлсийн талаар сүр дуулиантай цацаж олны анхаарлыг татаж чадсан юм. Тэгвэл Цэрэн Швейцар ороод С.Баярцогтын талаар баримт олж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Монгол улсын иргэн А, иргэн Б-гийн "Хаан банк”-ны дансанд хэдэн төгрөг байгаа, хэрхэн нээсэн талаар мэдээлэл авч чадах болов уу, Өөрөөр хэлбэл иргэн Цэнхэр үст Цэрэн уншигч таныг авлигалч гэж үзээд "Хаан банк” юм уу өөр дурын банкны тань дансыг мэдэх хүсэлтэй байгаа төдийд тухайн банк хувь хүний нууцыг задруулах уу гэдэг даана ч тодорхой асуудал. Тэр тусмаа Швейцарийн банк зөвхөн өндөр зэрэглэлтэй нууцлал гэгчээрээ л алдартай. Саяхныг хүртэл дэлхийн хамгийн харгис алан хядагч гэгдэж байсан Осама Бин Ладены дансыг АНУ-ын засаг захиргаа, ХМТ-ны шаардлага эсэргүүцэж, гаргаж өгөлгүй гүрийж байлаа. Учир нь тэд алан хядагч, авилгач, хулгайч, загалмайлсан эцэг, улс төрч хэнийг ч үйлчлүүлэгч гэдэг ганцхан бизнесийн өнцгөөр хардаг. Тийм ч тул үйлчлүүлэгчийнхээ нууцыг хадгалдаг гэх үнэ цэнээ алдах сонирхол огт байхгүй. Олон түмний дургүйцлээс болгоомжилж эцэст нь тэд Осама Бин Ладен гэх хүний дансыг хааж гүйлгээ хийх боломжгүй болгож байлаа. Гэхдээ л дансны дугаар, үлдэгдэл мөнгөн дүнгийн талаар тайлбар хийгээгүй. Ихэнхдээ сэтгүүлчид л өөр өөрсдийнхөөрөө таамаг дэвшүүлж байсан харагдана. Ийм байтал энэ банк С.Баярцогтын дансыг зүгээр нэг сураглаж ирсэн хүнд байтугай Монгол улсын ЗГ-ыншаардлагад ч гаргаж хэлэхгүй. Эцэст нь данс гэдэг бол хувь хүний нууц. Ил данс гаж төрийн байгууллагуудын шилэн дансыг л хэлдэг байх. Өөрөөр дэлхийн нэг ч хүн хадгаламжийнхаа хэмжээг хэн нэгэнд зарлахгүй. Мөн сошл ертөнцийн идэвхтэй хэрэглэгч Цэнхэр үст бүсгүй үнэхээр Швейцарын банк орж мэдээлэл цуглуулсан бол ядаж л "Би одоо С.Баярцогтын данс нээсэн банкан дээр ирж байна” гэж ирээд л твиттер, фэйсбүүкээр тэр дор нь сенсаацлах байсан болов уу. Тэгэхээр Цэнхэр үстийн барьж байгаа баримт, бүхэн оргүй гэж үзэж болно. Яг үнэндээ сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Баярцогтын дансны талаар үнэхээр мэдэх хүсэлтэй байсан бол өөрөө "Кредит Суйс” банктай холбоо тогтоож мэдээлэл авч болох үгүйг аль эрт мэдэх боломжтой. Ийм боломжтойг ч тэр мэдэж байсан. Зүгээр л нам дотроо С.Баярцогтыг хүчгүйдүүлж, түүнд дургүй хүний дүрээр тоглолт хийх гэсэн Х.Баттулга ноёнтон Л.Мөнхбаясгалан, Цэнхэр үст хоёрыг ашигласан хэрэг.

