Шүд эрүү нүүрний эмнэлэг шинэ өргөтгөлийн байртай боллоо

1102 2017/04/20 0

 

   

 

АШУҮИС, НАСС-ийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлт өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж хэлсэн үгэндээ, Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох нүүр, амны хөндийн өвчлөл буурахад тодорхой хувь нэмэр оруулах болно. Иргэд маань шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлснээрээ бусад олон өвчнөөр өвчлөхгүй байх, тухайлбал бөөрний дутагдалд орох, үе мөчний өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадах юм. Ирэх 10 жилд хэрэгжүүлэх "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д нүүр ам судлал, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа гэв.

 Нүүр ам судлалын сургууль нь судалгаа, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагааны нэгдлийг хангаж, оюутны суралцах орчин болон эмчилгээ, үйлчилгээ явуулах таатай нөхцөл бүрдүүлж, чанартай мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 


Эх сурвалж:ЭМЯ 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?