2. Хятадын эрлийз С.Баярцогт

Манай урлаг соёлынхон дунд Хятадын эрлийз олон хүмүүс байгаа. ТВ-ийн нэрт сэтгүүлч МУСГЗ Го Пи Миний Бадарч, МУГЖ Заяатын Жарантав гэх мэт Хятадын эрлийз олон хүн байдаг. Тэр бүрий хэлэгдээд байдаггүй ч улстөрийнхөн дунд ч байгаа. Харин С.Баярцогтыг Хятадын эрлийз гэсэн нь үнэн гэхээсээ илүүтэй доромжлол талдаа сонсогддог. Сэлэнгэ нутаг усанд өсч төрсөн бүхнийг Хятад зүгтэй холбохтойгоо тулах юм бол Монгол нутагт хорьдугаар зууны эхээр долоон хүн тутамд нэг Хятад наймаачин оногдож, Монгол эрчүүдийн гуравны нэг нь сахил санваар хүртэж байсан талаар бодох л газар. Тэгээд ч түүнийг Хятадын эрлийз гэсэн нэг ч баримт байхгүй. Харин өөрийгөө Хятадын Монголын иргэн гэж бүртгүүлж байсан талаар яриа гараад байгаа. Гэхдээ тэр нь үнэн худал нь мөн тогтоогдож өгөхгүй л байна. Нэг паспорт барьсан хятад хүүхний зураг байгаа боловч одоо цагт фотошоп дээр бага сага ажиллаж чадах хэний ч хийж дөнгөмөөр эвлүүлэг байхыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол С.Баярцогтын оффшор данснаас ч том асуудал дэгдэх учиртай. Тэр Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэж Хятадын харьяанд оруулж байна. Ийм хүн эрлийз байтугай цэвэр Монгол байсан ч өршөөгдөх үндэслэлгүй. Эх орноосоо урвасан гэдэг зүйл заалт хуулинд яах гэж байдаг нь ийм л үед гарах ёстой. Хятадын эрлийзийг үзэн ядах, жинхэнэ цэвэр цусны Монголчуудын энэ үзэл яг юунд хүрэх бол. Хятад хүн бидний дайсан бол хоёр талын аль ихээр нэгнийгээ үзэн ядаж байгаа нь л ялагдмаар санагдах юм. Тэгээд ч тэнэг найзтай байснаас ухаантай дайсантай байсан нь дээр гэж үг бий. С.Баярцогт бидний дайсан юм бол тэр ухаантай дайсан гэдэг нь яамайдаа. Нөгөө талаар түүнийг гутааж суудаг хүмүүс Монголчуудын анд нөхөр юм бол тэд боловсрол муутай нь харамсалтай юм.

3. Оюутолгойн гэрээ

Бидэнд Оюутолгой шиг том уурхай, том ордод гаднын хөрөнгө оруулагчтай хамтран бүхэл бүтэн хот байгуулан ажилласан туршлага бий. Эрдэнэтийн уурхайн түүх бол бидний том ордоос хүсдэг хүсэл мэт санагддаг. Гэвч цаг үе хийгээд бидэнтэй хамтрах талуудын нөхцөл өөрчлөгдсөн. Өнөөдөр Орос ах шиг нөхцөлтэй бүхэл бүтэн хот суурин газар байгуулаад бидэнд зүгээр хөрөнгө оруулалт хийгээд тавин нэгэн хувийг маань өгөх нэг ч хөрөнгө оруулагч олдохгүй. Энэ бол социализм, зах зээлийн эдийн засаг хоёрын ялгаа. Оросууд алдагдлаа ашигтай нөхөрлөлөөр буюу өөр түүхий эд, үнэт зүйлээр Монголоос гаргуулж авсан. Авч чадаагүй байсан ч өөрсдөө зуун хувь даах байлаа. Өнөөдөр хүн бүхэн маш бага хөрөнгө оруулалт хийж, маш их мөнгө олох хүсэлтэй зах зээлийн хуулийг тодорхой мэднэ. Оюутолгойн хөрөнгө оруулагчид ч энэ л зарчим баримталж гэрээгээ хийхийг хүссэн нь ойлгомжтой. Эцсийн эцэст хөрөнгө оруулсан талынханд ер нь ямар ч буруу байхгүй гэдгийг манайхан ойлгоод байх шиг. Гадаадууд буруутан биш бол өөр хэн нэгэн бурууг үүрэх ёстой мэт хандлага л С.Баярцогт, С.Баяр хоёр дээр ниргэж байна уу даа. С.Баярцогтыг Оюутолгойн гэрээтэй хоёр янзаар холбож муулдаг. Нэгдүгээрт Оюутолгойн гэрээг байгуулахдаа авилгал авсан гэж. Мэдээж авилгал авсан байлаа ч өгсөн авсан баримт үлдэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бас л таамаглал төдий зүйл. С.Баярцогт өөрөө бол РиоТинто санхүүгийн мэдээлэл нь нээлттэй тул авилгал өгдөггүй гэж яриад байгаа. Энэ нь ч үнэн. Гэвч өгөх дээрээ тулах юм бол компанийн данснаас гаргахгүйгээр яаж ийгээд нууцаар мөнгө өгсөн байж болно. РиоТинто дэлхийн хэмжээний групп болж олон улсад танигдахдаа муу нэр бас чамгүй хүртсэн байгууллага. Тэдний хувьд гэрээг өөрт ашигтайгаар хийх туршлага том хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж үзээгүй Монголоос хамаагүй их. Ердөө компанийн нэрээр авилгал аваагүй гэж зүтгэх нь ямар ч баталгаагүй. С.Баярцогтын хувьд буруугүй гэдгээ, буруутгагч этгээдүүдийн хувьд буруутайг нь ямар нэгэн баримтаар нотлох л хэрэгтэй. Дан хардлага л өнөөдрийг хүртэл явлаа. Олон ч хүн энэ бүхнээс залхаж эхлээд байна. худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг үг бий. Үнэхээр л буруугүй бол байдал дордохоос өмнө өөрийгөө буруугүй гэдгээ бүх талаар нь баримттай, няцаашгүй тайлбар гаргаж тавих цаг нь болсон. Нөгөө нэг Оюутолгойн гэрээтэй холбоотой муучлал нь авилгал аваагүй байсан ч Оюутолгойн гэрээ муу болсон гэх шүүмжлэл. Түүний ярьсан хорин мянган хувьсагч гэх зүйл дэлхий дээр байдаггүй гэж ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлээд байгаа. Ашиггүй гэрээ гэж олон ч эдийн засагчид нотлоод байгаа. Гэхдээ яг гэрээг нь уншаад ингэж дүгнэсэн эсэх нь бас тодорхойгүй. Улс төрийн зорилгоор гэрээг нь ч уншаагүй нөхөд иймэрхүү юм яриад байж ч болно. Уг нь энэ ашигтай ашиггүйн талаарх яриаг Www.ot.mn сайтаас дуртай нь орж гэрээтэй танилцаад тасалчих боломжтой. Гэвч Монголчууд баримтгүй сенсааци удаан унших дуртай шигээ бодит баримттай танилцаж суух хүсэлгүй бололтой. Эцэст нь дүгнэж хэлэхэд Оюутолгойн гэрээ УИХ дээр долоо найман жил маргааны сэдэв болж гацсан. Тэгж их гацсан гэрээ муу болсон бол тэр жилүүдэд УИХ, ЗГ-т байсан бүх л хүн бурууг нь үүрэлцэх ёстой. Ганц С.Баярцогт буруутан болох үндэслэлгүй. Буруутгасан этгээд олон ч үнэн баримт байхгүй нь С.Баярцогт улс төрийн дайны золигт гарчээ гэж дүгнэхэд хүргэж болно. Мөн өөрийг нь ингэж их гүтгэж доромжилж байхад үр хүүхдийнхээ ирээдүйг бодох үүднээс үнэнийг гаргаж ирж нэрээ цэвэрлэхээр оролдохгүй байгааг нь бодохоор С.Баярцогт сэжигтэй л санагдана. Ямартаа ч урд сониноор улс төрч ялаа хоёрыг алж болдог гэж байсан бол өнөөдөр сайтаар улс төрч байтугай бурхныг ч алж болохуйц болсныг С.Баярцогтын түүх илтгэж байна.

 

С.Амаржаргал


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • t
  • 2017/04/19 18:36
zahialgat bichleg heniig doromjlod bgaan be
  • Ded
  • 2017/04/19 20:17
Iljignii chihend us hiisen ch ijil, alt hiisen ch ijil gej odoo nemergui dee. on tsag ulirsaar uvgun emgen bolson hoinoo terniig bi tushij gargaad l geed bult usrene dee. Amar Bodoo nariig ch tuhain tsag ued ni hunii adagt tootsoj bailaa daa.
  • Zochin
  • 2017/04/19 21:04
8017 Unb dugaartai mashinii ezen Demberel gedeg luivarchin bgaa shuu. Bolgoomjlooroi humuus ee
  • irgen
  • 2017/04/19 23:54
C. Amarjargal guai bolioroi ta,,,,Bayarzogtiig offshore-iin huulitai huuligui mongoliin huuliar yaraltai hariuzlagiig ni hyleelge ,,,!!!!!! Urvagch, eh ornoo hudaldagch
  • Zochin
  • 2017/04/20 05:10
Odoo chi ungursun baixaa nemergui tu chxeleed
  • ялзарсан төр
  • 2017/04/20 05:55
Энэ нөхөр шоронд байх л ёстой хүн
  • zochin
  • 2017/04/20 08:56
mongolchuudiig teneg nokhoi gej doromjilj baigaa yumaa.
  • z
  • 2017/04/20 09:22
21 myangan xuvisagchiin ezen, ovtoi shaar ni aix yum baixguiee xudlaa shaaj uguu ene mongolchuud yu ch oilgoxgui teneg malnuud
  • zochin
  • 2017/04/20 10:03
ene unen sain hulgaich hudalch luivarchin do ulaina ichne zovno gej bhgui bayr ene hed ouytolgoigoos heden zuun saya dollar halaaslaad offshort bairshuulchaad odoo jargaj bna sh de. unen dee ard ni mongolchuud l hohirsoor tsalin tetgever ni suuliin 6 jild nemegdsengui, ulsad ashig orlogo bui bolsongu,i or zeel ulam nemegdej oriin taazaa ali hediin davaad alga bolloo, aj ahuin negjuud dampuurch duuslaa,uls tor yalzarlaa iim l bolgoson do MANAN buleglel odoo ch MAN yalsan l gene alivaa sain saihan yum,ajil alban tushaal, ongotei oodteig mongoor shiideed ANiin golognuud zusee huvirgaad mongoor zutgachaad toriin alband huvalz shig shigdsen bna sh de ajil hiihgui huneer hiilgechne oorsdoo darga nartai oroi shono end tend nairlaad l iim bhad uls oron er ni yahiin yaj deedleh ve de
  • Болд
  • 2017/04/20 10:43
С,Амаржаргал гэж хэн бэ?
  • 247
  • 2017/04/20 10:45
HARIN buruutai gedgiigni batlaach geed bnashdee naad hun chini.tegeed batlaach
  • иргэн
  • 2017/04/20 14:02
Хулгайч новшийн хужааг өмөөрөх хэнд хэрэгтэй юм бэ тийм сайн эх оронч байсан юм бол хятадын монгол гэж бүртгүүлсэн нь ямар учиртай юм бэ Амаржаргал та бас эрлийз үү үгүй бол бас данс хамтрагч уу
  • долингор
  • 2017/04/20 14:39
Өөрөөр хоолоо олж идэж чадахгүй байна уу.
Баярцогт хулгайлсан байна уу үгүй юу чамд ямар хамаатай юм бэ.
Хулгайлч гэдгийг нь хүн болгон мэдэж байгаа шүү дээ.
Еэвэндэхээ болиоч!
  • Цооониймааа
  • 2017/04/20 16:25
Баярцогт өөрийгөө "би хятад хүн. Миний нэр Лю шуй.Би хятадын монголд амьдардаг гээл дэлхий нийтэд басамжлан зарлаад байсан байх аа." Зайл чи ... үхэж далд ор Лю Шаоо
  • darhaa
  • 2017/04/21 01:11
novsh uhej dald or tui tui haraal amttai shuu sain id tui idam ugsaagaaraa zovj uh tui
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?